Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Илүү их урам зориг, боломжийг дэлхий дахинаа

Хятадын шинэчлэл орчин үеийн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эдийн засгийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан. Тэр ч байтугай хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эдийн засгийн өөрчлөлт гэж нэрлэгдэх боломжтой гэж Британийн эрдэмтэн Мартин Жак хэлсэн юм.

 

   Жянсү мужийн Ляньюньган хотын Ляньюнь дүүргийн ШХАБ-ын олон улсын ложистикийн паркт байрладаг Хятадын Синотранс чингэлэг терминал 2024 оны 06-р сарын 26-ны өдөр ийнхүү харагдана. ШХАБ-ын олон улсын ложистикийн парк нь Ляньюньган хотын хувьд "Бүс ба Зам"-ын хүчирхэг тулгуур төв, ШХАБ-ын орнуудын хилийн чанад дахь баазыг бий болгох чухал тавцан юм.

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖИ ЧҮНЬПЭН  

 АНУ дахь Кунь сангийн дарга Роберт Лоуренс Кунь:

- Хятадын шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх дараагийн үе шатыг ойлгохын тулд бид Ши Жиньпиний Хятадын тухай бодлоос эхэлж болно.

Өөрчлөлт нээлт бол Хятад улс болон дэлхийн хамтын хөгжил дэвшлийн агуу үйл явц юм. Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн тухай "Хятадын өөрчлөлт, нээлттэй байдал нь Хятадын ард түмний хөгжиж, шинийг санаачлан, сайн сайхан амьдрах түүхэн шаардлагад нийцэж байгаа бөгөөд дэлхий даяар хөгжих, хамтран ажиллах, энх тайван амьдрах цаг үеийн чиг хандлагад нийцэж байна", "Өөрчлөлт нээлт гэдэг энэхүү Хятадын хоёр дахь хувьсгал нь Хятадыг гүнзгий өөрчилсөн төдийгүй, дэлхий дахинд гүнзгий нөлөөлсөн!" гэж хэлснийг хилийн чанад дахь хүмүүс хүлээн зөвшөөрч байна. 

Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал болж, Хятад улс өөрчлөлтийг цаашид иж бүрнээр гүнзгийрүүлэн, Хятад маягийн шинэчлэлийг дэмжихийг дэлхий нийтээр хүсэж байна. Энэ нь бүх улс орон, хамтын хөгжилд илүү их боломж авчран, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшил, энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн, илүү сайн ирээдүйг бий болгох илүү их боломжийг олгох болно.

Эр зориг манлайллыг харуулав
Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх аянд Ши Жиньпин дарга зоригтойгоор өөрчлөлт шинэчлэлтийн тугийг өндөрт өргөж, өөрчлөлтийг шинжлэх ухаанчаар төлөвлөн, Хятад маягийн шинэчлэлийн шинэ замд хүрэхийн төлөө шаргуу ажилласан гэж хилийн чанад дахь хүмүүс үнэлж байна. Нигерийн Хятад судлалын төвийн захирал Чарльз Онайжу:
- Ши Жиньпиний алсын хараа нь сорилтуудыг амжилттай даван туулж, өөрчлөлт шинэчлэлтийн замаар Хятад улсыг хөгжлийн шинэ шатанд хүргэсэн гэж хэллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 10 гаруй жилийн турш Өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх төв хороог өөрийн биеэр хариуцаж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх төв хорооны 72 удаагийн хурлыг даргалжээ. Эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил, намын бүтээн байгуулалт, үндэсний батлан хамгаалах, цэрэг арми зэрэг олон салбарыг хамарсан 3000 гаруй бодлого боловсруулахад олон талын чиглэл өгсөн.

Гана улсын судалгааны төв болох Африк-Хятадын бодлогын зөвлөх төвийн гүйцэтгэх захирал Пол Фримпон "Ши Жиньпиний удирдсан шинэчлэл өргөн хүрээг хамарсан бөгөөд агуулгын хувьд гүн гүнзгий юм. Энэ нь Хятадад шинэ эрин үед тулгарч буй гадаад, дотоодын асуудалд цагаа олсон бөгөөд хүчтэй хариу өгсөн үйлдэл юм."

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын өөрчлөлт шинэчлэл тасралтгүй ахиж, олон салбарт тасралтгүй ахиц дэвшил гарган, олон салбарт түүхэн өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлт, ерөнхий сэргээн босголт амжилтад хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Эрик Солхайм Хятад улс экологийн байгаль орчны засаглалыг дэмжиж, эдийн засгийн уялдаатай хөгжлийг ахиулсан амжилтыг өндрөөр үнэлж:
- Хятад улс дэлхийн ногоон хөгжлийн тулгуур болсон. Хятадын оролцоогүйгээр ногоон хөгжилд хүрэхийн тулд илүү их цаг хугацаа, зардал шаардагдана гэж хэллээ.

ОХУ-ын Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны нэгдүгээр дэд дарга Дмитрий Новиков Хятадын Коммунист намын удирдлагын философи, практикийн талаар гүн гүнзгий судалгаа хийсээр ирсэн. Тэрээр:
- Хятадад айлчлах болгондоо хотын шинэ хороолол тасралтгүй хөгжиж, аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт эрчимжиж, өндөр хурдны тээврийн шугам тавигдаж байгааг олж хардаг. Ши Жиньпин нам болон улс орныхоо дээд удирдагчийн албан тушаалд орсноос хойш Хятад улс шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх тугийн дор урагшилсаар байна гэсэн байна.

Иорданы Хуссейн Бин Талал их сургуулийн профессор Хассан Дажа:
- Сүүлийн хэдэн жилд Хятадын ард түмний амьжиргааны түвшин мэдэгдэхүйц дээшилсэн нь өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлсний үр дүн юм. Ши Жиньпин хүчтэй эр зориг, манлайлал үзүүлэн, сорилтод тууштай хариулж, өөрчлөлтийн замаар урагшиллаа гэж хэлэв.


Шинэ санаа 


    Сингапурын улс төрийн тоймч Вөн Дэшэн:
- Дарга Ши Жиньпин стратегийн алсын хараатай. Тэрээр өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх өвөрмөц, шинжлэх ухааны арга зүйг бий болгосон нь шинэчлэлийн амжилтын түлхүүр юм  гэж хэллээ. 

   Хятадын өөрчлөлт шинэчлэлийн арга хэмжээ, орчин үеийн хөгжлийн зам нь дэлхий дахинд, ялангуяа хөгжиж буй орнуудад урам зориг, үлгэр дуурайл болсон. Тэдгээрт агуулагдаж буй үзэл баримтлал, мэргэн ухааныг дэлхийн бүх улсын шинэчлэгчдээс суралцах, лавлагаа авах нь зүйтэй гэж хилийн чанад дахь хүмүүс үзэж байна.

   Солхейм:
- Дарга Ши Жиньпиний мэргэн ухаан Хятадын ерөнхий хөгжлийг ойлгож буйгаас харагдаж байна. Экологийн засаглалыг дэмжихээс эхлээд өндөр чанартай хөгжлийг дэмжих, авлигатай тэмцэхээс эхлээд ядуурлаас ангижруулах, дараа нь шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг дэмжиж, шинэ үр дүнтэй хүчийг бий болгохыг санал болгосон эдгээр санаанууд нь Хятадын хөгжилд шавхагдашгүй хөдөлгөгч хүч болсон байна гэж хэллээ.

ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны холбооны дарга Michael Schumann шинэ үр дүнтэй хүчний тухай ойлголтод ихээхэн анхаарал хандуулж байна. Түүний үзэж байгаагаар энэ нь хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтэцтэй холбоотой. Гол цөм нь хүмүүсийн амьдралыг сайжруулах. Тэрээр:
- Хятад маягийн модернизаци цаашид хэрхэн хөгжиж, барууны орнууд үүнээс юу сурч болохыг бид илүү гүнзгий ухаж байна гэж хэллээ.

   Кубын Гаванагийн их сургуулийн Олон улсын эдийн засгийн судалгааны төвийн ахлах судлаач Luis Fernandez:
- Дарга Ши Жиньпиний тайлбарлаж, дэвшүүлсэн шинэчлэлийн үзэл баримтлал нь зөв байж, учир нь эдгээр үзэл баримтлал нь ард түмнээр гол болгосон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, мөн дэлхийн эдийн засгийн ерөнхий орчин, олон улсын улс төр, эдийн засгийн харилцааны нарийн төвөгтэй байдлын шинжлэх ухааны дүн шинжилгээнд үндэслэсэн гэж хэллээ.

  - "Эцсийн дүн шинжилгээгээр шинэчлэл, хөгжил нь ард түмнийг илүү сайн сайхан амьдруулах”, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд ард түмний амьжиргаа хамгийн чухал зүйл”, “Ард түмэн юуг анхаарч, юу хүлээж байна, түүнийг шинэчлэлд анхаарч дэмжих ёстой, мөн шинэчлэлээр дамжуулан ард түмэнд илүү их хүртээж олох мэдрэмж олгох" зэрэг. Гадаадад байгаа хүмүүс Хятад улсыг шинэ эриний өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэхэд удирдан чиглүүлэх явцад дарга Ши Жиньпиний зүрх сэтгэлд ард түмэн ямагт хамгийн чухал байр суурь байсаар ирснийг онцгойлон тэмдэглэв.

   Танзанийн Дар-эс-Саламын их сургуулийн Хятад судлалын төвийн захирал Humphrey Moshi дарга Ши Жиньпиний ард түмнийхээ төлөө харамгүй зүтгэж байгааг нь биширч байгаагаа илэрхийллээ. Тэрээр:
- Дарга Ши Жиньпин "Ард түмнээр гол болгох"-ыг үргэлж баримтлан, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн. Ядуурлыг зорилтот түвшинд бууруулахаас эхлээд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, боловсролын шинэчлэлээс эмнэлгийн аюулгүй байдал хүртэл түүний удирдан чиглүүлж, сурталчилсан бодлого нь ард түмний эрэлт хэрэгцээнд үр дүнтэй хариулж, ард түмнийхээ өмнө гүн гүнзгий мэдрэмж, хариуцлагатай гэдгээ харуулж чадсан юм гэж хэллээ.

    Камбож-Хятадын харилцааны хөгжлийн нийгэмлэгийн дарга Ше Монилэ:
 - Ард түмнээр гол болгож байгаа нь шударга зохион байгуулалтын зохицуулалтаар ажил хэрэгч хэв маягт тусгагдсан байдаг. Энэ нь ард түмэнд өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэгч, үр шимийг хүртэгч болох боломж олгож, Хятадын хурдацтай хөгжлийн нөхцөлийг нээж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэхэд тус дэм үзүүлж байна.

  Новиков:
- Дарга Ши Жиньпин ард түмнийхээ хүсэлтийг сэтгэл зүрхээрээ, бодолтойгоор хариулахаа мэддэг. Түүний эхлүүлсэн шинэчлэл амжилттай болж, эдгээр шинэчлэл нь ард түмний эрх ашигт нийцэж байгаа тул ард түмэн түүнийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлэв.
 
  Хятадын шинэчлэлийн найрамдлын медалийн эзэн, Британийн 48 группын клубын хүндэт дарга Стивен Перри:
- Ши Жиньпин даргын зүрх сэтгэлд байгаа хүмүүс бол Хятадын ард түмэн төдийгүй, дэлхийн ард түмэн юм. Дарга Ши Жиньпин диалектик ба зөрчилдөөнийг гүн гүнзгий ойлгож, марксизмыг Хятадын бодит байдалтай хослуулан, Хятадын хөгжилд тохирсон замыг олсон. Мөн дэлхий ертөнц төвөгтэй байдалд байгаа энэ үед тус зам нь дэлхий нийтэд урагшлах шинэ санаа, шинэ гэгээрлийг өгдөг гэж хэлсэн юм.

    Өнгөрсөн 10 жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх ажил үргэлжлэн өргөжиж тэлэн, Хятадын онцлогтой социалист тогтолцоо боловсронгуй болж, үндэсний засаглалын тогтолцооны шинэчлэлийн түвшин, засаглалын чадавхи тасралтгүй дээшилсээр. Түүгээр зогсохгүй, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь гэрэлт ирээдүйг харуулж байна.

   Шри Ланкийн олон улсын асуудал хариуцсан мэргэжилтэн Asiru Ranaraja:
- Дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятад маягийн шинэчлэл нь ядуурлыг бууруулах, технологийн шинэчлэл, ногоон, тогтвортой хөгжил зэрэг салбарт дэлхийн шинэ парадигмыг бий болгосон гэж хэллээ. Чили улсаас Хятадад суугаа Элчин сайд асан Fernando Reyes Matta:
- Хятад маягийн шинэчлэл бол маш гүн гүнзгий, хүчирхэг ухагдахуун. Энэ нь модернизацийн парадигмыг өөрчилснөөр барахгүй, дэлхийн өмнөд бүсийн орнуудад өргөн тархсан үр дүнд хүрч байна.

Шинэ нөхцөл бүрдүүлэв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын эхээр Казахстанд айлчлах үеэр Хятад, Европын Каспийн тэнгисийг дамнан нэвтрэх нээлтийн ёслолд Казахстаны ерөнхийлөгч Токаевтэй видео хэлбэрээр хамт оролцсон юм.
11 жилийн өмнө Ши Жиньпин дарга Казакстанд “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг анх удаа дэвшүүлсэн байдаг. Өдгөө 150 гаруй улс орон буюу 30 гаруй олон улсын зохион байгуулалт "Бүс ба Зам" хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж ажиллаж байна. Индонезийн Ардын Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Бамбанг Сутио:
- Ши Жиньпин даргын санаачилсан "Бүс ба Зам"-ын хүрээнд дэлхийн адил бус улс орнууд хэлхээ холбоогоо сайжруулан ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм.  
Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг бүтээн байгуулах, “Бүс ба Зам” санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүйн болон соёл иргэншлийн санаачилга, хамтдаа бүтээн байгуулж хамтдаа ашиг хүртэх дэлхийн засаглалын зэрэг чухал санал сануулга ба үзэл баримтал нь дэлхийн чанартай сорилт өрсөлдөөнд Хятадын оюун ухаан, Хятадын төсөл хангасан төдийгүй, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг үүдэн бүтээхэд агуу их зураг төслөөр хангаж байна.
    Английн Олон Улсын Харилцааны мэргэжилтэн Кит Беннетт:
   - Ши Жиньпин бол хүн төрөлхтөнд тулгарч буй чухал том асуудлыг шийдвэрлэхэд алсын хараа ба төсөл төлөвлөгөө хангаж байгаа том улсын удирдагч юм. 
   Эквадор улсын ерөнхийлөгч асан Гилермо Рассо:
   - Дэлхий дахин хөгжлийн нөхцөл боломж болон сорилт өрсөлдөөнтэй нүүр тулж байна. Зөвхөн “Хувь заяаны нэгдмэл цогц”–ын үзэл ухамсрыг эрчимжүүлбэл сая хүн төрөлхтний хамтын хөгжлийг улам ахиулж чадна. Дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүйн ба соёл иргэншлийн санаачилга нь Хятад улс том гүрний хувьд хариуцлагыг гүйцэтгэж байгааг харуулж байгаа юм. Улмаар улс орнуудын хооронд эрх тэгш харилцаа тогтоох, энх тайвны хөгжилд нөхцөл бүрдүүлж байна. Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал нь дэлхий дахинд эрх чөлөө, энх тайвны хөгжлийн замыг хайх чиг хандлагыг тодорхойлсон юм.
 Малайзын шинэ Азийн Стратеги Судлалын Төвийн дарга Шюй Чинчи:
- Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа өрнөдахин өөрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилтоор дэлхийн засаглалын системийг аажмаар байгуулсан байна. Бүх улс орнууд эрхбиш өрнөдахины улс орныг дагах ёстой, эс тийм бөгөөс эсэргүүцлийн талд зогсох болно. Үүнтэй харьцуулбал Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал нь багтаамжтай болно. Энэхүү үзэл баримтлал нь улс орноос давж, бүх хүн төрөлхтний өндрлөгөөс олон улсын системийг шийдвэрлэхэд тусалж байгаа аж.
   Дэлхийн даяаршлын үзэл баримтлалыг анх удаа дурдсан хүний нэг болох Английн Социологич Мартин Албул Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг байгуулах тухай үзэл баримтал болон үүний тусад хийсэн практик судалгааг өндрөөр үнэлэв. Тэрээр:
   - Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал нь эртний Хятадын оюун ухааныг уялдуулж байна. Дэлхийн сайн сайхан ирээдүйд дэлхийн ард түмний хамтын хүчин чармайлт хэрэгтэй, үүнд Хятад орон энэ тал дээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.xinhuanet.com
Илүү их урам зориг, боломжийг дэлхий дахинаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Цөлжилттэй тэмцэх ажил эрчимтэй явагдаж байна

10-р сарын 14-ний өдөр "Ногоон ирээдүй”Хятад, Монгол,Оросын ...

Өнөөдөр, 16:17
Өвөр Монгол орон Зүүн хойдын хөгжилд хувь нэмэр оруулж байна

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

Өнөөдөр, 16:11
ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн цахимаар холбогдож үг хэллээ

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

Өнөөдөр, 16:08
Бугатын гангийн 70 жилийн хөгжил түүх/Нэг/

Бугатын гангийн үйлдвэр нь Хятадын ӨМӨЗО-ы Бугат хотод байршдаг.Бугатын ...

Өнөөдөр, 16:02
“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхлэв

“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан ...

Өнөөдөр, 15:59
“Зүүн хойдыг сурталчлан танилцуулах хурал”-ын хэвлэлийн бага хурал

“ХКН-ын үлгэр - Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

Өнөөдөр, 15:56
Алтны үнэ дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 18 /Forbes/. Пүрэв гаргийн ...

Өнөөдөр, 13:28
Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцдаж буй энэ үед газрын тосны үнэ эргэн сэргэв

 "Saudi Aramco” компани Саудын Арабд химийн үйлдвэр барих төслөө ...

Өнөөдөр, 11:56
Сэтгэлээс ундарсан мөнхийн зөгнөл

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярт зориулав [video=] Баян намрын ...

Өнөөдөр, 11:53
Дэлгэрэх үйлийг ивээсэн дорнод хилийн Хармөрөн

Нарны илч буурсан намар цагийн тэнгэр дор намирсан тариа халиурсан ...

Өнөөдөр, 11:47
Хөгжил дэвшилд хурайлсан хилийн цэнхэр хязгаарт

"Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хилийн аялал-Хармөрөн мужтай ...

Өнөөдөр, 11:43
Өнөөдөр, 08:29
Ж.Ганбаатар: Нүүрснийхэн их том болох нь л дээ. Биржээр нүүрсээ заруул л даа

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор "Төрөөс мөнгөний ...

Өчигдөр, 15:24
Өчигдөр, 15:23
Intellinews: Хармагтайн орд зэсийн томоохон нийлүүлэгч болохоор байна

 Монгол Улсын Өмнөговь дахь Хармагтай зэс, алтны төсөл нь дэлхийн ...

Өчигдөр, 12:17
Өчигдөр, 10:09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзав

  Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж ...

Өчигдөр, 09:13
Өчигдөр, 08:59
Украины ган хайлуулах аж үйлдвэр сүйрэх аюул нүүрлэж байна гэж тэмдэглэжээ

 Оросын цэрэг Красноармейск (украин нэр нь Покровск) хот руу ойртож ...

2024 оны 10 сарын 16, 20 цаг 15 минут
Bloomberg: Францын “Orano” Монголд уурхай хөгжүүлэхэд ахиц гарлаа

 "Bloomberg” агентлаг Францын "Orano” Монголд уурхай хөгжүүлэхэд ахиц ...

2024 оны 10 сарын 16, 20 цаг 15 минут
Нүүрсний экспорт өмнөх оныхоос 39.1 хувиар нэмэгджээ

 Монгол Улс энэ оны төсөвт нийт 60 сая тонн нүүрс экспортлох зорилт ...

2024 оны 10 сарын 16, 17 цаг 30 минут
"Бадрах Энержи" ХХК-ийн дэд захирлаар сайд асан Ё.Отгонбаярыг томилжээ

 Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж буй "Бадрах ...

2024 оны 10 сарын 16, 14 цаг 17 минут
Тендерийн урилга

  Голомт банкны оффис, салбар нэгжүүдэд хийгдэх их засвар болон ...

2024 оны 10 сарын 16, 14 цаг 08 минут
"Рио Тинто" Литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болно

 Дэлхийн хоёр дахь том уул уурхайн "Рио Тинто" компани АНУ-ын лити ...

2024 оны 10 сарын 16, 13 цаг 44 минут
Ажилд орох хүсэлт илгээхэд 10 секунд боллоо

  Дэлхийн 180 улсад 340 мянган гишүүн байгууллага, 362 сая ажилтныг ...

2024 оны 10 сарын 16, 13 цаг 35 минут
Хүүхэд, залуусын The Color Card шинэчлэгдлээ

  Санхүүгийн боловсролд эртнээс суралцаж, санхүүгээ зохицуулж, ...

2024 оны 10 сарын 16, 11 цаг 46 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр IX сард ₮317.3 тэрбумын арилжаа хийсэн байна

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар есдүгээр сард нийт ...

2024 оны 10 сарын 15, 13 цаг 02 минут
Блүүмберг: Монголын ураны уурхайг хөгжүүлэхэд ахиц дэвшил гарч байна

 Францын төрийн мэдэлд байдаг "Orano”-гийн Монголд хэрэгжүүлж буй ...

2024 оны 10 сарын 15, 12 цаг 03 минут
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна

  Бридж-II төслийн хүрээнд байгуулагдсан Хамтарсан баг Өмнөговь ...

2024 оны 10 сарын 15, 11 цаг 38 минут
“Хармагтай” төсөл дээр Монголын төр хувь эзэмших үү

  Монгол дахь томоохон ордуудын нэг, Индонезийн Грасбергийн уурхайтай ...

2024 оны 10 сарын 14, 20 цаг 23 минут
Чулуун нүүрсний экспорт өмнөх оноос 26 хувиар өсжээ

 Монгол Улс энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад ...

2024 оны 10 сарын 14, 14 цаг 04 минут
2024 оны 10 сарын 14, 10 цаг 55 минут
АНУ-ын United Airlines компани Улаанбаатарын нислэгийн шинэ чиглэл нээхээр болсноо зарлалаа

  Чикаго хотод төвтэй Америкийн томоохон агаарын тээвэрлэгч United ...

2024 оны 10 сарын 12, 21 цаг 09 минут
Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо

  Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт ...

2024 оны 10 сарын 12, 20 цаг 56 минут
Стратегийн орд гэдэг бүхэлдээ Үндэсний баялгийн сан

  Монголчууд байгалийн баялгаасаа нийтээр тэгш хувь хишиг хүртэх ...

2024 оны 10 сарын 12, 20 цаг 47 минут
Үлгэр дуусах арай л болоогүй

  Өнөөгөөс 30 гаруй жилийн өмнө юм даа, Тамсагийн сав газраас газрын ...

2024 оны 10 сарын 12, 20 цаг 19 минут
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна

  Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар ...

2024 оны 10 сарын 11, 19 цаг 20 минут
Монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой!

  Том газар нутаг дээрх цөөн хүн ам, байгалийн асар их нөөц ...

2024 оны 10 сарын 10, 13 цаг 27 минут
Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг уриаллаа

  Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан ...

2024 оны 10 сарын 10, 12 цаг 37 минут
Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа

  Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн ...

2024 оны 10 сарын 09, 16 цаг 43 минут
ЗГ байр сууриа эцэслээгүй тул "Антрэ Гоулд"-ын асуудлыг Оюу толгойн ТУЗ дээр хойшлуулсаар байна

 "Оюу толгой" төслийн хүрээнд шинэ хоёр талбайд олборлолт эхлүүлж, ...

2024 оны 10 сарын 09, 16 цаг 16 минут
Уул уурхайн салбарын хувьсал ба сорилт

 "Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер ...

2024 оны 10 сарын 09, 09 цаг 54 минут
Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ

 Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний ...

2024 оны 10 сарын 08, 23 цаг 06 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн нүүрс биржээр арилжаалав

 "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр/2024.10.08/ Монголын хөрөнгийн ...

2024 оны 10 сарын 08, 23 цаг 00 минут
Нүүрс тээврийн компаниудын төлсөн татвар ₮200 гаруй тэрбумд хүрчээ

 2022 оны аравдугаар сарын 26-нд ЭТТ ХК-д Онцгой дэглэм тогтоосон. ...

2024 оны 10 сарын 08, 22 цаг 47 минут
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шинээр зарлалаа

  Голомт банк болон Голомт капитал үнэт цаасны компани хамтран энэ ...

2024 оны 10 сарын 08, 20 цаг 14 минут
2024 оны 10 сарын 08, 18 цаг 19 минут
Урлагийн од Ижил

Ижил, энэ жил 12 настай. ӨМӨЗО-ны Ар Хорчин хошууны Хан-Уул бага сургуульд ...

2024 оны 10 сарын 08, 12 цаг 39 минут
Алдарт дуучин Урнаа

"Чандмань эрдэнэ” дуугаараа ард олондоо танигдсан Хятадын алдарт дуучин ...

2024 оны 10 сарын 08, 12 цаг 37 минут
Боксын дасгалжуулагч Хаданбаатар

Улаанхад хотын Онниуд хошууны Шинэсүм нутагтай Хаданбаатар Өвөр Монголын ...

2024 оны 10 сарын 08, 12 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани