- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад сурьмагийн экспортоо хязгаарлажээ
2024 оны тавдугаар сараас эхлэн сурьма элементийн үнэ огцом өсөж, нэг тонн нь 20 мянган ам.долларт хүрсэн. Энэхүү хагас металлын зах зээл дээр үүссэн хомстол дээр сурьмагийн үйлдвэрлэлийн тэн хагас ногддог Хятад улс гал өрдөв. Энэ сарын 15-аас эхлэн тус улс сурьмагийн экспортоо хязгаарлаж байна. Сурьма хэрхэн алт болон үндэсний аюулгүй байдалтай холбогдож, АНУ-д яагаад нийлүүлэлт тасалдах хүлээлт бий болов?
Өнгөц харахад сурьма нь тийм ч өндөр эрэлттэй химийн элемент биш. Сурьмагийн дэлхийн зах зээл бусад төрлийн өнгөт металлын зах зээлээс хэмжээгээр бага байдаг. 2023 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 83 мянган тн хүдэр олборложээ. Тэр бүү хэл сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр сурьмагийн нийлүүлэлт тогтвортой буурч байв. 2014-2018 оны хооронд сурьмагийн үйлдвэрлэл жилд дунджаар 150 мянган тонн, 2019 онд 162 мянган тоннд хүрч байсан бол 2020-2021 онуудад 110 мянган тонн болж буурч, 2022-2023 онуудад 83 мянган тонн болоод байна.
Батлан хамгаалах салбарт өндөр ач холбогдолтой энэхүү хагас металлын эрэлт ч мөн буурчээ. Тухайлбал, АНУ-д 2023 онд сурьмагийн эрэлт 22 мянган тонн болсон бол 2022 онд энэ хэмжээ 25 мянга, 2021 онд 28200 тонн байжээ.
АНУ-ын Геологийн албаны /USGS/ мэдээллээр, өнгөрсөн онд Хятад улс сурьмагийн хамгийн том үйлдвэрлэгч болжээ. Тус улс нийт 40 мянган тонн хүдэр олборлосон бол хоёрт Тажикстан /21 мянган тонн/, Турк /6000 тн/, Мьянмар /4600 тн/ болон ОХУ /4300 тн/ удаалжээ. 2023 оноос өмнөх жилүүдэд Хятадад сурьмагийн олборлолт огцом буурсан байна. Жишээ нь 2019 онд тус улс 100 мянган тонныг олборлож байжээ. Гэсэн хэдий ч Хятад улс сурьмагийн үйлдвэрлэлээр тэргүүлсэн хэвээр байна. Дэлхийн нийт олборлолтын 48 хувь тус улсад ногддог гэж тус алба тодруулжээ.
Байгаль дээр сурьма агуулсан 100 гаруй төрлийн эрдэс байдгаас голдуу стибнитийн хүдрээс гаргаж авдаг байна. Энэхүү хагас металл гол төлөв алт-сурьмагийн ордны хүдэрт агуулагддаг аж. Цэвэр сурьмаг аккумляторын зайны тугалгыг бэхжүүлэх зорилгоор ашигладаг байна. Сурьмагийн нэгдлүүдээс өндөр ач холбогдолтой нь сурьмагийн гурван исэл ба үүгээр төрөл бүрийн галд тэсвэртэй будаг, зуурмаг, кабель, мод, металл зэрэг гадаргууд зориулсан өнгөлөгч зэргийг үйлдвэрлэдэг. Энэ нь хүүхдийн тоглоомоос авхуулаад автомашин, онгоцны суудлын бүрээсийг хийхэд ашигладаг гэсэн үг. Түүнчлэн, хагас дамжуулагч, нарны зай, шавар болон шилэн эдлэлийн үйлдвэрлэлд оролцдог байна.
Хятад сурьмагийн экспортоо хязгаарлаж байна
БНХАУ-ын Худалдааны яам, Гаалийн ерөнхий газар есдүгээр сарын 15-аас эхлэн сурьма болон үүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүний экспортод хяналт тавих тухай хамтарсан шийдвэр гаргаснаа зарласан билээ. Энэхүү алхам нь Хятадын үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, давхар зориулалттай бараа материалыг хянах чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилготой гэж мэдэгдэлд дурджээ. Хятадын худалдааны яамны төлөөлөгч энэхүү арга хэмжээ нь аль нэг тодорхой улс, бүс нутгийн эсрэг чиглээгүй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хэм хэмжээний актын хүрээнд хагас металлын экспортыг хязгаарлахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Алт зэрэг бусад өнгөт металлын хүдэр олборлолтын дагалдах бүтээгдэхүүн болох хагас металлын сул хэрэглээ, үйлдвэрлэгчдийн хязгаарлагдмал байдлын улмаас сурьма нь үнийн зохицуулалтад хэт мэдрэг байдаг. 2024 онд өнгөрсөн оныхтой харьцуулахад сурьмагийн үнэ бараг хоёр дахин өсөж, нэг тонн нь 20 мянган ам.долларт хүрчээ. 2023 онд нэг тонн нь 12300 ам.доллар байв. Сурьмагийн үнэ ийн огцом өссөн нь Хятад улсын сурьмагийн экспортыг хязгаарлах төлөвлөгөөтэй холбоотой. Хятадын хагас металлын гол хэрэглэгч нь АНУ юм. 2023 оны байдлаар, АНУ-ын импортын 35 хувийг Хятадын хүдэр, баяжмал, 63 хувийг сурьмагийн исэл, бэлэн металл, нунтаг эзэлжээ.
"Shanghai Metals Market” порталын мэдээллээр, наймдугаар сарын 23-нд Хятадын сурьмагийн цутгамлын үнэ нэг тн нь 23100 ам.долларт хүрчээ. Гэтэл долоо хоногийн өмнө үнэ нь 21000 ам.доллар байсан байна.
АНУ-ын аюулгүй байдал
Сурьма гол төлөв батлан хамгаалах салбарт ашиглагддаг. АНУ-ын Олон улсын худалдааны комиссын онцолсноор, сурьмагийн зарим төрлийн металлыг бэхжүүлэх шинж чанар нь Дэлхийн хоёрдугаар дайны үед вольфрам ган болон тугалган сум үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тухайн үед АНУ сурьмагийн хэрэгцээнийхээ 90 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг байсан бол өдгөө олборлолт нь бүрэн зогсжээ. Орчин цагт ч сурьма батлан хамгаалахын салбарт чухал түүхий эдийн үүрэг гүйцэтгэсээр байна. Тухайлбал, шөнийн дуран, хэт улаан туяаны мэдрэгч зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг. Мөн энэхүү элемент нь тэсрэх бодис, дохионы пуужин, цөмийн зэвсгийн хүртэл бүтцэд ордог байна.
Сурьмагийн нийлүүлэлт тасалдах магадлал ихээхэн нэмэгдсэн энэ үед АНУ бусад улсаас нийлүүлэлтийн аюулгүй гинжин хэлхээг зохион байгуулахаар яаравчилж байна гэж Стратеги, олон улсын судалгааны төв мэдээлжээ. Бээжин сурьма агуулсан хүдэр, цутгамал, сурьмагийн исэл болон алт, сурьмаг ялгах технологийн экспортод хязгаарлалт тавьж байгааг тус хүрээлэнд онцлоод экспортлогчид БНХАУ-ын Худалдааны яамнаас тусгай зөвшөөрөл авах болж байна. Экспортын хязгаарлалтын хүрээ нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч тус яамнаас гаргасан мэдэгдлээс үзвэл Хятадын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшилсан үйл ажиллагаанд оролцож байгаа улс орнуудад Хятадын бүтээгдэхүүнийг ашиглахын эсрэг байгааг харуулж байна гэж тус хүрээлэн тодруулжээ. Украин болон Ойрх Дорнодод үргэлжилж байгаа мөргөлдөөн зэвсэг, батлан хамгаалахын технологийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа тул сурьмагийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэмэлт ачаалал өгч байна. 2023 онд АНУ-ын цэргийн техникийн борлуулалт 16 хувиар өсөж, 238 тэрбум ам.долларт хүрсэн. Сурьма нь АНУ-ын батлан хамгаалах салбарын чухал түүхий эд тул үндэсний аюулгүй байдалд нь шийдвэрлэх ач холбогдолтой. Гэтэл АНУ-ын дотоодын эрэлт Хятадын импортоос хамааралтай байсаар байна.
АНУ нь 2001 онд Айдахо муж дахь "Sunshine” уурхай хаагдсанаас хойш сурьмаг олборлохоо болсныг Стратеги, олон улсын судалгааны төв сануулжээ. Өдгөө тус улс сурьмагийн хэрэгцээнийхээ 18 хувийг тугалганы хүчлийн аккумляторыг дахин боловсруулах замаар хангаж, үлдсэн хувийг Хятад /63 хувь/, Бельги /8 хувь/, Энэтхэг /6 хувь/, Болив /4 хувь/ зэрэг улсын импортоор хангаж байна. АНУ нь сурьмагийн нөөцөөр ч мөн хязгаарлагдмал бөгөөд дөнгөж 1100 тн байдаг аж. АНУ-д сурмагийн олборлолтыг сэргээхэд хэдэн жил шаардагдах тул хагас металлын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй байна. Тиймээс сурьмагийн хомстолтой холбоотой асуудлаа шийдэхийн тулд гаднын түншүүддээ хандахаас өөр аргагүй. Харин боломжит нийлүүлэгчид нь Тажикстан, Австрали болж болох магадлал өндөр байна гэж Стратеги, олон улсын судалгааны төв онцолжээ.
Харамсалтай нь сурьматай холбоотой шинэ асуудлыг шийдэх нэгдсэн арга зам одоогоор алга байна. Энэхүү хагас металл нь Хятадын экспортын хяналтын золиосны сүүлийн жишээ, эрдэс баялгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээтэй холбоотой үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг дахин тодотгож байна гэж Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээчид дүгнэжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||