Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Путины айлчлал ураны төслийг зогсоох уу

Путины айлчлал ураны төслийг зогсоох уу

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ирэх долоо хоногийн эхээр манай улсад айлчлахаар талууд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. В.В.Путины таван жилийн дараа хийх тус айлчлалын талаар мэдээлэл, хэлэлцэх асуудал одоогоор тодорхой болсон зүйл алга. Айлчилж буй гол зорилго нь Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг хүндэтгэх зорилготой гэж Кремль мэдээлжээ.
Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалаар талууд хэд хэдэн асуудлаар хэлэлцээ хийх, Оросын талаас ч манайд зарим асуудлаар шахалт үзүүлэх магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж буй. Үүний нэг нь Францтай хамтран хэрэгжүүлэхээр ярьж буй ураны төслийг зогсоож магадгүй гэсэн хардлага бий болоод байгаа.
2010 онд илрүүлсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь манай хойд хөрш ОХУ дэмжихгүй, ил далд эсэргүүцэж ирсэнтэй холбоотой. Ганц ураны төсөл ч бус оросууд манай улсыг цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд өөрөөсөө хараат байлгаж ирсэн. Энэ нь тус улсын геополитикийн бодлого гэж хэлж болно. Тиймээс ч Францтай хамран ураны төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахтай зэрэгцээд ОХУ манай улсад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарласан. Өнгөрсөн өвөл бид улсаараа шатахуунд дугаарлаж, нэг иргэн 30 мянган төгрөгт л шатахуун авдаг болж байв. ОХУ-аас наана шатахууны экспортоо хязгаарласан нь дайнтай холбоотой гэж тайлбарласан ч начир дээрээ манай улс Францтай ураны төсөл хамтран хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн учраас л хойд хөрш боловсон сүрдүүлж байгаа үйлдэл гэдгийг олон улс судлаачид, улстөрчид ил далд ярьж байсан.
Зөөвч-Овоо ураны ордыг 2010 онд онд илрүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадалгүй 10 гаруй жилийг үджээ. Тус орд манай улсын эдийн засгийг илт өөд татахгүй ч эдийн засгаа солонгоруулах, шинэ салбарт хүч үзэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гэрээ байгуулах зэрэг олон давуу талтай. Гол нь, ОХУ-аас эрчим хүчний хамаарлаа багасгах томоохон боломж олгож буй төсөл. Үе, үе төр засгаас ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хөнддөг ч ажил хэрэг болгож чадалгүй өнөөдрийг хүрээд байгаа. Энэ нь дотоодын гэхээсээ илүү гаднын хүчин зүйлсээс шалтгаалж байгаа нь илт.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилж айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд ураны төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Үүнээс хойш хоёр орны хамтарсан хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулж, мөн оны арванхоёдугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч, сайд нар хэлж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ зурах нь битгий хэл хэлэлцээр ч анир чимээгүй болоод удаж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалаас хойш хэлэлцээр эрчимтэй явж, манай тал маш ашигтай хэлэлцээр хийж чадлаа хэмээн дарга нар мэдээлэл хийж байсан ч үүнээс хойш таг чиг болоод буй.
Учир нь, Францтай хамтран ураны төсөл хэрэгжүүлэхийг манай хойд хөрш ОХУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улсад айлчлах үеэрээ "Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө” гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд төдийгүй хэвлэлээр ч их гарсан. Үүнээс харахад, ОХУ ураны төслийг Францтай хамтран хэрэгжүүлэхийг дэмжихгүй байгаа учраас жилийн өмнө батална гэж байсан хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдөр ор сураггүй болсон бололтой.
Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж байна. Уран нүүрс шиг агаарын бохирдол үүсгэхгүйгээр цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтэд ураны хэрэгцээ ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Цэвэр бэлдчихсэн нэг грамм ураны цөмийн түлш хоёр тонн нүүрс шатаасантай тэнцүү эрчим хүч гаргадаг байна. Тиймээс нүүрснээс төсвөө бүрдүүлдэг манай улс ураны төслийг одооноос хэрэгжүүлж эхлүүлвэл ирээдүйд учирч болох эдийн засгийн эрсдлээс сэрэмжлэх боломжтой болох юм. Гэхдээ олон жил ярьсан, хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд тохирч, хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулж чадсан энэ төсөл цааш үргэлжлэх үү, Путины айлчлалын үр дүнд бүр зогсох уу гэдэг асуултын тэмдэг үлдэж байна.
ОХУ-ын сайд нь ирээд ураны төслөө зогсоох санал тавьж байхад Ерөнхийлөгч нь ирээд юу гэх бол.

https://itoim.mn/a/2024/08/29/politic/xqg?28812d23b100af88cd3be17d0e7ec801
Путины айлчлал ураны төслийг зогсоох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн олборлолт өмнөх оноос 2 их наяд төгрөгөөр өсжээ

 Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний найман сарын ...

Өчигдөр, 23:17
Сэлэнгэ аймагт газрын хэвлийд хууль бусаар халдсан хэргийг илрүүлжээ

 Цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн нутаг ...

Өчигдөр, 23:09
Б.Өлзийбаяр: Сонгуулиас хойш Уул уурхайн биржийн арилжаа унах эрсдэлтэй боллоо

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд хувийн хэвшлийн ...

Өчигдөр, 10:41
Өчигдөр, 10:40
Газрын тос боловсруулах үйлдвэр бол Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг

  Энэ төсөл эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна геополитикийн, ...

2024 оны 09 сарын 14, 16 цаг 01 минут
Голомт банк бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээгээ сайжруулахаар ОУСК-тай хамтран ажиллана

  Голомт банкнаас жижиг, дунд бизнесийг дэмжих, бизнесийн уялдаа ...

2024 оны 09 сарын 14, 15 цаг 02 минут
2024 оны 09 сарын 13, 15 цаг 20 минут
2024 оны 09 сарын 13, 11 цаг 35 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 13 /Bloomberg/. Пүрэв гаргийн ...

2024 оны 09 сарын 13, 10 цаг 51 минут
“Orano Mining”-ийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын намрын чуулганаар өргөн барина

  Эрчим хүч, татвар, лиценз олголт, төсвийн зардал зэрэг 14 чиглэлд ...

2024 оны 09 сарын 13, 10 цаг 09 минут
Онгон байгалийн төрх-2024

 "Үхлийн тулаан" Бразил улс Пантанал намаг. Гэрэл зургийг Иан ...

2024 оны 09 сарын 12, 11 цаг 42 минут
"Занаду Майнз" ХК Сант-толгойгоос зэс-никель сульфидын олон объектыг илрүүлжээ

    Австралийн Хөрөнгийн Биржид Бүртгэлтэй. Монголд Үйл ...

2024 оны 09 сарын 12, 11 цаг 36 минут
“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй" хурал болно

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, "Оюутолгой” компани, ...

2024 оны 09 сарын 12, 11 цаг 27 минут
Н.Учрал: "Орано" групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээг намрын чуулганд өргөн барина

  ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд ...

2024 оны 09 сарын 12, 11 цаг 17 минут
“SXCoal”: Монгол Улс 2024 онд импортлохоор зорьж буй нүүрсний 69 хувийг гаргаад байна

 Монголоос авах БНХАУ-ын нүүрсний дийлэнх хувь нь дамждаг ...

2024 оны 09 сарын 12, 10 цаг 21 минут
Ирэх онд нүүрсний экспортыг 83.3 сая тоннд хүргэнэ

 Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн ...

2024 оны 09 сарын 11, 20 цаг 02 минут
Нүүрсний шинэ уурхайнуудын талаас илүү нь Хятадын эзэмшилд байна

 Дэлхий дээр шинэ тутам нээгдэж буй нүүрсний уурхайнуудын талаас илүү ...

2024 оны 09 сарын 11, 17 цаг 47 минут
Бизнес эрхлэгч иргэн та Голомт банкны ПОС-оор орлого хүлээн аваад урамшуулалд хамрагдаарай

  Голомт банкны ПОС төхөөрөмжийг бизнесийн үйл ажиллагаандаа ...

2024 оны 09 сарын 11, 17 цаг 14 минут
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв

 "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. ...

2024 оны 09 сарын 11, 12 цаг 48 минут
Брент газрын тосны үнэ 69 ам.доллароос доошилжээ

 ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 11 /Reuters/. Лондоны ICE ...

2024 оны 09 сарын 11, 12 цаг 15 минут
“Эрдэнэс Тавантолгой” эрсдэлд орсон уу?!

 Тавантолгойн нүүрсний орд гэж асар их баялаг бий. Цанхи, Бортолгой, ...

2024 оны 09 сарын 11, 08 цаг 46 минут
“Эрдэнэс-Алт ресурс” ХХК 2000 ширхэг мод тарьсан ч 100 нь ургажээ

 "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон ...

2024 оны 09 сарын 10, 14 цаг 09 минут
Төмрийн хүдрийн үнэ 2022 оноос хойш анх удаа тонн нь $90 болж буурав

 Төмрийн хүдрийн үнэ 2022 оноос хойш анх удаа тонн нь 90 ам.доллароос ...

2024 оны 09 сарын 09, 17 цаг 44 минут
ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспорт доод түвшинд хүрчээ

 ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн наймдугаар сард ...

2024 оны 09 сарын 09, 14 цаг 21 минут
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

  Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед ...

2024 оны 09 сарын 09, 14 цаг 20 минут
OPEC+ газрын тосны нийлүүлэлтээ нэмэх төлөвлөгөөгөө хойшлуулахаар хэлэлцэж байна

 Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсээд буй энэ үед OPEC-ийн ...

2024 оны 09 сарын 06, 12 цаг 18 минут
SXCoal: Монголын нүүрс экспортлогчид үнээ бууруулах шахалттай тулж байна

нүүрс   БНХАУ-д нүүрсний эрэлт буурсантай холбогдуулан манай ...

2024 оны 09 сарын 06, 11 цаг 55 минут
Биржийн хуулиа хэрэгжүүлэхгүй бол "Эрдэнэс Тавантолгой"-д дахин хулгай нүүрлэнэ

 "Эрдэнэт" үйлдвэрийг "саалийн үнээ" гэж нэрлэж, улсын төсвөө ...

2024 оны 09 сарын 06, 09 цаг 37 минут
ОХУ Монголд 1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлнэ

 ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ОХУ жилд 1.8-1.9 ...

2024 оны 09 сарын 05, 20 цаг 19 минут
"Хуш мод"-ны тухай та юу мэдэх вэ?

 Хуш мод нь Монгол оронд таван зүйлийн шилмүүст мод байдгийн нэг нь ...

2024 оны 09 сарын 05, 15 цаг 14 минут
2024 оны 09 сарын 05, 15 цаг 00 минут
Хоёр өдөр дараалан унасан газрын тосны үнэ эргэн сэргэлээ

 АНУ-ын газрын тосны нөөц 1.36 сая баррелиар нэмэгдэв ...

2024 оны 09 сарын 05, 13 цаг 58 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нарын эрх зөрчигдөж байна

  Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн жолооч нар шөнөөр ...

2024 оны 09 сарын 05, 13 цаг 18 минут
Brent маркийн газрын тосны үнэ буурав

 Ирэх арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны ...

2024 оны 09 сарын 05, 11 цаг 17 минут
Экологийн асуудалд анхаарал хандуулах гэж 24 цаг мод тэвэрчээ

Ганын иргэн Абдул Хаким Авал ургаа модыг хамгийн удаан хугацаанд тэвэрч, ...

2024 оны 09 сарын 05, 07 цаг 55 минут
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж ...

2024 оны 09 сарын 05, 07 цаг 53 минут
2024 оны 09 сарын 04, 18 цаг 10 минут
Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг 8.1 тэрбум тонн гэж шинэчлэн тооцоолжээ

 Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 ...

2024 оны 09 сарын 04, 18 цаг 05 минут
Өвөр Монголын ”Ногоон код”

Өвөр Монгол нутгийн хамгийн сайхан улиралд нэгэн дэлхийн хэмжээний арга ...

2024 оны 09 сарын 04, 18 цаг 03 минут
Хэйхэ: Нээлттэй хөгжилд мэрийж байна

    Хэй Хэ хот нь Орос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, ...

2024 оны 09 сарын 04, 17 цаг 47 минут
2024 оны 09 сарын 04, 16 цаг 24 минут
Брент маркийн газрын тосны үнэ 76 ам.доллароос доошилжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 4 /Bloomberg/. Брент маркийн ...

2024 оны 09 сарын 04, 11 цаг 48 минут
Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн орлогч дарга Х.Насандалай

     ӨМӨЗО-ы гарамгай хувь нэмэртэй мэргэжилтэн, нэрт эмч, ...

2024 оны 09 сарын 04, 11 цаг 38 минут
2024 оны 09 сарын 04, 11 цаг 17 минут
Монгол улсын сурагчид хятад соёлыг биеэр мэдэрлээ

  Монгол улсын Күнзи сургуулийн сурагчид  07-р сарын 07-оос 08-р ...

2024 оны 09 сарын 04, 11 цаг 14 минут
Алсын удирдлага бүхий ферм дээр нөхөн сэргээгдсэн цагаан будааны анхны ургацыг хураалаа

Сүүлийн өдрүүдэд Хятадын Хунань мужийн Тариалангийн нийгэмлэг ...

2024 оны 09 сарын 04, 11 цаг 11 минут
“ОНЦГОЙ ҮНЭЛГЭЭ” ХХК нь дараах үйлчилгээ үзүүлж байна

  “Онцгой үнэлгээ” ХХК нь иргэд, аж ахуйн нэгж, ...

2024 оны 09 сарын 04, 10 цаг 16 минут
III цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх зураг, төсөл боловсруулах гэрээг байгуулав

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр ...

2024 оны 09 сарын 04, 10 цаг 01 минут
“Оюутолгой”-н ТУЗ-ийн дарга Г.Батсүх чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

 "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх өөрийн хүсэлтээр ...

2024 оны 09 сарын 04, 08 цаг 47 минут
2024 оны 09 сарын 03, 19 цаг 41 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани