- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.Даваацэрэн: “Эрдэнэт” үйлдвэр хаалтын сантай болно
-Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж байна. "Эрдэнэт”-ийн орлого хэр тогтвортой байна вэ?
-Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр дөрвөн сая тонн зэсийн баяжмал экспортод гаргаж, улсын төсөвт болон орон нутгийн төсөвт дөрвөн их наяд гаруй төгрөгийг төвлөрүүлсэн байдаг.
Манай үйлдвэр өнгөрсөн онд 520 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 126 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Дэлхийн зах зээлд зэсийн ханш бидний төлөвлөсөн хэмжээнд үнэд хүрэхгүй байгаагаас цэвэр ашиг бага зэрэг буурсан. 2011 онд дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 9000 гаруй ам.доллар, 2012 онд 8100 орчим, өнгөрсөн онд 7300 ам.доллар байсан бол энэ жил 6700 ам.доллар болж буурсан. Иймээс эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
-Зэсийн үнээс шалтгаалан жилийн орлого бага зэрэг буурсан гэж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал?
-Маркетингийн судалгаа, зах зээлийн бодит үнийг судалж, тэр үнээр бараа, материалаа авдаг болсноор үнийн зөрүүнээс багагүй орлого олсон. 2011 онд 200 гаруй тэрбум, 2012 онд 190 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Ашиг буурсан нь мэдээж дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасантай холбоотой. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унахын хэрээр манай борлуулалтын орлого буурдаг.
-Зэсийн уналттай холбоотойгоор эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа гэлээ. Хэр үр дүнтэй байна?
-Хэмнэлтийн бодлогын үр дүнд импортоор авдаг бараа материалын үнийг зах зээлийн дүнтэй нийцүүлж, илүү хямд үнээр авах бодлого барьж, хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ ажлыг хариуцсан тусгай Маркетингийн товчоог бий болгосон. Хуучин бол хангамжийнхан өөрсдөө гэрээ хийж, өөрсдөө худалдан авдаг байсан. Одоо бол Маркетингийн товчоо энэ бүхнийг хянаж, бараа, материалыг зах зээлийн үнэтэй уялдсан эсэхийг шалгаж, нягталж байгаа. Зөвхөн бараа материалын үнийн зөрүүнээс 34.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Хэдийгээр цахилгааны үнэ 30 гаруй хувиар , төмөр замын тариф 10 хувиар өсч, усны үнэ нэмэгдсэн ч үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлогоо сайн барьж ажилласны үр дүн юм шүү дээ.
-Зэс, хүдрийн олборлолт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?
-35 жилийн хугацаанд энэ үйлдвэр 739 сая тонн хүдэр, 706.2 сая тонн зэс олборлосон байдаг. БНХАУ-ын зэсийн баяжмалын хэрэглээний найман хувийг хангаж, тус улсад зэсийн баяжмал экспортолдог эхний 10 компанийн нэг болсон.
Бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрт томоохон өргөтгөлийн ажил хийж байна. 2011 онд эхлүүлсэн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Зэс хайлуулах чиглэлээр өмнө нь олон жил судалгаа хийсэн. Энэ жилээс эхлэн гадаадын компаниудтай хамтран техник эдийн засгийн үнэлгээгээ хийж байна. Мөн Өмнөд Солонгосын компанитай хамтран бага оврын зэс хайлуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үнэлгээ хийлгээд дуусч байна. Ингэснээр Өмнөд Солонгосын компанийн хөрөнгө оруулалтаар жилдээ 10 мянган тонн зэс хайлуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. "Эмчилгээ оношлогооны төв” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа.
-"Эрдэнэт” үйлдвэрт одоо хэчнээн хүн ажиллаж байна. Тэдний хэдэн хувь нь монгол ажилчид вэ?
-Нийт 6000 ажилтны 95 орчим хувь нь манай улсын иргэн. Үүнээс технологийн бодлогыг монгол инженерүүд авч явж байна. Энэ нь өнгөрсөн 35 жилд манай боловсон хүчин хэрхэн өсч дэвшсэний нэг илрэл. Бид ОХУ-ын ард түмэнд баярлаж явах ёстой.
-"Эрдэнэт” үйлдвэрийн зарим инженер "Оюутолгой” руу явсан гэх юм. Ажилтнуудаа үнэхээр өндөр цалинтай газар алдаад байна уу?
-Манайд бэлтгэгдэж байсан сайн инженерүүд болон 30-аад техникийн ажилтан, инженер явсан нь үнэн. Гэхдээ "Оюутолгой” "Эрдэнэт” хоёр асар их ялгаатай. "Оюутолгой” хэдий өндөр цалинтай ч хуарангийн системээр ажилладаг. Уурхайчид олон хоног гэр бүлээсээ хол ажилладаг. Харин "Эрдэнэт”-ийн ажилтнууд гэр бүлтэйгээ хамт байж, гэрээсээ ажилдаа явдаг. Тийшээ явсан зарим инженер буцаад ирж байгаа.
-Та ажлаа аваад удаагүй байхдаа "Эрдэнэт”-д 8.6 тэрбумын "үхмэл” хөрөнгө байна, Үүнийг худалдан авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Манай агуулахад 3-4 сар хэрэглэх сэлбэг материал байх ёстой. Нийт 140 тэрбумын үлдэгдэл байсныг 109 тэрбум болгож бууруулаад байна. Үүнээс 8.6 тэрбумын "үхмэл” хөрөнгө байснаас акталж, худалдаалж, шилжүүлсээр зургаан тэрбум болгон бууруулсан. Ер нь хангамжийн хэлтэст ажиллаж байсан ажилчдын арга барилыг өөрчлөх, тэр хүмүүстэй энэ чиглэлээр хариуцлага тооцох чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь хангамжийн хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг өөрчилж, үйлдвэр дотроосоо туршлагатай хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт хийж, хангамжийн мэргэжилтнүүдийг шинээр томилсон.
-"Эрдэнэт”-ийнхэн ажилдаа гурван бодлого, есөн чиглэл барьж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Үйлдвэр дээрээ менежментийн бодлогын хувьд өөрчлөлт хийхээр зорьж байна. Тодруулбал, ил тод байх, ангид байх, тодорхой байх гэсэн бодлогын хүрээнд санхүү эдийн засаг, худалдан авалтын бодлого, хүний нөөцийн бодлогыг ил тод болгосон. "Эрдэнэт” үйлдвэрт дарга нарын хүүхдүүд, хамаатан садан нь ажилд ордог гэх хардлага байнга байсан. Үүнийг шийдэх үүднээс ажилд авах журам, хэрхэн ажилд шалгаруулж авсан талаарх мэдээллийг ил тод болгосон. Мөн өнгөрсөн оны орлого, зарлагын тайланг бүх ажилчдын өмнө нээлттэй тайлагнасан. Өөрөөр хэлбэл, ажилчдын өмнө алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцсэн гэсэн үг юм. Хангамж худалдан авалтын бодлогыг ил тод болгосноор багагүй мөнгийг хэмнэж, 50 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй бараа материал, сэлбэг төхөөрөмжийг орон нутгийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудаас авч байгаа. Авлигаас ангид хамт олон болох уриа гаргаад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Мөн Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах гэрээ байгуулж авлигад өртөж болзошгүй албан тушаалтнуудын ажлын байрны жагсаалтыг гаргаж Хөрөнгө орлогыг нь мэдүүлдэг болсон.
-Ил тод байх бодлогын хүрээнд үйлдвэрийн санхүүгийн байдал нэлээд нээттэй болсон гэж ойлгож болох уу?
-Өмнө нь үйлдвэрээс урьдчилгаа мөнгө аваад алга болчихсон компаниуд цөөнгүй байсан. Энэ асуудлыг зогсоох үүднээс төлбөрийг урьдчилан олгодог байсныг бүрэн зогсоосон. Мөн хар данс нээж манайхаас урьдчилгаа, зээл аваад өгөөгүй 105 гаруй компанийг ил тод зарласан. Ингэж нийтэд ил зарласан нь олон компанид хүнд туссан байх. Гэхдээ компаниудыг хариуцлагатай болгох үүднээс ийнхүү илчилсэн юм.
-Эдгээр байгууллагууд өрөө барагдуулсан уу?
-Өртэй нийт 105 компаниас 64 компанитай өр барагдуулах гэрээ байгуулаад ажиллаж байна. Харин 20 шахам компанийг хуулийн байгууллагад өгсөн. Зармынх нь асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Намайг энэ ажлыг авах үед 240 тэрбум төгрөгийн авлага байсан бол одоо 170 тэрбум төгрөг болж буураад байна.
-Дэлхийн туршлагаас харахад уул уурхайн компаниуд Хаалтын сангаа нэлээд эртнээс бүрдүүлж эхэлдэг юм билээ. "Эрдэнэт” үйлдвэр хэзээ Хаалтын сантай болох вэ. Сангийн хөрөнгийг хаанаас хуримтлуулах вэ?
-Хаалтын сангийн хөрөнгө шууд зардалд суух ёстой. Хаалтын сан гэж бүрдүүлээд, тэр хаалтын сангаа зохих хэмжээгээр тухайн жилийн орлогоос эсвэл зардлаас мөнгө хийж байх хэрэгтэй. Бид одоо энэ санг байгуулах гээд Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх гээд асуудлыг тавьсан. Хаалтын сан байгуулах асуудал хэлэлцэх шатандаа явж байна. Хаалтын сан байгуулах, сангаа захиран зарцуулах журам гэж батлуулахаар Удирдах зөвлөлдөө хандаад явж байна.
-Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд улстөрийн томилгоогоор сонгогдсон байдаг. Таны хувьд энэ албан тушаалд хэрхэн сонгогдсон бэ?
-Миний хувьд Төрийн өмчийн хорооноос "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон. Би 1986 онд Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг инженер механик мэргэжлээр төгссөн. 1986-1997 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажилчин, инженер, цехийн дарга, "Бэрх”-ийн уурхайн захирал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. 2009 оноос Ашигт малтмалын газарт Уул уурхайн асуудал хариуцсан газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд энэ албан тушаалд очсон.
Э.СОЛОНГО
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||