- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Тавантолгой түлш" компани байгуулж, утаагүй шахмал түлш нэвтрүүлсэн нь дарга нарын мөнгө олох хэрэгсэл байв уу
Улаанбаатарчууд 2019 оны өвлөөс утаагүй шахмал түлшийг хэрэглэж эхлэн, тэр өвөл утаа бараг 50 хувиар багассан хэмээн ам уралдан шуугьж байв. Гэтэл утаагүй гэх шахмал түлшний балаг ар араасаа гарч, олон айл өрх гэртээ унтаж байгаад л угаартаж харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол эрс нэмэгдсэн юм. 2019 оноос хойш иргэд угаартаж гэртээ нас баржээ гэсэн мэдээлэл гарсаар байгаад сүүлдээ байх ёстой үзэгдэл мэт хүлээж авдаг болоод зургаа дахь өвөлтэйгөө золгох гэж байна.
2018 оноос өмнө манай улсад жилд угаартах тохиолдол 30 орчим бүртгэгддэг байсан бол 2019 оноос хойш энэ тоо огцом өсөж 1000-аас буугаагүй. 2023 онд бүр 3000 иргэн угаартсан гэж бүртгэгдэж, үүнээс 61 хүн нас баржээ. Нэг гэрт хоносон гэр бүлийнхэн, найз нөхөд бөөн, бөөнөөрөө угаартаж нас барсаар байгаа ч сайжруулсан шахмал түлшийг бид хэрэглэсээр байна. Олон иргэний амийг авч одсон, олон айл өрхөд хагацал авчирсан энэ түлш цаанаа дарга нарын мөнгө угаах хэрэгсэл байсан гэдгийг УИХ-ын хянан шалгах сонсгол болон компанийн санхүүгийн тайланд хийсэн Аудитын тайлан харуулсан.
Засгийн газрын тушаалаар сайжруулсан шахмал түлшний гурван үйлдвэр анх байгуулсан ч орчин үеийн автомат үйлдвэр барьж чадаагүйгээс болж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй байна. Энэ өвөл баруун үйлдвэрээ хаагаад зүүн болон төвийн үйлдвэрээ л ажиллуулна гэдгийг тус компанийн захирал асан Ц.Даваацэрэн ярьж байсан билээ. Тэрээр "Үйлдвэр барихад технологийн сонголтоо буруу хийсэн. Солонгосоос уурын хатаалгатай үйлдвэрийг захиалаад авсан. Гэтэл уур гэдэг өөрөө чийг. Уур нь чиг болоод -30 градус болохоор түлшээ хөлдөөгөөд, чийгийн хэмжээ маш өндөр гарч байсан. Тэгэхээр одоо үйлдвэрийн хатаах системийг шат дараатай солиод явж байна. Гэхдээ хатаах системийг солихдоо 2021 онд нэг компанитай зүүн бүсийн аймгуудын хатаах төхөөрөмжийг шинэчлэх гэрээ хийсэн. Гэтэл энэ компани нь Хятадын хамгийн хоцрогдсон хүчин чадал муутай хатаах төхөөрөмжүүдийг оруулж ирж угсарсан. Зүүн бүсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ээр цагт 30 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай байдалтай бодит амьдрал дээр 12 цаг тонныг үйлдвэрлэж байна” хэмээн ярьсан юм.
Үүнээс харахад, үйлдвэрийг барихаас эхлээд л технологийн алдаа гарч, хуучин технологиор гурван үйлдвэр барьсан байгаа юм. Гэтэл одоо болтол үүнд хариуцлага хүлээсэн хүн байхгүй.
Одоогийн байдлаар "Тавантолгой түлш" компани 1.1 их наяд төгрөгийг үргүй зарцуулсан, 880 тэрбумын алдагдалтай, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өөрсдөө олон сая төгрөгийг урамшуулал болгон авсан нь ил болоод буй. Мөн аудит компанийн ТУЗ ямар ч үр ашиггүй ажилласан гэдгийг тогтоосон. 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар компани 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллаж байна.
Энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 1.1 их наяд төгрөгийг "Тавантолгой түлш"-д 1.1 олгосон. Энэ нь зээл биш, татаас ч биш. Зөвхөн 15 гэрээг үндэслэж олгосон бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт юм. Гэтэл тус компанийн удирдлагууд уг санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, ТЭЗҮ-ийн батлагдсанаас өөр арга хэмжээнд зарцуулсан, мөн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байх магадлалтай гэж үзээд Ерөнхий прокурорт хүргүүлж, прокурор хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тэгвэл Үндэсний аудитын газраас гурван асуудал гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий прокурорын газарт албан бичиг хүргүүлсэн байна.
-
Баяжуулах болон коксын үйлдвэрийн барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлын 2022 онд байгуулсан ЭТТ-2022/83 дугаартай 113.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ;
-
Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 2022 онд байгуулсан ЭТТ-2022/502 дугаартай 21.2 тэрбум төгрөгийн гэрээ;
-
Химийн үйлдвэрлэлийн шахмал түлш болон нунтаг коксыг бэлтгэн нийлүүлэх (400.0 мянган тонн химийн үйлдвэрлэлийн шахмал хагас коксон түлш, 100.0 мянган тонн нунтаг коксыг "Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн түлшний үйлдвэрт нийлүүлэх, төлбөрийг төгрөгөөр болон нүүрсээр барагдуулах) Hong Kong Hengde компанитай 2022 онд байгуулсан 2022/518 дугаартай 6.6 тэрбум төгрөгийн арилжааны гэрээний хэрэгжилтэд илэрсэн зөрчлийг нийтийн албан тушаалтан гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр Улсын прокурорын ерөнхий газарт "Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой 3 асуудлыг шалгуулахаар нотлох баримтын хамт шилжүүлжээ."Тавантолгой түлш” компани эргэн төлөгдөх нөхцөлтэй урт хугацаат санхүүжилтийн гэрээгээр их хэмжээний авлага үүсгэсэн, авлагыг хэзээ барагдуулах нь тодорхойгүй, олгосон санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэл хангалтгүй, санхүүжилтийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулсан зэргийг харгалзан "Тавантолгой түлш” ХХК-д эрсдэлийн аудит хийх нь зүйтэй гэж үзсэн байна.Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд улаанбаатарчуудыг утаагүй түлшээр хангах үүрэг бүхий "Тавантолгой түлш" компанийг удирдсан удирдлагууд төрийн 1.1 их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулж, үр ашиггүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь аудитын шалгалтаар тогтоогдлоо. Гэхдээ одоогийн байдлаар тус компанид хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн шалгалт ороогүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа аж. Хууль зөрчиж, албан тушаалаа ашиглан төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан ч хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй болохоор дарга нар дураараа дургиж, төсөл бүрийг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг бололтой. Аудитын байгууллага нь шалгаад төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэдгийг тогтоочихоод байхад хууль хяналтын байгууллага нь шалгаад буруутай хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулснаас гадна олон иргэний амийг авч одсон утаагүй түлшинд хэн хариуцлага хүлээх вэ.
https://itoim.mn/a/2024/09/17/society/xzm?d48ea84b8b5c632879190045e9676340
"Тавантолгой түлш" компани байгуулж, утаагүй шахмал түлш нэвтрүүлсэн нь дарга нарын мөнгө олох хэрэгсэл байв уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани