- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюу толгой”-оос “төрсөн” тэрбумтнууд-II
"Оюу толгой” ядарсан монголыг тэжээнэ гэж нийтээрээ хүлээдэг. Атал "Оюу толгой”-н удирдах албан тушаалуудад улстөрчид, төрийн томчуудын тавиулууд томилогдож, ядарсан монголыг тэжээх биш эсрэгээрээ тэд өөрсдөө л задарсан баян болцгоож буй. Иймд, Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, "Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирлууд болон "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын үнэн төрхийг цувралаар илчилж буй. Өмнөх дугаартаа бид "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, ТУЗ-ийн гишүүн С.Мөнхсүх, ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, "Рио тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд нарын үнэн төрхийг илчилсэн. Энэ удаад дараах дөрвөн албан тушаалтныг илчилж байна.
Х.БОЛОРЧУЛУУНЫ ХҮН БУЮУ "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ДАРГА, ШИНЭХЭН ТЭРБУМТАН Н.ГҮНЖМАА
Наранцэцэгийн Гүнжмаа 2021 оны гуравдугаар сарын 9-нд "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Тамгын хэлтсийн даргаар томилогдсон. Сарын дараа Захиргаа, хүний нөөцийн албаны дарга болж дэвшсэн. Тэр төрийн албанд ажиллаж үзээгүй, 2019 онд Дорнод аймгийн урлаг, соёлын арга хэмжээнүүдэд ардын бүжиг бүжиглэж явсан, 2020 оноос бизнес хийж эхэлсэн. Хувь, хувьсгалын намтар нимгэн Н.Гүнжмааг "Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга гэх энэ өндөр албан тушаалд томилуулсан хүн нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун. Н.Гүнжмаа нь Х.Болорчулууны хамаатан гэх бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар түүнд хүчин зүтгэсэн. Хариуд нь 2020 оноос Н.Гүнжмаагийн 100 хувь эзэмшдэг "Есөнмөнх сүлд” ХХК нь төрийн байгууллагуудын тэрбум том тендерүүдийг түүдэг болж, Н.Гүнжмаа өөрөө 2021 онд "Эрдэнэс оюу толгой”-д Захиргаа, хүний нөөцийн албаны дарга болсон аж. Н.Гүнжмаагийн "Есөнмөнх сүлд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Г.Цэнгэлбаяр ажилладаг. Г.Цэнгэлбаяр нь Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнэчулуунтай "Дорнод ойл” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэтээр Х.Болорчулуун руу чиглэх өөр холбоо хамаарлууд ч байна.
Н.Гүнжмаагийн "Есөнмөнх сүлд” ХХК-ийн тухайд 2020 оноос үйл ажиллагаа явуулдаг болсон. Хачирхалтай нь, 2020 оноос хойш гуравхан жилийн дотор төрийн 93 тендерт оролцож, талаас илүүг нь авч чаджээ. Зөвхөн тэрбум давсан санхүүжилттэй буюу том тендерүүдийг нь тоолоход л 10 гаруй болж байна. Тухайлбал, "Есөнмөнх сүлд” ХХК нь "УБТЗ” ХНН-ийн "АРС бетон дэрний хэв нийлүүлэх” 1.5 тэрбум төгрөг, "Дохиоллын кабель нийлүүлэх” 1.2 тэрбум төгрөг, "Төмөр бетон дэрний бэхэлгээ нийлүүлэх” 2.5 тэрбум төгрөг, "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн "Автобусны сэлбэг нийлүүлэх” 1.4 тэрбум төгрөг, "Автобусны урд, хойд тэнхлэг нийлүүлэх” 1.4 тэрбум төгрөг, "Таван толгой түлш” ХХК-ийн "Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн том, жижиг бутлуур нийлүүлэх” 1.6 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарчээ.
Түүнчлэн "Есөнмөнх сүлд” ХХК нь "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨҮГ-ын бүхий л том тендерүүдэд оролцож, түүж иржээ. Тухайлбал, "Турбины нөөц сэлбэг, материал нийлүүлэх” 500 сая төгрөг, "Турбины тохируулгын блок нийлүүлэх” 600 сая төгрөг гэх мэтээр үргэлжилж байна. Түүгээр зогсохгүй, өнгөрөгч нэгдүгээр сард Х.Болорчулууны ХХААХҮЯ-ны "Завхан аймгийн малчны шагналд олгох улаан халз бүхий 5 ханатай гэр нийлүүлэх” 70 сая төгрөгийн тендерийг ч авчээ. Төрд том аргүй л бол туршлагагүй компани төрийн том тендерүүдийг ингэж түүх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Төрийн компанид өөрөө өндөр албан тушаал хашихын сацуу хувийн компаниараа төрийн том тендерүүдийг түүх дархан эрхийг Н.Гүнжмаад Х.Болорчулуун сайд харамгүй өгчээ гэж харагдаж байна.
Төгсгөлд нь, Н.Гүнжмаа ХОМ-тээ 1.4 тэрбум төгрөгийн 6 орон сууцтай, 180 сая төгрөгийн Mercedes Benz CLS350, Suzuki Jimmy, Toyota prius, Toyota Sai маркийн 4 автомашинтай, 235 хонь, 132 ямаа, 36 үхэр, хурдан удмын 17 адуутай, 30.8 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 388 сая төгрөгийн авлагатай, "Студикс” ХХК, "Сийлэн энтертаймент” ХХК, "Цэгүн фэйшн” ХХК, "Династи трейд” ХХК, "Есөнмөнх сүлд” ХХК гэх таван компани эзэмшдэг гэж мэдүүлжээ. Ийм байхад түүнийг тэрбумтан гэхээс яах билээ.
Г.ЗАНДАНШАТАРЫН ХҮН БУЮУ "ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Д.АМАРБАЯСГАЛАН
"Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Дашнямын Амарбаясгалан нь УИХ-ын дарга Г.Занданшатар, "Хас”-ын Ч.Ганхуяг нарын тун том артай нэгэн. Д.Амарбаясгалан 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тухайн үед "Хас” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Ганхуяг ахлах хуульчаар ажилд авсан. Улмаар 2009 онд Ч.Ганхуяг "Хас” банкны толгой компани болох "Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж шилжих үед Д.Амарбаясгалан ч мөн шилжиж, "Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Ахлах менежер болж, дараа нь Дэд ерөнхийлөгч болж дэвшсэн. Хожим нь "Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөс "Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар томилогдсон. Товчхондоо, Ч.Ганхуягийн "бойжуулсан”, анх дэвшүүлсэн хүн.
Харин Д.Амарбаясгаланг "Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлын албан тушаалаас буулгахгүй байлгаж буй дараагийн гол хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тухайлбал, Д.Амарбаясгалангийн эхнэр О.Номинчимэг нь "Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХН-ийнхаа захирлаар ажилладаг байсан. Гэтэл 2021 оны тавдугаар сард УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар томилогдож, шат алгасан төрд орж ирсэн. Жилийн дараа буюу 2022 оны долдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар О.Номинчимэгийг Хуулийн бодлогын зөвлөхөөрөө томилж, дэргэдээ авсан. Мөн өнгөрөгч хавар МАН-ын дэргэдэх НАМЭХ буюу шинэ нэрээр Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Товчхондоо, О.Номинчимэг ирэх УИХ-ын сонгуульд бэлдэж буй бөгөөд хэд хэдэн хэвлэлээр өөрийн намтар, хуулийн салбарт ажилласан туршлагын тухай хөрөг нэвтрүүлэг хийлгээд буй.
Тайлбар: УИХ-ын дарга Г.Занданшатар, Хуулийн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар
"Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн бодлогын зөвлөх О.Номинчимэг хоёр жилдээ 634 сая төгрөгийн орлоготой, 1.3 тэрбум төгрөгийн гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, 285 сая төгрөгийн Mercedes Benz S350L, Lexus 570 маркийн хоёр автомашинтай. 784 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 1.4 тэрбум төгрөгийн авлагатай. "Үндэсний хөрөнгө оруулалтын сан” ХК, "Ард санхүүгийн нэгдэл” ХК, "Мандал даатгал” ХК, "Рио тинто” ХК, "Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХН, "Лонг терм валью фанд” ХК-д тус тус хувь эзэмшдэг.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХҮРГЭН, "ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ХАМХГ-ЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Э.ЛХАГВА
"Оюу толгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Ерөнхий менежер Эрдэнийн Лхагва нь Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-амгалангийн хүргэн. Э.Лхагва Соёлын сайд Х.Номингийн "Монгол телевиз”-ийн Мэдээний албаны ерөнхий продюсер, "Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Харин М.Энх-Амгаланг Ерөнхий прокурор байх үед буюу 2018 онд анх "Оюу толгой” ХХК-д зөвлөхөөр ажилд орж, улмаар Хамтын ажиллагаа, мэдээлэл, харилцааны газрын Ерөнхий менежер болж дэвшсэн.
М.Энх-амгалан нь Ерөнхий прокуророор ажиллах хугацаанд том хүргэн Э.Лхагва нь ингэж "Оюу толгой” ХХК-д удирдах албан тушаалтай болсон бол бага хүргэн О.Хонгор болон төрсөн дүү М.Бат-Амгалан нар нь төмөр зам, уул уурхай, барилгын бизнестэй болцгоож, асар хөрөнгөжсөн ноцтой баримтууд бий. Тухайлбал, Э.Лхагвын эхнэр Э.Ижилмөрөн нь "Талын хишиг пластик” ХХК-ийг эзэмшдэг. Харин М.Энх-амгалангийн бага охин Э. Уянгын нөхөр О.Хонгор нь М.Энх-амгалангийн дүү М.Бат-Амгалантай хамтран "Талын хишиг майнинг” ХХК-ийг эзэмшдэг. "Талын хишиг майнинг” ХХК нь төмөр замын тээврийн бизнес хийдэг, 265 вагонтой. "Талын хишиг майнинг” ХХК нь "Сахал” Д.Эрдэнэбилэгтэй гэрээлж, "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийг урд хөрш рүү төмөр замаар зөөж, асар их ашиг олсон баримт бий. Цаашилбал, М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хууль хүчний хурандаа, генералуудтай хамтарч хотын "А” зэрэглэлд асар том газартай. Тус газрынх нь зах үзүүрт УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Хүннү-2222” тэргүүтэй хорооллуудаа босгосоор байгааг дурдах нь зүйтэй байх.
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДАД ХАМГИЙН ОЛОН "СЭТЭРТЭЙ” Ч.ЭНХ-АМГАЛАН
Чулуунбаатарын Энх-Амгалан гэх эмэгтэй 2021 оноос хойш "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга, "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн дэд захирлаар тус тус давхар ажиллаж ирсэн. Ч.Энх-Амгалан нь дээрх албан тушаалуудад томилогдохоосоо өмнө буюу 2010-2021 онд "Монгол даатгал” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
Ч.Энх-Амгалан төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүд дотроос хамгийн хөрөнгөлөг нь гэж болно. Тухайлбал, Ч.Энх-Амгалан "Асториа майнинг” ХХК, "Эмиралд рөүз” ХХК, "Адлон” ХХК, "Мега менежмент” ХХК, "Бүс ба зам санаачилга чөлөөт бүс” ХХК, "Аксэс менежмент” ХХК-уудыг эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь нөхөр Батсүхийн Мөнхбат нь ажилладаг аж.
Тэгвэл Ч.Энх-Амгаланд "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, "Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн дэд захирал, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэлтсийн дарга гэх олон сэтэр зүүлгэсний цаана ашиг сонирхлын асар том явуулга байж болзошгүй сэжүүрүүд байдаг аж. Тухайлбал, Ч.Энх-Амгалан "Аксэс менежмент” ХХК-ийг хадам ах Батсүхийн Мянганбаярын хамт эзэмшдэг. Б.Мянганбаяр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулан, хүргэн Б.Батбаатар нартай бизнесийн шууд хамааралтай явж ирсэн нэгэн. Тухайлбал, Шарын голын нүүрсний уурхайг эзэмшдэг "Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Хуланг ажиллаж байх үед Б.Мянганбаяр ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж байсан. Эсрэгээрээ, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших Дэлгэрхаан, Баянхаан, Чандган талын жоншны ордуудыг эзэмшдэг "Бэрх-Уул” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Б.Мянганбаяр, ТУЗ-ийн гишүүнээр нь Г.Хулан ажилладаг байсан. Цаашилбал, Б.Мянганбаяр нь одоо Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших Тэвгийн говийн нүүрсний ордыг эзэмшдэг Сингапурын хөрөнгө оруулалттай "Могул-Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. "Могул-Энержи” ХХК нь Тэвшийн говийн нүүрсний ордыг түшиглэн 600 МВт-ын Цахилгаан станц барихаар Засгийн газартай концессын гэрээ байгуулсан байдаг.
https://ergelt.mn/news/22/single/32889
“Оюу толгой”-оос “төрсөн” тэрбумтнууд-II
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани