- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Занаду Майнз" ХК Сант-толгойгоос зэс-никель сульфидын олон объектыг илрүүлжээ
Австралийн Хөрөнгийн Биржид Бүртгэлтэй. Монголд Үйл Ажиллагаа Явуулж Буй Занаду Майнз ХК Монголын Дараагийн Зэс Үйлдвэрлэгч Болохыг Зорьж Байна. Учир Нь Занаду Майнз Монголын Хойд Хэсэгт Орших Сант-Толгойн Зэс-Никель Төслийн Хээрийн Хөтөлбөр Буюу Хайгуулын Ажлыг Эхлүүлсэн Талаар The West Australian Өчигдөр /2024.09.10/ Мэдээлжээ.
Занаду Монгол дахь магмын зэс, никель сульфидын ирээдүйтэй төсөл болох Сант Толгойд хайгуул хийхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Ингэхдээ хэдхэн км-ийн гүнд зэс-никелийн нөөцтэй Сант толгойд хайгуулын ажлыг ирэх сард эхлүүлэхээр төлөвлөж байна гэж Занаду Майнз компанийн гүйцэтгэх захирал Колин Мурхе ярьсан байдаг. Түүнчлэн тус компани 2027 оны санхүүгийн дөрөвдүгээр улиралд багтаан анхны баяжмалын үйлдвэрлэлийг гаргахаар төлөвлөж байгаа аж.
Энэ нь ч тус компанийн хувьд боломжгүй зүйл биш. Занаду Майнз ХК нь:
- Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 76.5 хувийг эзэмшдэг. 2014 онд "Turquoise Hill Resources” (TRQ:US) компаниас 14 сая ам.доллараар худалдаж авсан байдаг. Харин үлдсэн хэсгийг "Mongol Metals” болон "Quincunx” компани эзэмшиж байна.
- Дорноговь аймгийн нутаг дахь Оюут-Улааны (Улаан Уул) орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 90 хувийг 2013 онд худалдаж авсан. Үлдсэн 10 хувийг "Вантаже” ХХК эзэмшиж байна.
- Булган аймгийн нутаг дахь Холбоо (Шар чулуут)-ын орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Занадукоппер Монголиа” ХХК-иар дамжуулан 100 хувь эзэмшдэг.
Мөн Занаду Майнз компанийн гүйцэтгэх захирал Колин Мурхед тус компанийн Хятадын аварга Зижин Майнингтай байгуулсан стратегийн түншлэлийн санхүүжилт нь Монгол дахь Хармагтайн зэс-алтны төслийн үйлдвэрлэлд томоохон хөрөнгө оруулалтыг бий болгосон. Өнгөрсөн нэгдүгээр сард тус компани Хармагтайн ордын нөөцөд шинэчлэлт хийж, 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алтны нөөцтэй гэж үзсэн. Шинэчилсэн тооцоогоор зэсийн агууламж 15 хувиар, алтны агууламж есөн хувиар өссөн байна.
Хармагтай нь ирэх дөрвөн жилд зэс нийлүүлэх дэлхийн цөөхөн хэдэн шинэ уурхайнуудын нэгээс гадна Монголын дараагийн томоохон зэсийн уурхай болохоор байна.
Харин шинээр эхлүүлээд буй Сант-Толгойн хайгуулын ажлын талаар Занаду "Газрын гадарга дээр өргөн тархсан зэсийн ислийн эерэг шинж тэмдэг илэрч байгаа газар дээр нарийвчилсан зураглал, дээж авах хөтөлбөрүүд амжилттай явагдаж байна. Мөн одоогоор Сант-толгойгоос зэс-никель сульфидын олон объектыг илрүүлсэн. Өрөмдлөгийн явцад хэд хэдэн эрдэсэжсэн системийн шинж тэмдэг илэрч байгаа. Одоогийн бүх мэдээллийг цуглуулах ажил дуусаж, загварчлал, геологийн зураглал хийгдэж байна. Бид Сант Толгойн эхний шатны дээж, геофизикийн үр дүнг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан шүүнэ гэж найдаж байна” гэжээ.
https://eguur.mn/528132/URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||