- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Биржийн хуулиа хэрэгжүүлэхгүй бол "Эрдэнэс Тавантолгой"-д дахин хулгай нүүрлэнэ
Төрийн өмчийн уул уурхайн компаниуд эрх баригч намын сонгуулийн санхүүжилт болон амлалтыг биелүүлэх хэрэгсэл, дарга нарын мөнгө олох газар болсоор ирсний тод жишээ бол "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой" компани юм.
"Эрдэнэс Тавантолгой” компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2012 оны арванхоёрдугаар сарын 23-нд байгуулж байсан. Энэ хугацаанд нийт зургаан гүйцэтгэх захирал тус компанид ажиллажээ. Тэдний нэг нь ганцхан сар ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч холдсон бол бусад нь ялтан болж, зарим нь эх орноосоо дүрвэсэн байх юм. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрхмүүдийн түүхээс харахад л тус компанид их мөнгө, түүнийг дагасан улстөржилт явддагийг харж болно.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд 2022 оны намар "Эрдэнэс Тавантогой"-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Ингээд тус компанийн удирдлагуудаар ажиллаж байсан хүмүүсийг хууль, хяналтын байгууллагынхан саатуулан, шалгаж эхэлсэн юм. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд 40 их наядын нүүрсийг хулгайлсан гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс төрийн өмчийн уул уурхайн кампаниудад нүүрлээд байгаа хулгайг зогсоохын тулд УИХ Биржийн тухай хуулийг баталж, нүүрсээ биржээр борлуулж эхэлсэн байдаг. Ингэснээр хулгайгаар нүүрс гаргах байдал хумигдаж, нүүрсний борлуулалт шилэн болно гэж хууль санаачлагчид тайлбарлаж байв. Биржийн хууль хэрэгжсэн, багагүй үр дүн ч гарсан. Тухайлбал, 2023 онд гэхэд "Эрдэнэс Тавантолгой" компани борлуулсан нүүрснийхээ 30-40 хувийг биржээр заржээ.
Харин 2024 онд ЭТТ нүүрсээ 100 хувь биржээр борлуулж эхлэх ёстой ч эхний хагас жилийн байдлаар 16.8 сая тонн нүүрсийг биржээр борлуулсан бол сонгуулийн дараагаас биржийн борлуулалт зогсонги байдалд оржээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэр сайд асан Ж.Ганбаатар чуулган дээр анхааруулав. Тэрээр "Манай улс 2023 онд нүүрсний экспортынхоо 30 орчим хувийг биржээр арилжиж чадсан. Энэ онд 100 хувьд хүргэнэ гэдэг зорилт тавьсан байсан. Оны эхний хагаст биржээр борлуулсан нүүрсний арилжаа идэвхтэй байсан ч сүүлийн хоёр гурван сард арилжаа эрс багассан байна. Биржийн үйл ажиллагаа доголдвол хулгай нүүрлэнэ. Үүнийг хүсэж байгаа олон хүн, бүлэглэл байгаа. Янз бүрийн шалтаг шалтгаан зөндөө ярьдаг юм. Үүнийг зохион байгуулалттай даван туулах ёстой. Бид жилд 52 сая тонн нүүрс зарчихаад 16-г нь л биржээр зарж болохгүй. Хуулиа хэрэгжүүлэх ёстой" гэсэн юм.
ЭТТ-д Онцгой дэглэм тогтоож, нүүрсээ биржээр арилжаалж эхэлснээс хойш тус компанийн үйл ажиллагаа сайжирч, нүүрсээ хил нөхцөл болон биржээр борлуулж 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олсон гэдгийг албаныхан мэдээлж байгаа. Мөн тус компанийн санхүүгийн сахилга батыг сайжруулан өр төлбөрийг хоёр их наядаар бууруулж, 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ байгаагүй их олборлолт, борлуулалт хийж, улсын төсвийг давуулан биелүүлсэн гэсэн үг. Үүний үр дүнд иргэдийн 1072 хувьцаа бодитоор амилж, өнгөрсөн хавар хоёр удаа ногдол ашиг тараасан. Энэ бол тус компанид ямар хэмжээний хулгай нүүрлээд байсан гэдгийг харуулж буй тоо баримт.
Одоо харин хулгайгаас салах гол хуулиа хэрэгжүүлэхгүй бол ямар ч сайн гүйцэтгэх захирал томилоод дахиад л хулгай нүүрлэнэ. Төрийн өмчийн уул уурхайн компаниудыг хулгайгаас салгая гэвэл борлуулалтыг нь шилэн, ил тод, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тиймээс нэгэнт батлаад хэрэгжүүлж эхлээд буй Биржийн хуулиа 100 хувь хэрэгжүүлэх шаардлагатай байна.
https://itoim.mn/a/2024/09/05/politic/xqb?9af6b98511936b8ab37fec1132c17fc6
Биржийн хуулиа хэрэгжүүлэхгүй бол "Эрдэнэс Тавантолгой"-д дахин хулгай нүүрлэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани