- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Тавантолгой түлш" ХХК-ийг шилжүүлэх ажил УИХ дээр гацав!
"Тавантолгой түлш" ХХК-ийн менежментийг нийслэл рүү шилжүүлэх тухай асуудлыг 2023 оноос ярьж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байна. Саяхан хотын дарга Х.Нямбаатар энэ талаар мэдээлэл өгөхдөө "Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг одоогоор Эрчим хүчний яам хариуцаж байна. УИХ-аар тус компанийн өмчлөлийг нийслэлд шилжүүлье гэсэн боловч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эцсийн найруулгыг нь сонссонгүй" гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байдаг.
Тэрбээр өмнө нь "Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрийг нийслэл рүү шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Бид ийм данхар бүтэцтэй, их өртэйгээр хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Өрийг нь төлүүлж, үйлдвэрийн одоогийн бүтцийг 10 дахин багасгах эрхтэйгээр өгвөл 10 дахин бага хүний нөөцөөр ашигтай ажиллуулж чадна гэдгээ салбарын сайд болон холбогдох хүмүүст нь хэлсэн" гэдгийг онцолж байсан удаатай.
Хэрвээ "Тавантолгой түлш" ХХК хотын даргын мэдэлд шилжвэл сайжруулсан түлшний үйлдвэр жилд 500 мянган тонн түлш үйлдвэрлэдэг байдлыг 100 мянга хүрэхгүй болтол нь бууруулж, орон сууцжуулж, бусад эх үүсвэрээр халдаг болох бодлого барина гэж мэдэгдсэн.
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн үйлдвэр байгуулах "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулсан. Хувьцааныхаа 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг байна.
ТУЗ-ийн 2022 оны 33 дугаар тогтоолоор сүүлийн байдлаар тус компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчилжээ. Нийт баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр СХД-т байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай. Зүүн үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.
Өнгөрсөн 2023 онд хийсэн нүүрсний сонсголын үеэр тус компани нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байгааг олон нийтэд мэдээлсэн.
Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын дүн эзэлж байгааг шинжээчид онцолж байв.
Мөн 2021 онд 700 тоот гэрээгээр 58.1 тэрбум төгрөгийг, 2022 онд 46.1 тэрбум төгрөгийг цар тахалтай холбоотойгоор хөнгөлөлттэй түлш нөхөн санхүүжүүлсэн бол 2023 онд 84 тэрбумыг баяжуулах үйлдвэрийн барилга барихад зарцуулжээ.
ТУЗ-ийн гишүүд нь компани их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компаниас их хэмжээний урамшуулал авдаг байсан. ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, цалинд нийт 1.1 тэрбум төгрөгийг гаргасан байдаг.
https://news.mn/r/2750119/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||