- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БНХАУ-ын эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ зэс, төмрийн хүдрийн үнэ огцом өсөхөд нөлөөллөө
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, түүхий эдийн гол хэрэглэгч БНХАУ-ын эрх баригчид удаашралд орсон эдийн засагтаа өсөлтийг өдөөх нүсэр дэмжлэгийн арга хэмжээ танилцуулсан нь металлуудын үнээс эхлээд тэрбумтнуудын хөрөнгөд хүртэл нөлөөлжээ.
Зэс эргээд $10 мянга
БНХАУ-ын Улс төрийн товчоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийнхээ агшилтыг зогсоох арга хэмжээ авч, мөн зээлийн хүүг "албадан” бууруулахаар болсныг Xinhua агентлаг мэдээлсний дараа зэсийн үнэ баасан гарагт 2 гаруй хувиар өсөж, тонн нь 10 мянган ам.долларын босгыг эргэн давав. Үүний зэрэгцээ БНХАУ төрийн өмчит томоохон банкнууддаа 142 тэрбум ам.долларын капитал нийлүүлэхээр төлөвлөж буйг Bloomberg мэдээлсэн.
Ирээдүйд зэсийн ноцтой хомсдол үүсэх хүлээлтээс үүдэлтэй спекулятив худалдан авалтын нөлөөгөөр өнгөрсөн тавдугаар сард зэсийн үнэ түүхэндээ анх удаагаа тонн нь 11 мянган ам.доллар хүрч байв. Гэхдээ зах зээлийн анхаарал зэсийн сул эрэлт, Хятадын зах зээлийн таагүй нөхцөл рүү эргэн шилжсэнээр үнийн өсөлт төд удалгүй эрчээ алдсан юм.
Баасан гарагт уул уурхайн компаниудын хувьцааны ханш мөн цойлсон. Glencore-ийн хувьцаа Лондоны биржид 5.8 хувиар өссөн бол Rio Tinto 3.6 хүртэлх хувиар, Нью-Йоркт Freeport-McMoran 7.5 хувиар тус тус өсжээ. Тэр дундаа Rio-ийн хувьцааны өсөлт өнгөрсөн долоо хоногт 9 хувьд хүрсэн нь хөрөнгө оруулагчид Хятадын бодлогын нөлөө тус компанийн гол бүтээгдэхүүн төмрийн хүдэрт нөлөөлнө гэж тооцоолсонтой холбоотой.
Төмрийн хүдэр эргээд $100
Гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ-ын шинэ санаачилгууд мөн төмрийн хүдрийн үнийг дэмжиж, фьючерс ханш нь өнгөрсөн долоо хоногт 11 хувь өсөж, тонн тутамдаа 100 ам.долларыг давсан нь IV сараас хойших нэг долоо хоногийн хамгийн өндөр өсөлт боллоо. Ингээд зогсохгүй даваа гарагт Сингапурын биржид төмрийн хүдрийн үнэ 9.7 хувиар өсөж, сүүлийн байдлаар тонн нь 112 ам.доллароор арилжаалагджээ. Хятадын Шанхай, Гуанжоу, Шэньжэнь хотууд иргэдийн орон сууц худалдан авалтын журам, шаардлагуудаа зөөлрүүлэхээр болсон нь барилгын материалын эрэлтийн төсөөлөл сайжрахад нөлөөлж, улмаар төмрийн хүдрийн үнэ цойлсон байна.
Сүүлийн хэдэн улиралд Хятадын үл хөдлөх хөрөнгийн захын хямрал гангийн эрэлтэд, гангийн сул эрэлт төмрийн хүдрийн үнэд дарамт болсоор ирсэн юм. Хятадын эдийн засгийн сүүлийн 25 жилийн эрчтэй өсөлттэй төмрийн хүдрийн үнэ ямагт "дөрөө харшуулж”, 1990-ээд оны сүүлээс 2024 оны эхэн үе хүртэлх хугацаанд үнэ нь бараг 10 дахин өсжээ. Харин энэ он гарсаар төмрийн хүдрийн үнэ 2021 онд бүх цагийн дээд түвшиндээ хүрч байснаасаа 55 хувиар буурч, тонн нь бүр 90 ам.доллароос доош ороод байлаа.
Арногийн хөрөнгө өсөв
Дэмжлэгийн арга хэмжээний суурь зорилтуудын нэг нь хэрэглэгчийн зарцуулалтыг өдөөх явдал. Үүнийг дагаад тансаг бүтээгдэхүүний хэрэглээ тус улсад сэргэнэ гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлт LVMH группийн хувьцаа 9.9 хувиар өсөхөд нөлөөлжээ. Улмаар тус группийн Үүсгэн байгуулагч, 48 хувийг нь эзэмшдэг Бернар Арногийн нийт хөрөнгийн хэмжээ пүрэв гарагт 17 тэрбум ам.доллароор өсөж, 201 тэрбум ам.долларт хүрсэн байна.
ezgif-5-26898012e6.jpgДэлхийн тансаг бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч LVMH-ийн хувьцааны ханш он гарсаар 7.5 хувийн уналттай байгаа нь БНХАУ-ын сул эрэлт, хэрэглэгчдийнх нь дурамжхан зарцуулалттай шууд холбоотой. Тиймдээ ч Арногийн хөрөнгө энэ онд 24 тэрбум ам.доллароор буурсан нь бусад бүх тэрбумтнуудаас давах үзүүлэлт байлаа. LVMH-ийн 2023 оны нийт борлуулалтын 38 хувийг Ази тив бүрдүүлсэн бөгөөд мэдээж энэ бялууны хамгийн том зүсэм нь Хятад юм.
Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харвал Бернар Арно одоогоор дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Б.Бат-Очир
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||