- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэсийн ирээдүй гялалзаж байна
ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨХ НЬ НҮҮРСНЭЭС Ч АШИГТАЙ
СЭЗИС-ийн багш Экономиксийн тэнхимийн профессор, доктор Ц.БАТСҮХ: Зэс бол стратегийн бүтээгдэхүүн. Яагаад гэвэл хоёр асуудал яригдана. Нэгдүгээрт, техник технологийн дэвшилтэй холбоотой.
Гар утас,автомашин бүгд л цахилгаан болж байна. Энэ бүгдийн гол түүхий эд нь зэс. Ирээдүйд зэсийн эрэлт бүр илүү нэмэгдэнэ. Тиймээс бага зэсийг өндөр үнээр зарах нь нүүрсний экспортыг орлох боломжтой.
Цаашид нүүрсийг зэс орлож болно. Нүүрсний ирээдүй бүрхэг болж байгаа нь агаарын бохирдол үүсгэж буй. Энэ утгаараа нүүрснээс татгалзаж байна. Харин сэргээгдэх эрчим хүч цахилгаан хэрэгсэлд зэс ашиглагдах тул ирээдүйтэй гэх утгаараа технологийн талаас нь авч үзвэл ийм байгаа юм. Өнөөдөр нүүрсний экспорттой харьцуулахад зэс бага хэмжээтэй байгаа нь үйлдвэрлэж буй хүчин чадлаасаа хамаарч байна. Гэсэн ч зэсийн үнэ өссөөр байвал экспортын хэмжээ хамаарахгүй нүүрснээс илүү ашиг орлоготой байж болно.
ЗЭСИЙГ НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭВЭЛ НҮҮРСИЙГ ОРЛОХУЙЦ ӨНДӨР ҮР АШИГТАЙ
Түүнтэй адил саналыг эдийн засагч Б.Лакшми илэрхийлсэн. Тэрбээр "Монгол Улсын хувьд зэсийн экспорт өсөх боломжтой" гэж тодорхойлсон. Цаашид илүү өндөр байх таамаг байна. Нүүрсний дараагийн ирээдүй зэс байх боломжтой. Яагаад гэвэл зэс бол нүүрстэй адилгүй нэмүү өртөг илүү шингээх боломжтой төрөл. Хэрэв нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал нүүрсийг орлохуйц өндөр үр ашигтай” гэсэн юм.
Нэг үгээр хэлбэл зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс монголчуудын амьдралын хэмнэл, эдийн засгийн эрчим хамаарч байна.
ЗЭСИЙН НӨӨЦӨӨР БАЯН МОНГОЛ УЛС ТОМ ТОГЛОГЧДЫН НЭГ БОЛОХ "МӨРӨӨДӨЛ"
Дэлхий дахинд зэсийн эрэлт хэрэгцээ нь нэмэгдэхийн хэрээр үнэ өсч байна. Энэ оны тавдугаар сард зэсийн үнэ нэг тонн нь 11 мянган ам.долларт хүрч рекорд эвдсэн нь 56 жилийн дараа түүхэн дээд амжилт тогтоосон үзүүлэлт болов.
Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ дунджаар 9500 ам.доллар байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар 2025 онд зэсийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад сэргээгдэх эрчим хүч, автомашин, техник технологи, хиймэл оюун ухаан эрчээ авч буй хүний бүх хэрэглээний гол хөшүүрэг нь зэс, газрын ховор элемент.
Хүрэн металлын тухайд манай улс дэлхийд дээгүүрт буюу долоодугаарт жагсдаг ч нүүрс эдийн засгийг нь чирж, зэсийн "Эрдэнэт", "Оюутолгой" гэх хоёр ордод л түшиглэдэг хэвээрээ. Цаашид газрын хэвлий доорх "Оюутолгой" ордтой дүйхээр зэсийн томоохон ордуудыг нээж ашиглахын тулд хөрөнгө оруулалт татах нь чухал болохыг эдийн засагчид зөвлөдөг. Үүнийг эрх баригчид мэдэхгүй биш мэднэ. Гагцхүү Монголд итгэх хөрөнгө оруулагчдыг татах нь цаг хугацааны асуудал болжээ. Нэг үеэ бодвол, хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин сайжирсан ч татварын дарамт, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хүнд суртал, зэрэг асуудал чөдөр болсоор байгаа нь нэгэнт нууц биш болсон. Хэрэв бусад зэсийн ордыг ашиглаж эхэлбэл Монгол Улсын дэлхийн эдийн засагт гаргах зэсийн экспортын хэмжээ үлэмж нэмэгдэхийн хэрээр олон улсын зах зээлд томоохон тоглогч болох ирээдүй байгааг Сангийн сайдын зөвлөх Х.Алтай ярьж байлаа. Нэг үгээр тэр "Монгол Улс зэсийн томоохон тоглогч болох боломжтой" гэж тодорхойлсон юм. Угтаа бол зэсийн ирээдүй гялалзаж байна. Харин энэ алтан боломжийг монголчууд атгаж чадах эсэх нь цаг хугацааны асуудал.
https://ubn.mn/p/65945URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||