МАК (Монголын Алт Компани) компани БНХАУ-ынкомпанитай хамтран нарны цахилгаан станц байгуулах Стратегийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Шэньжэнь хотод боллоо.
Түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулагдсан тус гэрээний хүрээнд Төв, Дорноговь, Дундговь аймагт байрлах МАК-ийн үйлдвэр, уурхайд 40МВт-ын нарны цахилгаан станц болон 90МВт-ын цэнэг хураагуур байгуулагдаж эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээр болж байна.
Ингэснээр жил бүр 70ГВт.ц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 55 мян.тн буюу 2.5 сая модтой тэнцүү хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм.