- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн метал авалт 86.4 хувьд хүрчээ
"Turquoise Hill Resources” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн мэдээгээ гаргасан байна. Тодруулбал өнгөрсөн 2013 онд тус компани 66 хувийг нь эзэмшиж буй Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн хүрээнд 76.7 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.
Зэсийн баяжмалын үйлдвэрлэл дөрөвдүгээр улиралд гуравдугаар улирлынхтай
харьцуулахад харьцангуй өсөлттэй гарчээ. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийн
метал авалтын үзүүлэлт ч нэмэгдсээр байгааг тус компанийн Гүйцэтгэх
захирал Кэй Прэстли мэдэгдэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааны үзүүлэлт
тун сайн байгааг тэмдэглэжээ.
Оюутолгойн метал авалтын түвшин өнгөрсөн оны гуравдугаар улиралд зэсээр
81.7 хувь, алт 66.3 хувь, мөнгө 54.9 хувь байсан бол дөрөвдүгээр улиралд
зэсийнх 86.4 хувь, алт 71.2 хувь, мөнгө 57.2 хувьд хүрчээ. Зэсийн метал
авалтын хувьд энэ нь Эрдэнэт үйлдвэртэй адилсаж буй хэрэг юм. Харин
Оюутолгойн баямжал бүтээгдэхүүн дэх зэсийн дундаж агуулга 26.4 хувьтай
байгаа ажээ.
Өнгөрсөн оны сүүлийн байдлаар тус компанийн үйлдвэрлэсэн баяжмалын 26.4
мянган тонныг Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд тээвэрлэсэн байжээ.
Баяжмал бүтээгдэхүүний борлуулалт одоогоор үйлдвэрлэлийн хэмжээг гүйцэж
чадахгүй байгаа ажээ. Учир нь тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авч
буй буй зэс хайлуулах үйлдвэрүүдийн хоёр нь техникийн хүндрэлтэй байгаа
ажээ. "Оюутолгой” компани тогтмол борлуулалтын хуваарьт шилжих
боломжгүй байгаа бөгөөд зарим борлуулалтыг энэ оны хоёр, гуравдугаар
улирал руу шилжүүлэн хойшлуулжээ.
Иймд энэ оны эхний улиралд багтаан Оюутолгойн баяжмалын агуулах
байгуулахаар болоод байгаа ажээ. Энэ онд Оюутолгойн баяжуулах үйлдвэр
150-175 мянган тонн зэс агуулсан баяжмал, 700-750 мянган унц алт
үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Оны сүүл гэхэд баяжмалын үйлдвэрлэл,
борлуулалтын харьцаа тэнцэж жигдрэх төлөвтэй байгаа ажээ. Turquoise
Hill-ийн хяналтын багцыг эзэмшиж буй "Рио Тинто” компани өөрийн шууд
удирдлага дор байгаа аж үйлдвэрийн нэгжүүд, түүнийн дотор Оюу Толгой
төслийн үйлдвэрлэлийн мэдээ, тайланг улирал тутам гаргаж олон нийтэд
мэдээлдэг.
2013 оны дөрөвдүгээр улирлын тайланг саяхан гаргасан байна. Цаашид
улирал бүрийн дараагийн сарын дундуур Оюу Толгой компанийн цахим
хуудсанд (www.ot.mn) эдгээр мэдээг тавихаар болжээ. Дараагийн
тайлангуудыг энэ оны дөрөв, долоо, аравдугаар сард тус тус гаргах ажээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||