- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой дахин Засгийн хувь заяатай тэнцлээ, гаднын менежмент амжих уу
"Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээ хуучирч, Тавантолгой дахин улс төрийн өрөг дээр гарч ирсэн үү, эсвэл гаргаж ирэх ашиг сонирхол манай улстөрчдөд үүсэв үү. Онцгой дэглэм тогтоож, тогтоож, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө "чөлөөлсөн" "Эрдэнэс Тавантолгой" ХК дахин анхаарлын төвд орж ирж байна.
"Нүүрсний хулгай"-тай нэр холбогдсон хүмүүсээс зарим нь мултарч, цөөн хэд нь ял авч буй хоржоонтой үед "Эрдэнэс Тавантолгой"-г засаг хэлэлцлээ.
Өчигдрийн Засгийн хуралдааны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг гаднын менежментийн багаар удирдуулна гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн нь шууд л Ерөнхий сайдын байр суурь гэж уншигдана. Тэрчлэн хамтарсан засаг энэ "гал"-тай асуудлыг барьж авснаар нь тэд бяртай, эв нэгдэл цул байгаа гэх ерөнхий таамаг руу хөтлөв.
Угтаа бол "Гаднын менежмент" Тавантолгойн хувьд шинэ, содон үзэгдэл биш юм. Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдаж явсан Монгол 2010 оноос л дэлхийн тоглогчдыг урьж залж, тэднийг дунд нь өрсөлдүүлж байлаа. Энэ сунгаан тив дамнаж, олон улсын цар хүрээг хамарсан. Гэвч ялагчаа бид улс дотроо тодруулж чадаагүй. Улс төр нь "Тавантолгой"-г унагаж байсан. Өөрөөр хэлбэл, улстөрчид нь улсаа тэжээх төслөө хойш татсан хэрэг.
Гаднын шилдэг менежмент, сайн засаглал, төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах... Энэ бүхэн үе үеийн засагт яригдаж, өөдрөг хүлээлт үүсгэн догдлуулж байсан мөч үнэндээ олон байсан. Харин одоо яах бол, засаг чадах болов уу гэсэн эргэлзээ, эсвэл тэднийг хардах шалтаг шалтгааныг хамгийн эхэнд ургуулна.
Наад зах нь, Монголын төр хувийн хэвшилдээ итгэдэггүй эсвэл гаднынхантай нийлж цөлмөх юм байна гэсэн дайралт, шүүмжлэл хамтарсан засаг руу хамгийн түрүүнд ирэх нь дамжиггүй. Тэдний гэтлэх эхний даваа энэ.
Засгийн газрын "гал тогоо"-г хумих Хэрэг эрхлэх газрын даргын сэтгүүлчдэд хийсэн мэдээлэл муугаар бодоход баялаг тойрсон зөрчил, зодоон даамжрах эсвэл алсдаа засаг задрах шалтгаан ч болж мэдэх, сайнаар бол олон жилийн шархаа монголчууд бид нөхөх боломж гэж найдах. Үгүй бол баялгийн дахин хуваарилалт энэ засгийн үед ч үргэлжлэх юм байна гэсэн дүгнэлт рүү авчирч байна.
Тавантолгой /Эрдэнэс Тавантолгой/ төслийг өнгөрсөн хугацаанд олон улс руу хандуулсан бүхэн ад үзэгдэж, эх орны эсрэг дайсан мэтээр улс дотроо адлуулж, энэ төслийг зах зээлийн бүрэн агуулга руу тээж зорьсон засаг болгон задрах эсвэл замаасаа няцах сонголтын өмнө ирдэг байсан. Дахиад энэ жишиг давтагдах уу, эсвэл хамтарсан засаг түүх шинээр бичих үү...
"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэж эвсэн нэгдсэн засаг Тавантолгойн "хувь заяа"-г эргүүлэх мөчид үнэхээр зориг зүрхтэй, нэгэн зүгт харж байж чадах болов уу. Эргэн сануулахад, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлсэн Засгийн газрын тээглэж унасан, зарим нь ирэх дарамт, сүрдүүлэг, шахаанд нь сөрж дийлэхгүй орхисон, цаг хугацааны хайчинд орсон сэдэв бол Тавантолгой төсөл юм. Тэд мөн л олон улсын тендер зарлаж, гаднын сайн менежмент, эрүүл засаглалын эрэлд гарсан. Гэхдээ бүтээгүй.
Энэ бүхнээс дүгнэхэд "Эрдэнэс Тавантолгой"-д баялгийн хараал шингэсэн гэж барууны тайлбар зүүж болохоор.
Тавантолгойг өнөө дахин ринг рүү авч гарахаар зэхэж буй тав дахь Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ болж байна.
"Тавантолгой" төслөөр дамжуулан монголчуудын тавилан заяаг өөрчлөх боломж бүрэн дүүрэн байгааг 2010 оноос л улс дотроо дөмөгхөн нь учирлаж, төр, засаг нь нээлттэй хэлэлцүүлсэн ч энэхүү төслийг унагасан хүмүүс нь илүү ихээр хожоотой үлдсэн байдаг.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гарсан 100 хоногийн албан даалгаврын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож, иргэдийн нэрийн дансанд байрших 1072 хувьцааг хөдөлгөх, арилжих эрхийг олгоно гэж Н.Учрал сайд тодотгож байна. 1072 хувьцаагаа зарж борлуулах эрх иргэдийн мэдэлд шилжих нь. Хувьцааны төвлөрөл хаа нэгтээ үүсэх үү, энэ нь зах зээлийн өөрчлөн байгуулалт, жам ёсны үзэгдэл гэвэл онох.
"Эрдэнэс Тавантолгой" ХК хөрөнгийн зах зээлд хөл тавьж, бирж дээр бүртгэлтэй болсноор өнөө 12 их наяд төгрөгөөр хэмжигдэх зах зээлийн үнэлгээ үлэмж тэлнэ. Энэ зах зээлийн сав ч томорно.
Иргэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 27 хувийг эзэмшдэг. Талхны мөнгөө хүргэж ядах ард иргэдээс хувьцааг нь худалдан авч өөрийн болгох хүсэл сонирхол хаа сайгүй л цухалзах нь дамжиггүй. Нүүрс манай улсын экспортын 50 гаруй хувийг дангаар бүрдүүлж, төсвийн орлогын үлэмж хэсгийг дүүргэж байгаа энэ цаг үед 1072 хувьцаа мөнгөө өгсөх боломж нь маргаангүй. Мөнгө халааслаад зогсохгүй эрх ашгаа ч төрд "шахах" боломж бүрдүүлэх "хөзөр" болох юм.
90-ээд /өмч хувьчлал/ оны цаг үетэй харьцуулахад иргэдийн санхүүгийн боловсрол сайжирч, хувьцааны ач холбогдол, үнэ цэн, өгөөж, мөн чанарыг илүүтэй таньж эхэлсэн. Гэхдээ л "Бэлтэс мөрөн"-д өөрөөсөө харамлах шахан цуглуулсан хуримтлалаа алдсан хүмүүс олон байна гэхээр санхүүгийн боловсрол нийтээрээ шалан дээр байна гэхэд дэгсдэхгүй болов уу. Тэр тусмаа залилан гаарсаар.
18 нас хүрээгүй хүүхдүүдийн нэр дээр байршиж буй 1072 хувьцааг царцаах, харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд хувьцаагаа хэрхэх нь өөрсдийн сонголт юм.
"Гадны менежмент арай л дээр хувилбар юм.." гэж Тавантолгойн хэрүүл эхэлсэн цагаас Засгийн газрууд үзэж, түүний төлөө цаг хугацаа, хөрөнгө хүч, нөөц боломжоо зарцуулсан. Нэр хүндээ ч барсан. Олон ч уулзалт, хэлцэл, хэлэлцээрийн талбарт ахалсан сайд нар, ажлын хэсэг сууцгаасан.
Эргэн сануулахад, УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор Тавантолгой ордыг ашиглах олон улсын нээлттэй тендер зарлах, шалгаруулах үйл явцыг эхлүүлэх чиглэл Засгийн газарт ирсэн. Гэвч Засгийн газраа унагахгүйн тулд Ерөнхий сайд нь Их хурлын даргынхаа өмнө буулт хийж, Тавантолгой байрандаа үлдсэн юм.
Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг улстөрчид өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дэглэж, сайн менежментээс төөрүүлж ирсэн нь цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдэж байгаа. Энэ байдал ахиад давтагдах л юм бол "Нүүрсний хулгай-2" хожмын өдөр бас нэгэн сенсаац тарихыг үгүйсгэхгүй.
Тавантолгой ордыг ашиглаж буй "Эрдэнэс Тавантолгой"-д гаднын менежмент оруулж ирэхэд дан ганц хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын хүч хангалтгүй. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд энэ асуудал эв санаа, эрх ашгийн тэнцвэр нэхнэ. Үүгээр зогсохгүй 126 гишүүнтэй парламент, тэнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх жижиг нам, эвслүүдтэй ч гар барих хэлцэл рүү засгийг замчилж таарна. Цаг хугацаа шаардах урт "аялал" засгийн хувьд Төрийн ордноос Их Тэнгэр хүртэл үргэлжлэх биз.
Танил тактик гэдэг шиг Монголын төслийг, Монголын Тавантолгойг өөрийн хамаарал бүхий байлгах, зах зээл, эрх ашигтайгаа гүн бат холбох, сонголтгүй болгох, ганцаардуулах сонирхол ч ил, далдуур түйвээж мэдэх юм. "Эрдэнэс Тавантолгой" энэ замыг туулж, тоглоомынх нь золиос болж ирсэн нь их. Тиймээс сайн, муу бүхнийг дэнслэх санаа ч ажил нугалах хүмүүст суусан байх.
Тавантолгой өөдлөх боломжийг манайхан дотроосоо олгохгүй, урагшлах төслийн эрчийг саармагжуулж, дэгээдэж унагасаар ирсэн нь цөөнгүй. Улс төрийн хэрүүл болгон замхруулах эсвэл өөрийн эрх ашигтай нийцүүлэх, улс төрд танигдах шат, үгүй бол нийгмийг талцуулах хэрэгсэл ч болгон хувиргаж бас мэдэх юм, Тавантолгойг.
"Эрдэнэс Тавантолгой"-г өөрчлөх Засгийн реформ хил давж чадалгүй унах эрсдэл нь улсаа боддоггүй улстөрчид өөрсдөө юм. Тав дахь Ерөнхий сайд нь дахин зүтгүүлж буй "Эрдэнэс Тавантолгой"-н менежментийн өөрчлөн байгуулалт ямар сценар дор өрнөхийг ирэх өдрүүдэд ажиглах үлдлээ... Хэн найруулж, гол дүрд нь хэн тоглох бас л сонин.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эрдэнэс Тавантолгой" компанид улс төрийн нөлөөлөл одоо ч байсаар байна гэдгийг хэлсэн. Тийм учраас гээд гаднын менежмент, олон нийтэд нээлттэй компани болох, хөрөнгийн зах зээлд бүртгэгдэх, иргэдийн 1072 хувьцааны арилжих эрхийг хөндсөн. Иргэдээс нэг талаар дэмжлэг хүссэн мэт. "Одоо ч улс төрийн нөлөөлөл байсаар байна" гэх битүү үг унагах. Хаашаа чиглэсэн, хэн рүү шидсэн үгэн сум болохыг янз бүрээр тааварлаж болох. Уг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК чинь Засгийн газрын мэдлийн компани шүү дээ. Тийм атал энэ үгийг яагаад хэдэнтээ хэвлэлийн хурлын үеэр эхлэл, төгсгөлдөө цохох мэт давтах болов...
Засгийг барьцаалах улс төр нь Тавантолгой юу. Эсвэл УИХ-д өргөн мэдүүлэх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компанийн тухай хуулиудын эрх зүйн орчны шинэчлэлд нь дэмжлэг дутах, саад тотгор цаашид үүсэхээр байна уу... Одоо байгаа хуулийн "түгжээ" засагт ажиллах эрх чөлөө олгохгүй байна уу...
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд шинэ сорилт, шинэ боломж, магадгүй шинэ улс төрийн "тоглоом" руу хөтлөгдөж байхыг үгүйсгэх аргагүй юм.
https://itoim.mn/a/2024/09/19/analyze/vhz?ecb3cdf32c32e5c639c9ebb5fef71333
Тавантолгой дахин Засгийн хувь заяатай тэнцлээ, гаднын менежмент амжих уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани