- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Агаарын тоосжилтын эхлэл Монгол-2
ТЭГҮ. /idaegu/. Монголын цөлжилт бол Зүүн Хойд Азийн хүрээлэн буй орчинд тулгарсан гол гамшгийн нэг юм. Монгол Улс өмнө нь нуур ихтэй орон байжээ. ОХУ-ын газар нутагт орсон Байгал нуур уг нь Монголынх байсан аж.
Томоохон нуурууд Монголын нүүдэлч малчдын амьдралд таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг бурхны хишгээс дутахгүй зүйл байв. Таван хошуу малаа адгуулан амьдрах нүүдэлчин монголчууд өвс ногоо элбэг уудам талдаа дураар нүүдэллэж, гэрээ барин, нуур голоос ундаалан тайван сайхан амьдарч ирсэн.
Монголыг газар зүйн хувьд хуваан үзвэл өмнөд хэсгээр алдарт говийн бүс үргэлжлэх бөгөөд хуурай цаг ууртай уг бүс нутаг элсний нүүдэл, агаарын тоосонцрын эх үүсвэр болдог.
Төв Азийн говь, Монголын өндөрлөг, Сибирийн өмнөд хэсгийн уулархаг нутгаас бүрдэх тус улсад дөрвөн улирал ээлжилж, агаарын дулааны хэмийн эрс өөрчлөлт бүхий тал хээрийн болон хүйтэн цаг уурын онцлогтой бөгөөд эртнээс нүүдлийн мал ахуй амжилттай хөгжсөн байна.
Нутгийн төв Алтай, Хангайн нурууны зүүн хэсгээр Хэрлэн голын дагуух тал хээрийн бүс, баруун талаар уулархаг нутаг үргэлжилнэ. Улаанбаатараас автомашинаар хэдхэн цаг давхиад л онцолж харагдах уулсгүй, нүд алдам тал газрыг харж болно. Гэвч тэнд модтой газар бараг л харагдахгүй.
Яг л Японы колоничлолын дараах Солонгосын модгүй нүцгэн уулсыг санагдуулам. Япончууд Солонгосыг колоничлохдоо Солонгосын хойгийн асар том ойн бүсийг нүцгэлэн модыг нь зөөсөн билээ. Түүний дараа үргэлжилсэн Солонгосын дайны хөлд Солонгосын хойг тэр аяараа талхлагдан сүйдсэн билээ.
Дайны галд модод нь хуйхлагдан нүцгэрсэн уулсын дүр төрх өнөөдөр ч солонгосчуудын ой санамжид тод байдаг. 1970-аад онд цэргийн эргэлт хийн төрийн эрхэнд гарсан Пак Жөн Хигийн засаг хэдийгээр олон шүүмжлэл дагуулдаг ч тухайн үеийн чанга хатуу удирдлага дор ойжуулах ажлыг эрчимтэй хийсний дүнд Өмнөд Солонгосын нүцгэн уулсыг ногоон модоор бүрж чадсан юм.
Энэ нь ч тус улсын аж үйлдвэржилтэд үнэтэй хувь нэмэр болсон байдаг. Энэ ажлыг хийж чадсан нь солонгосчуудад томоохон бахархал итгэл үнэмшлийг өгдөг билээ. Өнөөдрийн Монгол ийм хүчин чармайлт гаргаж амжилтад хүрэх шаардлагатай байна. Гэвч Монголд тийм зүйл ажиглагдахгүй байна.
Хэдийгээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн тоо цөөрч байгаа боловч бэлчээрийн малын тоо улам өссөөр байгаа. Монголын бэлчээр 20 сая малд тохиромжтой гэж үздэг боловч өнөөдөр тус улсын бэлчээрт 50 сая орчим мал идээшилж байна. Түүний 47 хувийг ямаа эзэлж, хонь 42 хувь, үхэр зургаа, адуу таван хувийг эзэлдэг аж.
Хуучин монголчууд хонь олонтой, харин ямааг нэг их таашаадаггүй байв. Энэ бол монголчуудын байгаль экологийн тэнцвэрийг хадгалах өвөрмөц чадвар ухаанаас улбаатай юм. Ямаа өвс ургамлыг үндсээр зулгааж иддэг учир бэлчээрийн нөхөн сэргэлтэд муу нөлөөтэй байдаг аж.
Ямааны ноолуур хэдий өндөр үнэтэй ч бэлчээрээ хамгаалахын тулд ямааг малынхаа 10 хувиас хэтрүүлж үржүүлдэггүй байсан монголчуудын малч ухаан өнөө цагт ул мөр үгүй болжээ. Монголын ямааны тоо толгой 900 хувиар өссөн байна.
Хүний шунал гэдэг өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг хүртэл мартуулдаг аюултай аж. Малчид тал хээр, бэлчээрийг сүйтгэх нь хойч ирээдүйгээ сүйтгэж байна гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай. Үүний засаж залруулах үүрэгтэй Монголын бодлого тодорхойлогчид энэ талаар юу гэж бодож байдаг бол. /2014.06.16/
A.Цацралт
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||