- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэс баялаг-2025" нээлттэй гэх хаалттай хэлэлцүүлэг сүржин эхлэж даржин дууслаа
"Нээлттэй хуралдаан"-д хэлж чадаагүй үг
Олон хоногийн турш сүр дуулиантайгаар зарласан "Эрдэс баялаг-2025"
нээлттэй гэх хаалттай хэлэлцүүлэг сүржин эхлэж даржин дууслаа. Хаалтгай
бөгөөд даржин гэдгийн учир гэвэл, анхнаасаа уг хэлэлцүүлэг гээчийн
"сценар"-ыг тусгайлан дэглэж, дөрвөн салбар хуралдаан гэх нэрийн дор
дөрвөн том сэдвийг дэс дараалуулж салбарын мэргэжлийн бус УИХ-ын гишүүн,
дарга сайд нар эхлээд "илтгэл" тавьж, завсар зайд нь тусгайлан бэлдсэн
хүмүүст оролцогч нэр зүүлгэж, хүндэтгэлийн тавцанд өргөмжлөв.
Нээлттэй гэх хуралдаанд, орон нутгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн
судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсангүй, санал бодлоо
хэлэх боломжийг олгосонгүй. Харин хуралдаанаас гарах зөвлөмжийг "нэгэн
дуугаар, ярс хийтэл гар өргөж батлуулах" бэлтгэлийг сайтар хангасан
байв.
Уг "жүжиг" ч анхнаас дэглэсэн найруулгаараа төгсгөл боллоо. Хамгийн
сонирхолтой нь салбар хуралдаан бүр нэг цаг үргэлжилж, "хоймор"-т 1-2
гадаадын иргэн "залах" төлөвлөгөө хийсэн байв.
"Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй
буй нөлөөлөл", хуралдаанаас гарах зөвлөмжийг хэлэлцүүлэх зэрэгт
Бороогийн алтны гэрээг уухайлан сайшаадаг, Оюутолгойн гэрээг хийхэд
оройлон зүтгэсэн МУУҮ Ассиоцацийн До.Ганбол, Д.Дамба нар "хоймор"-т
морилж, тэр ч байтугай, Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх
ерөнхий захирал Крейг Киннел, Дэлхийн банкны суурин төлөөлөгч зэрэг
хүмүүст найр тавьж, Монгол Улсын төр, нийтийн дотоод хэрэгт идэвхийлэн
оролцуулж байгааг ойлгосонгүй.
Оюутолгойн Ерөнхийлөгч энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт одоо есөн тэрбум
долларт ойртож, анхны тооцоолсноос 2-4 дахин нэмэгдсэний учрыг
тайлбарлаж, монголчууд 20-иод жилийн дараа, эсхүл энэ янзаар явбал
ерөөсөө ашиг хүртэхгүй байдалд орсон нь үнэн үү гэдгийг шудрага зөвөөр
тайлбарлаж өгөх нь индэрт суухаас илүү ач холбогдолтой гэж бодогдоод
байна.
Сайд Д.Ганхуяг Эрдэс баялгийн салбар бол Монголын хөгжлийн тулгуур
болох тухай яриад энэ бодлогыг "Алсын хараатай монгол-2025" гэх санал
гаргав. Сайдын үг хуучныг санагдуулав. Бид социализмыг үеэс эхлээд
зөндөө олон, ийм сайхан уриа лоозон дэвшүүлсэн. Одоо ч "хариуцлагатай
уул уурхай", "ил тод уул уурхай", "өрсөлдөх чадвар" гэсээр байгаад
бидний нүдэн дээр хариуцлаггүй уул уурхай цэцэглэв.
Бас "Баялаг бүтээгч-хувийн хэвшил" гэсэн гайхалтай лоозон дэвшүүлэв.
Эрдсийн баялгийн хэн нэгэн хувь хүн бүтээгээгүй, бурханаас гэнэ үү, хувь
тавилангаар гэнэ үү Монголын ард түмэнд, Монголын газар нутагт ийм их
баялаг заяажээ. Гэтэл энэ их баялгийг луйвардах, дээрэмдэх үйл ажиллагаа
өрнөсөөр байна.
Байдал ийм байхад баялгийг бүтээгч гэж луйварчид, дээрэмчдээ өөгшүүлэх
гээд байгаа юм биш биз. Энэ талаар олон хүн, олон жишээ баримт гаргаж
чадна. Баярцогт, Зоригтоос эхлээд энэ үйл үйл ажиллагааг өөгшүлсэн.
Зоригтыг огцруулна гэж удаа дараа гарын үсэг зурж, бидэнтэй үзэл бодол
нэг байсан сайд та ийм үйл ажиллагааг дэмжиж байгаад туйлын харамсаж
байна.
Газрын хэвлийн баялгийг байгальд ээлтэй технологиор ухаж, өөрт ногдсон
ашгаа хүртэж, дийлэнхийг нь монголын ард түмэнд зориулж байгаа цөөн
компани, хувь хүмүүст энэ хатуу ширүүн үг хамаарахгүй, сайн компанийг
төрөөс бодлогоор дэмжих ёстой. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд
төрөөс баримтлах боллого УИХ-аар батлагдана гэж та, таны нөхөд бардам
амлаж байна.
Гэтэл таны тэргүүлэн боловсруулсан тэр "бодлого" гээч нь урд өмнө
гаргаж байсан уламжлалт алдаагаа давтах нөхцлийг бүрдүүлж байгаа шүү
гэдгийг сануулъя. Бид энэ тухай олон удаа танд хэлсэн, хэдэн арав, зуун
хуудас тайлбар үндэслэл бичиж өгсөн. Уг нь энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт
үг хэлнэ, санал бодлоо илэрхийлнэ гэж хүнээс урилга гуйн байж очсон юм.
Гэтэл тийм боломж олдсонгүй учир "Зууны мэдээ" сонинд хандлаа. Хэрэв
уриа лоозон дэвшүүлэх гээд байгаа юм бол "Уурхайн үйлдвэрийн үр ашгийг
дээшлүүлэх жил"," Баялгийн орлогоос бүгдээрээ хүртэцгээе", "Хөрөнгө
оруулалтын үр ашгийг дээшлүүлье" гэх зэрэг лоозон байж болох юм. Ингээд
нээлттэй хуралдаанд хэлж амжаагүй үгээ товчлон толилуулъя.
Эрдэс баялгийг судлах ашиглах төрийн бодлогод юуг заавал тусгах ёстой вэ?
1 . Өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаанд заавал дүгнэлт өгөх ёстой
• Монгол
Улсын асар их баялаг буюу нөөц нь баталгаатай тогтоогдсон 1200 гаруй
ордуудыг лиценз гэх тусгай эрхийг бичгээр 30 жилийн хугацаатай компани,
хувь хүмүүст тарааж өгсөн. Эдгээрийг ашиглах талаар төрийн эрх мэдэл
байхгүй болсон, эдгээр орд хувь хүмүүсийн мэдэлд очиж, олон жилийн турш
арилжаа наймааны хэрэгслэл болж, далд эдийн засгийг цэцэглүүлж байна.
• Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх ач
холбогдолтой стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахдаа, гадаадын
хөрөнгө оруулалтыг ашиглана, дэмжинэ гэх өрөөсгөл бодлогын харгайгаар
эдийн засаг хөгжих биш, асар их гадаад өр, зээлийн дарамтад орж, байгаль
орчноо сүйтгэжээ.
Үүний тод жишээ бол Монголдоо томд орох Бороогийн алтны ордыг 10 гаруй
жил ашиглахаар төлөвлөж байтал, ердөө 4-5 жилийн дотор бүх баялгийг
сорон авч, Монголд арваадхан хувийг үлдээгээд бусдыг нь Канад руу зөөж,
одоо энэ уурхайн техникийн нөхөн сэргээлтийг хийгээгүй, онгойсон нүх
овоолсон чулуу шороо үлдээжээ. Дэлхийд гайхагдах Оюутолгой, Тавантолгойн
баялгийг ашиглаж эхэлснээр ашиг хүртэж, монголчуудын амьдрал дээшлэх
биш, Монгол Улс асар их өр, зээлийн дарамтад орлоо.
• Эл байдал
үүссэн нь өнгөрсөн жилүүдэд, эрдэс баялгийг ашиглах төрийн цэгцтэй,
нэгдсэн бодлого байсангүй, Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд онц ач
холбогдолтой энэ салбарыг хөгжүүлэх бодлого, хууль зүйн орчинд ноцтой
алдаа гарсанаар тайлбарлагдана. Өнөөгийн байдлаар, монголын эдийн
засгийн хөгжлийн тулгуур болсон геологи, уурхайн салбарыг хөгжүүлэх
төрийн бодлого алдагдаж, түүний удирдлага зохион байгуулалт олон жилийн
турш, гадаад дотоодын хэсэг бүлэг этгээдийн явцуу сонирхолд хөтлөгдөж,
монгол улсын эрх ашигт харшилсан үйл ажиллагаа явуулах боллоо.
2. Төрийн бодлогод юуг заавал тусгах ёстой вэ
Юуны өмнө дээр дурдсан ноцтой алдаа, завхралыг арилгах ёстой. Үүний тулд:
• Одоогоор
тараагдаад байгаа 3000-4000-аал лицензийг дахин бүртгэж, дүн шинжилгээ
хийж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа компани
аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа дэмжих, харш үйл ажиллагаа явуулж байгаа
буюу далд эдийн засгийн, мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байгаа
компани аж ахуйн нэгжийн лицензийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ
авах,
• Монгол Улсад геологийн судалгаа явуулах, уурхайн үйлдвэрлэл
хөгжүүлэх богино (5-10 жилийн), дунд (10-20 жилийн), алсын (20-30
жилийн) гэх мэт төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулж, батлуулсны дараа
түүн дээр үндэслэж төрийн бодлогыг гаргах ёстой. Энэ далимд
тэмдэглэхэд, өнөөгийн Уул уурхайн яамны удирдлагын зүгээс санал болгож
байгаа "Алт", "Нүүрс", "Хайлуур жонш", "Төмөр", "Зэс"... гэх мэтээр
ашигт малтмалын төрөл бүрээр, Алтны ил тод байдлын тухай, Бичил уурхайн
тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, газрын хэвлийн тухай,
олборлох салбарын ил тод байдлын тухай, ... гэх мэтчилэн олон хууль,
хөтөлбөр гаргаж батлуулах гэж байгаа нь ноцтой хортой үр дагаварт хүргэж
болзошгүй.
Бүх ашигт малтмалыг орон зайн хувьд ч, цаг хугацааны хувьд ч, нэр
төрлийн хувьд ч, цаашлаад дэд бүтэц, нийгмийн асуудлын хувьд ч нэг
бодлогоор ашиглах, зангидах, зарчим барих ёстой байтал, ингэж ялгаж
салгах нь төрийн нийгэм эдийн засгийн нэгдсэн бодлогыг алдагдуулах,
өнөөгийн эмх замбараагүй, хариуцлаггүй байдлыг үргэлжлүүлэх нөхцөл
байдлыг үүсгэнэ гэж үзэж байна. Тэгээд ч дээрх хөтөлбөрүүдийг ахархан
хугацаанд боловсруулахад цаг хугацаа алга байна, мөн үүнийг удаан
хугацаанд тасралтгүй гүйцэтгэх мэргэжлийн эрдэм шинжилгээний
байгууллага, эрдэмтэд ч зохион байгуулалтад орж чадаагүй байна.
• Ашигт малтмалын өмчлөлийн тухай асуудлыг Зөвхөн үндсэн хуулийн
заалтын дагуу шийдэх, эрдэс баялгийг ашиглах судлахад хувийн хэвшлийн
эрх үүрэг, оролцоог үгүйсгэж болохгүй. Гагцхүү ашигт малтмалын ордуудыг
ашиглахдаа төрийн бодлого, зохицуулалт байна, энэ нь тухайн компани
төртэй байгуулсан гэрээгээр зохицуулагдана.
З.Төрийн бодлого хэрэгжсэнээр гарах үр дүн заавал байх ёстой
Эрдэс баялгийг судлах ашиглах төрийн бодлого хэрэгжсэнээр, монгол улс
яаж хөгжих вэ, бидний амьдрал яаж сайжрах вэ гэдэг хамгийн гол асуудал
мөн. Энэ асуултад заавал хариулт өгөх ёстой. Энэ нь эдийн засгийн .
төдийгүй, нийгмийн, дэд бүтцийн хөгжлийн асуудлуудыг хөндөнө. Хамгийн
наад зах нь ДНБ, экспортын, аж үйлдвэрийн бүтээгдхүүн, улсын төсвийн
бүрдэлт 2020-2025 онд хэдэн хувиар өсөх барагцаа тооцоо байх ёстой.
Стратегийн ордуудыг ашигласнаар хэзээ,хаана ямар хот, тосгон, засмал
зам, төмөр зам баригдах, тэдгээрт ямар зардал гарах зэрэг тооцоологдсон
баймаар. Наанадаж, зэсийн завод, ган хайлуулах үйлдвэр, кокс химийн
үйлдвэрийг хэзээ, хаана барих вэ зэрэг асуултуудад хариулт өгөх ёстой.
Дээр дурдсан цөөн тооны санаа, санал, зөвлөмж бол төрийн бодлогод
заавал тус-гагдах зарчмын асуудлууд юм. Эдгээрийг цэгцэлж, үндэслэх нь
хэн нэг этгээд гарын үзүүрээр, богиохон хугацаанд хийх ажил биш бөгөөд
цаг хугацаа шаардсан, мэрэгжлийн судалгаа, шинжилгээ дээр суурилсан
амаргүй ажил юм.
Хэрэв гурав багцалсан дээрх асуудлуудыг төрийн бодлогод тусгаагүй бол
эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого утга учиргүй болж,
тэрхүү бодлого гээч нь ээлжит "цаас" болж, геологи, уурхайн салбарын
өнөөгийн эмх замбараагүй байдал "уламжлалт бодлого" болон үлдэж,
шинэчлэлийн Засгийн газрын нэр хүнд унах нь.
С.Авирмэд МУИС-ийн багш, доктор
"Эрдэс баялаг-2025" нээлттэй гэх хаалттай хэлэлцүүлэг сүржин эхлэж даржин дууслаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани