- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үнэ унаснаас компаниуд нүүрсний экспортоо бууруулжээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц энэ оны эхний зургаан сард 5 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт голлох нөлөө үзүүлсэн. Гэвч ирэх жилүүдэд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нүүрсний экспорт жинтэй хувь нэмэр оруулж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэх болоод байна. Учир нь, нүүрсний үнэ оны эхнээс унаж эхэлсэн бол экспортын хэмжээ энэ оны дөрөвдүгээр сараас буурч эхэлжээ.
Ялангуяа хувийн компаниуд нүүрсний борлуулалтаа бууруулсан байна. Нүүрсний үнэ унасан нь компаниуд борлуулалтаа хязгаарлахад хүргэжээ.
Засгийн газар энэ онд нийт 78 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьсан. Одоогийн байдлаар 62 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн жилийн өдийд 69 сая тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
Гэхдээ энэ оны төгсгөлд төлөвлөсөн нүүрсний экспортоо хийж чадна, мөн үнэ ч өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Валютын нөөц өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь биржийн арилжаа гэж үздэг. Тэгвэл биржээр дамжуулан нүүрсээ арилжаалах үйл явц удааширсан гэдэг асуудал ч хөндөгдөх болоод удаж буй юм. Уул уурхайн сайд асан Ж.Ганбаатарын мэдэгдэж байгаагаар нүүрсний экспортод голлох нөлөө үзүүлдэг "Эрдэнэс Тавантолгой” компани нийт экспортолсон нүүрснийхээ ердөө 17 хувийг биржээр арилжаалсан нь учир дутагдалтай байна гэдэг асуудлыг хөндөж буй.
Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилсон байсан Бүрэн эрхт төлөөлөгчийг буцаан татсан цаг үеэс биржээр арилжаалах нүүрсний хэмжээ буурсан нь дахин хулгай нүүрлэсэн байх вий гэдэг хардлага ч дагуулж буй.
Учир нь "Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний хагас жилд нийт экспортолсон нүүрснийх нь 70 хувь биржээр арилжаалсан нүүрс эзэлж байсан бол түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ердөө 17 хувийг нь биржээр арилжаалжээ. Энэ оны эхний хагас жилд биржээр арилжаалсан нүүрсний дундаж үнэ 140 ам.доллар байсан бол өнөөдөр 96 ам.доллар болж буурсан аж.
Эдийн засаг хөгжлийн яамнаас өгч буй мэдээллээр энэ оны эхний хагаст биржээр нүүрс сайн зарагдаж байсан. Сард дунджаар дөрвөн сая тонн нүүрс зарж байсан. Харин зургадугаар сараас хойш сард сая хүрэхгүй тонн нүүрс биржээр арилжаалах болсон гэдэг мэдээллийг өгч буй юм.
"Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан. Биржийн арилжаа тогтмол хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг өгөв.
Нүүрсийг биржээр арилжаалах үйл явцыг анх 2023 оны хоёрдугаар сараас туршилтаар эхлүүлсэн байдаг. Үндсэндээ таван сарын хугацаатай туршилтаар нүүрсийг биржээр арилжаалсны дараа тогтмол болгосон юм. Өөрөөр хэлбэл, туршилтаас эхлүүлсэн цаг хугацаанаас эхлүүлэн тооцвол өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 101 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомтод хүргэх нөхцөлтэй арилжжээ. Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс арилжаалсан байна.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын тайлбараар бол "Биржээр зарагдсан нүүрсийг худалдан авагч талд хил нөхцөлөөр болон Ганц мод боомт хүртэл заасан хугацаанд нь багтаан хүргэж өгөх үүрэг хүлээдэг.
Гэвч хилээр нүүрс нэвтрүүлэх чадамж муу байгаагаас цаг хугацаандаа багтаан хүргэж өгч чадахгүй болох асуудал үүсч буй.
Нөгөө талдаа энэ жил долдугаар сард наадам болсноор амарцгаасан, хур бороо элбэг байснаас тээвэрлэлт дээр бэрхшээл үүссэн, БНХАУ-ын тал мөн хилээ хааж амарсан зэрэг нөхцөлүүд нь биржийн арилжааг сааруулсан ” гэдэг тайлбар хийгээд буй юм.
Монгол Улс ирэх онд 83.3 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьсан. Одоогийн байдлаар нүүрсний үнэ уналттай, мөн экспорт саарсан ч оны төгсгөл рүү үнэ өсөх урьдчилсан таамаглал гарчээ. Мөн уул уурхайн компаниудын ихэнх нь Хятад талтай гэрээгээр баталгаажуулсан нүүрс хангалттай тул тавьсан зорилтдоо хүрнэ гэдэг тооцоог Эдийн засаг хөгжлийн яам гаргаад байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2755291/URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||