Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарихаа амласан билээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд үг хэлэхдээ тэрбум мод тарихаа дэлхий нийтэд зарлаж, амласан. Улмаар Ерөнхийлөгчийн амлалттай зэрэгцээд төрийн болон хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгжүүд мод тарих ажилд идэвхтэй нэгдсэн билээ. Тэгвэл эл хөдөлгөөн хэрэгжиж эхлээд өдгөө хоёр жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд манай улс 41.5 сая мод тарьж ургуулаад байгааг ойн салбарын үндэсний чуулганы үеэр онцолсон юм. Гэхдээ эдгээр олон тооны модны хэдэн хувь нь ургаж, хэчнээн нь үхсэн бэ гэдгийг үнэлж дүгнэх боломжгүй. Удахгүй мод тарих үндэсний өдөр тохионо. Энэ өдөр манайхан нүх ухаж, мод суулгаж, зураг авхуулан сошиал хуудастаа оруулах дуртай. Улмаар мод тариж, ургуулхаас илүүтэй хэлбэртэх нь ихэсдэг.

Тарих бус тордох

Энэ амралтын өдөр агаарт гарах зорилгоор Баянхошуу хайрхныг зорьсон юм. Тус хайрхны энгэрт олон тооны мод тарьсан байх бөгөөд тарьсан модны нүхэнд нь төрөл бүрийн гялгар уут, хог хаягдсан байв. Улмаар моднууд нь ургах биш хатаж хорчийн хугарсан нөхцөл байдалтай байсан юм. Уг нь тэрбум мод үндэсний хөдөлгөөн өнгөрсөн жилүүдэд эрчийг авч бүх л төрийн болон аж ахуйн нэгжүүд мод тарихад анхаарсан. Мод тарьж байгаа нь сайн хэрэг ч эргээд энэ модоо эргэж, тойрч, арчилж байна уу гэдэг бас чухал асуудал болж байна. Гэтэл бидэнд энэ асуудал дутмаг хэвээр байгаа нь дээрх жишээнээс харагдаж буй. Иргэд мод тарих өдөрт илүүтэй анхаар ч байгаагаас өөр цаашид яаж арчилж, тордох вэ гэдэгт ач холбогдол өгөхгүй байгаа нь энэ хөдөлгөөний гол асуудал нь болж байна.

Уг нь мод тарина нь гэдэг нүх ухаж, үр суулган чигжиж манаад, хувин ус хийчхээд явчихдаг зүйл биш юм. Тарьсан модыг 1-2 жил уйгагүй арчилж, мэргэжлийн түвшинд шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний эцэст мод ургах нь цаг хугацааны асуудал болж үлддэг аж.

Түүнчлэн сайн менежмент чухал юм. Энэ талаар Ойн бодлого зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр мод тарьж ойжуулах ажил бэлтгэл шатандаа явж байгаа бөгөөд эхлээд мод тарих газраа судалж хөрсийг бэлдэх, боловсон хүчнийг бий болгох зэргээр ойжуулалт хийх шат дамжлагатай байдаг аж. Сүүлийн таван жилийн хугацаанд  дунджаар   5000 гаруй  га талбайд  ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн байна. Энэхүү нөхөн сэргээсэн талбайг 100 хувь гэж тооцвол 70-аас дээш хувьтай байвал мод хэвийн ургаж байна гэж үздэг. Гэвч манайд ургалт хангалтгүй байх нь олонтоо тохиолддог. Энэ нь олон шалтгаантай байдаг бөгөөд байгаль цаг уурын хүчин зүйлс, арчилгаа нөлөөлдөг аж. Түүнчлэн улсаас олгогдож байгаа төсөв мөнгөний асуудал нөлөөлдөг байна. Учир нь төсвөөс эхний жилийн тарилтын мөнгийг  өгдөг ч 2-3 дахь жилийн арчилгааны зардал төсөвт тусгадаггүй аж. Энэ нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил удаашрах хүчин зүйл болдог байна.

Манай улс нэг га талбайн тогтсон зардал нь 695 мянган төгрөг байдаг. Гэвч энэ мөнгө нь нөхөн сэргээлт хийхэд шаардагдах тарьц суулгацын зардалд хүрдэггүй байна. Иймд ойжуулалт, нөхөн сэргээлтийн болон арчилгааны төсөв зардлын хэмжээг нэмэгдүүлэх,  хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг Ойн салбарын чуулганаар хэлэлцсэн юм. Энэ арга хэмжээг зөв голдирол руу нь шилжүүлбэл зөвхөн мод тариад орхих бус арчилгааны систем давхар шийдэгдэх аж.

Аюулд хүрсэн цөлжилт

 Судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд буй. Үүний 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бол үлдсэн 49 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй юм. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл 2080 он гэхэд Хөвсгөл, Хэнтий аймгаас бусад газар нутаг цөлжинө гэсэн тооцоолол бий. Иймд одоогоор цөлжилтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь мод тарих бөгөөд мод тарьснаар хөрсний элэгдэл багасах боломжтой. Олон улсын стандартаар нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь ой мод байвал зохимжтой гэж үздэг. Харин манайд найм ч хүрэхгүй хувь нь ой мод. Тэрбум мод ургуулж байж энэ тоогоо ердөө есөн хувьд хүргэх боломж манайд бий юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлт эрчимтэй хийхийг уриалсан. Түүнчлэн тэрээр "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргаж түүндээ сум, дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарьж ургуулах, арчлах ойн агентлагийг тусгайлан шинээр байгуулах, жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ашиглах зэрэг олон асуудлыг тусгасан байдаг. Гэвч энэ ажил өнөөдөр дорвитой хэрэгжиж чадахгүй байгаа юм. Тухайлбал ойн мэргэжилтэн, боловсон хүчин манайд бага байна.Нөгөө талдаа иргэд, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо эргэж, бөөцийлөх асуудал дутмаг хэвээр. Мод тарьсан бол хамгийн гол нь модоо ургуулах нь чухал гэдгийг бид орхигдуулаад байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхэд судлаачдын хэлж байгаагаар тарьц, суулгацын чанар гол нөлөөтэй. Түүнчлэн хяналтын систем чухал аж. Дасан зохицох чадвар сайн гээд усалж, тордохгүй бол ямар ч мод идээшихгүй, ургахгүй байх аюултай. Мод эхний жилүүдэд нялах хүүхэд шиг онцгой халамж шаарддаг. Тийм ч учраас хавар намар зундаа тогтмол хугацаанд ирж усалж, арчилдаг байх нь хамгийн чухал.

Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат

Тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлс дээр суурилна.  Мөн бодитой тооцоолол хийж, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, үүнийхээ хэрэгжилтийг  эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.

Хандлага өөрчилье

Олон улсад мод тарих, ойжуулалт хийх нь орчин цагт нэг төрлийн инновац, технологи болж хувирсан. Тэд тарьсан мод, байгуулсан төгөл нь хэр зэрэг "амьдарч" байгааг чипээр алсын зайнаас хянаж эхэлсэн байна. Түүнчлэн орчин үеийн дэвшилтэд технологийн тусламжтайгаар ойн хортон шавжаас хамгаалах хор цацах, ургалтын явцыг ажиглах зэргээр тарьсан модондоо онцгой халамж, анхаарал хандуулдаг аж.

Мод өөрөө бидэнд онцгой их тус хүргэдэг экологийн хүчин зүйл. Тухайлбал мод хөрсийг эвдрэл, элэгдлээс хамгаалахаас гадна бохирдуулалгүй эрүүл байлгадаг  хүчин зүйл юм. Мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар ихэсгэж, дуу чимээг намсгадаг, зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаарыг цэвэрлэдэг гэх мэт олон талын ач холбогдолтой. Иймд ч улс орны иргэд ойн модоо хайрлаж, хамгаалах туйлын их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин монголчуудын хувьд тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд эхний хоёр жилийг бэлтгэл ажил хэмээн зарласан. Харин энэ жилээс жинхэнэ утгаар нь ойжуулалтын ажил идэвхтэй явагдана гэдгийг ойн салбарын мэргэжилтнүүд онцлоод буй. 

Иймд энэ жил бол туйлын хариуцлагатай жил болох бөгөөд мод суулгаж тарьсан бол усалж арчилж, хүүхэд шигээ тойлох нь бидний ирээдүйдээ хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт байна гэдгийг шат шатандаа ойлгож ухаарах нь хамгаас чухал юм. Ингэж чадвал ирээдүйд бид хэдэн арван саяар тоологдох үнэт баялгийг бүтээж чадна.

Ийнхүү уншигч та бүхэнд мод ургуулах энгийн зөвлөгөөг хүргэж байна.

  • Модны сайн ургах эсэх нь суулгаснаас хойших хоёр жилийн арчилгааг хэр сайн хийхээс шалтгаалдаг. Хаврын улиралд модыг 10 хоног тутамд тогоог нь дүүргэн услах хэрэгтэй байдаг. Хавар газар гэсэж, үндэс нь хөрснөөс чийг авах хүртэл мод ургамал гол иш ба мөчирт нь агуулагдах өмнөх жилийн ус чийгээр амьдардаг байна.
  • Эрс тэс уур амьсгалтай Улаанбаатарын орчимд хучлага бүтээлгийг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй юм. Хучлага нь ургамлыг хэт хүйтнээс, салхины аясаар чийгээ алдахаас, хаврын түлэгдэлтээс хамгаалдаг. Мөн агаарын бохирдлоос үүсэх хөө тортгоос хамгаална.
  • Салхи ба хаврын түлэгдэлтээс хамгаалах бас нэг арга бол модны тулгуур бэхэлгээ юм. Тулгуур бэхэлгээ нь модыг салхинд унах, үндсийг хөдөлгөөнд орохоос сэргийлдэг.
  • Хатсан мөчир салаа нь бусад хэсгүүддээ нөлөөлж, модны чийгийг алдагдуулдаг тул болбол тайрч байх нь зүйтэй. Гэхдээ тайралтыг горимын дагуу хийж гүйцэтгэхгүй бол эсрэг үр дүн авчирдаг.
  • Модыг тогтвортой усалбал үндэсний систем бэхжиж ус шингээх чадвар нь сайжирдаг. Тавдугаар сарын дундаас эхлэн Улаанбаатар орчимд модыг долоо хоногт 2-3 удаа услах учиртай гэнэ. Хол газар мод суулгасан тохиолдолд усалгааг нь хянаж болдоггүй тул найдвартай харж хандах хүнтэй, усалгаа хийгддэг газар мод тарих нь хамгийн зөв сонголт юм.
  • Тарьсан модонд мал, мэрэгч амьтад гээд "дайсан” мунддаггүй. Тиймээс хашаа барьж, хор цацаж, ойр ойрхон шалгаж байх хэрэгтэй. Ийнхүү энэ мэт арга хэмжээг авч байж тарьсан мод тань дараагийн намартай золгож чаддаг байна.
https://eagle.mn/r/125393
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:34
Өнөөдөр, 11:28
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

Өнөөдөр, 10:36
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

Өчигдөр, 09:41
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа

  ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн ...

2025 оны 03 сарын 13, 12 цаг 09 минут
Трэндээс гарч буй нүүрсний орлогыг алт, зэсийн орлогоор нөхөх боломжгүй

 Дэлхий дахинаа нүүрс трэнд болох цикл гэж бий. Харин 2025 онд нүүрс ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 32 минут
Нүүрсний экспортын орлого нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 50 хувь буурахаар байна

 Он гарснаас хойш манай улсын нүүрсний экспорт саарсан. Хятадын ...

2025 оны 03 сарын 13, 09 цаг 06 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани