- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРС “ҮНЭГҮЙДЭЖ”, ЭКСПОРТ ОРЛОГО БИШ, “ӨР” БОЛОХДОО ТУЛСАН УУ
МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСИЙГ ТОННЫГ НЬ ДУНДАЖ ҮНЭЭС 200 ЮАНИАР ХЯМД АВЧ БАЙНА ГЭВ
Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын дийлэнх хувийг нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. Харин уул уурхайн экспортын 90 орчим хувийг манай экспортын нүүрс дангаараа эзэлдэг бөгөөд өнгөрсөн жил экспортын зорилгоо давуулан биелүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон нь эдийн засгийн өсөлтөд ч эергээр нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн 2023 оны эхний найман сарын байдлаар гэхэд нүүрсний экспортын биет хэмжээ 41 сая тоннд хүрч, улмаар оны эцэс гэхэд экспортын зорилтоо давуулан биелүүлсэн. Зөвхөн нүүрсний экспорт дангаараа уул уурхайн салбар өнгөрсөн онд 23.4 хувиар өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж, манай орон нүүрсний экспортоороо түүхэн дээд хэмжээнд хүрч, дэлхийн томоохон нүүрс экспортлогч ОХУ, Австрали Улсыг ардаа орхисон байдаг. Гэсэн ч өнгөрсөн онд түүхэн дээд амжилтаа үзүүлсэн нүүрсний экспорт сүүлийн үед удааширч, арилжааны идэвх сул, зарим үед манай коксжих нүүрс гологдож байгаа гэнэ.
Тодруулбал, БНХАУ-ын худалдан авагч, үйлдвэр, компаниуд хэмнэлтийн горимоор үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний арилжааны идэвх мэдэгдэхүйц хувиар унасан байна. Өмнөх жилүүдийн жишгийг харвал Монголын V зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ урт хугацааны гэрээгээр тонн нь 1300-1330 юанийн ханштай байсан бол шинэ гэрээгээр дундаж үнээс илүү хямдруулсан гэнэ. Тодруулбал, "Mongolian Mining Corporation”-ийн охин компани "Energy Resources” саяхан 19,200 тонн угаасан коксжих нүүрсээ тонныг нь 1190 юанийн үнээр худалдах гэрээ хийжээ. Тонн нь 1190 юанийн ханш нь БНХАУ-ын худалдан авдаг коксжих нүүрсний дундаж үнээс даруй хэдэн зуун юаниар хямд байгаа бөгөөд сүүлээсээ хоёрт бичигдэх үнэ болж байгаа юм байна.
Мөн энэ тухай нүүрсний зах зээлийн томоохон мэдээлэгч "SXCoal" агентлаг "Монголын коксжих нүүрс гологдож байна" гэж бичиж байв. Тус агентлагийн мэдээллээр Монголоос БНХАУ руу экспортолсон коксжих нүүрс хэвийн үед 1500 болон түүнээс дээш юаниар борлуулагддаг бол сүүлийн үед эрс буурч, 1000-1100 юань болсныг онцолсон байдаг. Ингэхдээ хятад компаниуд Монголын нүүрсийг "Чанар муутай” гэж голж байгаа бөгөөд хамгийн гол худалдан авагч бүтээгдэхүүнийг голсон нь манай орны экспортын нүүрсний зах зээл дээрх үнэлгээ буурч байгааг илтгэж байна хэмээн шинжээчид анхааруулсан.
Түүнчлэн өнгөрсөн жилийн гэнэтийн өсөлт болон зах зээл дээрх үнэлгээний асуудалтай холбоотойгоор Монгол Улс энэ жил нүүрсний экспортын биет хэмжээнийхээ зорилтдоо хүрэхгүй, 10 хувь дутах төдийд л төлбөрийн тэнцэлд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэй гэж "Fitch Ratings”-ийн мэргэжилтнүүд үзэж буй юм.
ГОЛ ХУДАЛДАН АВАГЧАА АЛДАХ УУ
Дээр дурдсанчлан манай улсын төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт дангаараа эзэлдэг. Харин улсын төсвийг бүрдүүлэгч нүүрсний экспорт бараг бүхэлдээ БНХАУ руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, манай хамгийн гол худалдан авагч нь БНХАУ бөгөөд Монгол нүүрсээ урд хөрш рүү экспортолж, төсвийн хөрөнгөө босгодог гэсэн үг. Энэ жишиг олон жилийн турш үргэлжилж, цар тахлын хүнд үед нүүрсний тээврийн машин хилээр гарах тоо багасах асуудал үүссэн ч эргэн сэргэж, өнгөрсөн жил эскпорт дээд амжилтад хүрсэн. Тэгвэл шинэ мэдээллүүдтэй холбоотойгоор Монгол Улс төсвийн хөрөнгөө босгодог нүүрсний экспортынхоо хамгийн гол худалдан авагчаа алдах дээрээ тулаад байгаа юм.
Тухайлбал, Хятадын коммунист нам нүүрсний хэрэглээгээ багасгаж, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд мэдэгдэж байв. Харин сүүлийн жилүүдэд БНХАУ өгсөн амлалтаа зөрчиж, нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа гэсэн шүүмжлэл гараад байсан билээ. Гэхдээ өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд "БНХАУ 2028 он гэхэд нүүрсний ашиглалтаа бараг тэг хувьд хүргэж, 2060 он гэхэд Хятад нүүрсхүчлийн хийнээс ангид орон болно” гэж амлалт өгсөн. Өөрөөр, урд хөршийн тэргүүн нүүрснээс татгалзаж, нүүрсний хэрэглээгээ багасгахаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед БНХАУ гаднын орноос татах нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгаж, хүлээн авч байгаа нүүрсэндээ ч өндөр чанар, чансааны стандарт тавьж байгаа гэнэ. Түүнчлэн гангийн үйлдвэрүүдээ зогсолтгүй ажиллуулж, түүхий эдээ боловсруулан олон улсад нийлүүлдэг БНХАУ-ын хувьд гаднаас импортолдог нүүрснийхээ тодорхой хэмжээгээр гангийн үйлдвэрээ ажиллуулдаг. Харин өнгөрсөн оноос эхлэн урд хөршид нүүрсхүчлийн хий үүсгэхгүйгээр ган хайлуулах шинэ технологи нэвтэрсэн нь нүүрсний импортоо ч багасгахад нөлөөлжээ. Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэдэгдэл, ажил хэрэгтэй холбоотойгоор Хятад даяар сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимжиж байгаа бөгөөд ӨМӨЗО-оос эхлэн БНХАУ-ын төв хэсэг хүртэл хэдэн арван төсөл зэрэг эхэлсэн гэнэ.
Монгол Улс нүүрсээ БНХАУ руу нийлүүлж, төсвийн хөрөнгөө босгодог. Харин БНХАУ нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ анхаарах болсноор нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгана. Дэлхийн хэдэн арван орноос нүүрс авдаг БНХАУ нүүрсний хэмжээгээ багасгаж, аль болох чанартай нүүрс худалдан авахыг эрмэлзэж байгаа энэ үед Монголын коксжих нүүрс "Чанар муутай” гэсэн дүн авсан нь цаашдын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Цаашилбал, төсвийн хөрөнгөө тооцоолж, багасгахгүйгээр 2028 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах гэж байгаа БНХАУ руу чиглэх экспортдоо найдна гэвэл улсын эдийн засаг хүнд нөхцөл байдалд орж, цар тахлын үед яригдаж байсны адил дампуурал зарлах эрсдэлтэй нүүр тулах аж.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||