- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дронууд газрын тосны дэд бүтцэд хэр ноцтой хохирол учруулж байна вэ!
Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон агуулахуудад халдлага үйлдэж байгаа билээ. Ростовын газрын тосны агуулахад гарсан галыг гурван долоо хоногийн турш унтрааж чадаагүй. Хохирлын хэмжээ хэр их вэ? Оросын хэвлэлүүдээр дроны халдлагын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хэр их хэмжээний хохирол учирсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бараг гардаггүй.
ВВС агентлагийн мэдээллээр, энэ он гарснаас хойш Украины Зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэр дэх газрын тос боловсруулах үйлдвэр, дэд бүтцэд 63 удаа халдлага үйлджээ. Сүүлийн саруудад дронууд тус улсын өмнөд бүс нутгууд дахь газрын тосны дэд бүтцэд цохилт өгөх нь нэмэгджээ. Ройтерс агентлагийн мэдээллээр, 6-8-р сарын хооронд 13 удаагийн халдлага үйлдсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын 30 гаруй газрын тосны үйлдвэр, агуулах халдлагад өртсөн тухай зургаадугаар сарын сүүлээр мэдэгдэж байсан ч ямар хугацаанд болсон талаар мэдээлээгүй.
Сүүлд гарсан томоохон гурван халдлагад наймдугаар сарын 26-ны Омскийн газрын тосны үйлдвэрт гарсан гал, Пролетарск хотын түлшний агуулахад хийсэн дроны халдлага, Москвагийн газрын тосны үйлдвэр дэх гэмтэл орж байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр, есдүгээр сарын 1-нд шилжих шөнө агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин Украины дроны томоохон халдлагаас урьдчилан сэргийлжээ. Үүний дүнд 15 бүс нутаг, тэр дундаа Москвагийн дээр нийт 158 дроныг устгасан байна. Москва хотын захирагч Сергей Собянины тухайн үед гаргасан мэдээлэлд, нэг дрон Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн техникийн байгууламжийг гэмтээжээ. Үүний улмаас гарсан галыг унтраасан тухай Собянин мэдээлж байв. Харин үүнтэй зэрэгцэн Ройтерс агентлаг эх сурвалж дурдан дамжуулахдаа, Москвагийн газрын тосны үйлдвэр дээр жилд зургаан сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай "Евро+” төхөөрөмжид гэмтэл гарсан тухай онцолжээ.
Омскийн болон Москвагийн газрын тосны үйлдвэрүүд халдлагад өртсөн хэрэг зах зээлд бага зэргийн болгоомжлол үүсгэсэн. "Евро+” төхөөрөмжид Москвагийн үйлдвэрийн боловсруулах хүчин чадлын тал хувь нь оногддог байна. Гэсэн хэдий ч хохирлын хэмжээ бага байсан тул үйлдвэрлэл хэдэн долоо хоногийн дараа өмнөх түвшиндээ хүрнэ гэсэн хүлээлтийг бий болгов.
Ингэхдээ зах зээлийн оролцогчдод Омскийн газрын тосны үйлдвэрийн АВТ-11 төхөөрөмжид гарсан гэмтлийг хэдий хугацаанд засварлах талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Тус үйлдвэрийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, энэхүү халдлага нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд нөлөөлөхгүйгээр үл барам нэмэлт боловсруулах хүчин чадлыг ашиглах замаар төлөвлөгөөг биелүүлэх боломжтой гэжээ. Эдгээр мэдээлэл нь бирж дээрх уур амьсгалыг намжааж, улмаар ойрын хугацаанд түлшний үнийг барих боломж олгов.
Таван зуун агуулах
Газар зүйн хувьд дроны цохилтын бай мөн таамаглашгүй байгаа нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Тавдугаар сард Башкортостан дахь "Газпром Нефтехим Салават” газрын тос боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн. Тус үйлдвэр нь Украины хилээс 1400 км алс байрладаг. Үүнээс хойш нэг сарын дараа Украины Ерөнхийлөгч Зеленський тус улсын дронуудын хувьд 1500 км зай нь асуудал биш хэмээн мэдэгдэж байв. Наймдугаар сард гал гарч байсан Омскийн үйлдвэр хилээс 2500 км зайд байрладаг байна. Тухайн үед хэвлэлд Киевт ийм хэмжээний зай туулах чадвартай дрон байдаг эсэх, дроныг бусад улс, тэр дундаа бүр Оросын нутаг дэвсгэрээс хөөргөсөн эсэх талаар бичиж байв.
ОХУ-д 500 орчим газрын тосны агуулах байдаг. 50 мянган куб м багтаамжтай агуулахуудын тоо 20 орчим байдаг аж. Стратегийн ийм объект дагалдах дэд бүтцийн хамтаар ойролцоогоор 153 мянган кв м талбай эзэлдэг байна. Харьцуулахад, хөлбөмбөгийн стандарт талбай 7140 км м байдаг. Өөрөөр хэлбэл нэг том газрын тосны агуулах 22 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх газрыг эзэлдэг байна. Дунд хэмжээний агуулахууд хоёр дахин бага талбай эзэлдэг ба тус улсад ийм объектууд хэдэн зуу бий.
Украины Зэвсэгт хүчний халдлагын гол зорилго нь дроны цохилтын тоог нэмэгдүүлэх замаар Оросын Зэвсэгт хүчнийг фронтоос дрон илрүүлэгч тусгай цэргийн техник болон зенит пуужингийн комплексыг татуулах явдал юм. Түүнчлэн Оросын Зэвсэгт хүчинд нийлүүлэх түлшний нийлүүлэлтэд хүндрэл учруулах, дотоодын зах зээл дээр хомстол үүсгэх давхар зорилго агуулж байгаа. Бензиний үнийн өсөлтийн сэдэв хүн амд эмзэг тусдаг. Сүүлийн саруудад газрын тосны агуулахууд цохилтын бай болох ихэссэн нь нэгт газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хамгаалалтыг бэхжүүлсэн, хоёрт Украины тал түлшний хангамжийг тасалдуулахад анхаарч байгаатай холбоотой байх талтай гэж шинжээчид үзэж байна. ОХУ-д газрын тосны томоохон 30, бага хүчин чадалтай 80 орчим үйлдвэр байдаг аж.
Бензиний үйлдвэрлэл буурчээ
Дроны тусламжтай газрын тосны дэд бүтцэд өгч байгаа цохилтууд түлшний зах зээлд одоогоор хүчтэй нөлөө үзүүлээгүй байна. Орост энэ талаарх албан ёсны статистик мэдээлэл хаалттай байдаг. Шинжээчдийн тооцоолсноор, энэ оны эхний хагаст бензиний үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй. Зуны саруудад бензиний эрэлт оргил үед хүрдэг нь энэ улиралд ихэнх газрын тосны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт засварын ажил хийгддэгтэй холбоотой. Наймдугаар сарын 21-ний байдлаар тус улсын түлшний нөөц 2.05 сая тонн байсан нь 2023 оны мөн үеийн түвшинд байна. Үүнтэй зэрэгцэн Оросын Засгийн газар бензиний экспортод тавьсан хязгаарлалтаа энэ оныг дуустал сунгасан. ОХУ-ын засгийн газар хаврын тариалалт, амралтын улирал болон үйлдвэрүүдийн засвартай холбогдуулан түлшний эрэлт өсдөг үед дотоодын түлшний зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэ оны гуравдугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-ийг дуустал бензиний экспортод хязгаарлалт тавьж байсан билээ. Хоригийг тавдугаар сарын 20-оос зургаадугаар сарын 30-ны хооронд цуцалж, долоодугаар сарын сүүл хүртэл сунгасан билээ.
Энэ сарын 3-нд Санкт-Петербургийн олон улсын бараа, түүхий эдийн бирж дээр АИ-95 бензиний үнэ нэг тонн нь 72.2 мянга рубль болж, наймдугаар сартай харьцуулахад буурсан үзүүлэлтэй байв. Харин АИ-92 бензиний үнэ нэг тонн нь 60 мянга рубльд хүрсэн нь наймдугаар сартай харьцуулахад 10 хувиар өсжээ. АИ-95 бензиний үнэ 2023 оны есдүгээр сарын 7-нд түүхэн дээд хэмжээнд буюу 76876 рубльд хүрч байжээ. Харин АИ-92 бензиний хувьд мөн өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд түүхэнд дээд цэгт буюу 70508 рубльд хүрч байлаа.
Одоогоор Оросын газрын тос боловсруулах салбарт учирч буй хохирол хянаж болохуйц харагдаж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Бензиний бөөний үнэ одоогоор өндөр байгаа нь улирлын эрэлттэй холбоотой. Бензиний экспортод хориг тавиад байгаа энэ үед бөөний үнэ дөнгөж тогтворжиж байгаа нь түлшний үйлдвэрлэл буурсныг илтгэж байна. Тавдугаар сарын сүүлээр түлшний үйлдвэрлэлийн статистик мэдээллийг хаалттай болгосон. Тавдугаар сарын дунд үед түлшний үйлдвэрлэл нэгдүгээр сартай харьцуулахад 12 хувиар буурч байсан. Дизель түлш болон бусад төрлийн газрын тосны бүтээгдэхүүний экспортын хэмжээ, бөөний үнийн талаарх албан бус мэдээллээс үзвэл, есдүгээр сарын байдлаар түлшний үйлдвэрлэл нэгдүгээр сартай харьцуулахад буурсан хэвээр байгаа ч гэхдээ энэ удаад гурван хувийн бууралттай байх талтай. Газрын тос боловсруулалтын хэмжээ үйлдвэрүүдийн засварын ажил дуусахтай зэрэгцэн эргэж сэргэдэг хэмээн шинжээчид онцолжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||