Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАЦАА


ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАЦААУул уурхайн яамнаас газрын тосны үйлдвэр барих байршлыг сонгож, бэлтгэл ажлыг нь хангана хэмээн тавдугаар сард "Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Уг нь Дархан- Уул аймагт Шарын голын нүүрсний уурхайн төмөр зам дагуу хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах байршил сонгосон гэж "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн ерөнхий захирал Т.Намжим ярьж байсан юм. Тус компанийг Засгийн газар 51, хувийн хэвшлийнхэн 49 хувийг нь эзэмшихээр байгуулсан билээ. Улмаар Японы талын 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар, тэдний технологиор эл үйлдвэрийг барихаар шийдвэрлээд байсан. Түүнчлэн үйлдвэр барих зээлийн санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргах үүрэг хүлээгээд байлаа. Үйлдвэрийг энэ хавраас барьж эхлэхээр товлосон ч сураг алдрав. Засгийн газрын төлөвлөгөө, бодлого өөрчлөгдс өн учраас Дархан-Уулд үйлдвэр барих ажлыг хойш тавьсан хэрэг байж.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зээлд Засгийн газар баталгаа гаргахгүй” гэж тун товч, тодорхой хэлчихлээ. Мэдээж Засгийн газрын баталгаагүй бол Японы Олон улсын хамтын ажиллагааны банк Т.Намжим гэж хувь хүнд итгэж зээл өгөхөд бэрх. Харин Т.Намжим гуай "Манай төслийн зээлд Засгийн газар баталгаа гаргана” гэж ярьж явна. Гэвч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарч, "Дархангазрын тос боловсруулах үйлдвэр” төслийн хувь заяаг бүрхэгдүүлснийг тэр анзаарч буй байлгүй. Газрын тос боловсруулах үйлдвэрийн зургаан төслөөс Засгийн газар "Дархан”- ыг дэмжиж байсан нь үнэн. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холыг харж, эрсдэл тооцсон шийдвэр асуудлыг огт өөр зүг рүү хандуулав. Тус зөвлөлөөс газрын тосны үйлдвэр барихдаа өөрийн тосыг боловсруулах технологи, түүхий газрын тосоо олон улсын зах зээлээс авч болох байршил сонгохыг зөвлөжээ. Дархан-Уулд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-д зөвхөн ОХУ-аас түүхий газрын тос импортлохоор тусгасан.

Мөн үйлдвэр барихаар сонгосон газар нь нутгийн хойд хэсэгт оршдог учир өмнөд хөршөөсөө түүхий газрын тос импортлох дэд бүтцийн зардал өндөр байх гэнэ. Тиймээс Дархан-Уулд үйлдвэр барих төсөл улс төрийн дэмжлэг авахгүй нь үндсэндээ тодорхой боллоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Уул уурхай яаманд Дорнод аймгийн Тамсагбулагаас олборлосон газрын тосоо боловсруулан, хойд, урд аль ч хөршөөсөө түүхий газрын тос авч болох байршлыг сонгох шаардлага үүссэн аж. Энэ бодлогод тохирсон байршлаар Говьсүмбэр аймгийг хамгийн эхэнд нэрлэж буй гэнэ. Тус аймаг Дархан-Уулын адил төмөр зам, эрчим хүч зэрэг бүх төрлийн дэд бүтэцтэйн зэрэгцээ ОХУ, БНХАУ-ыг холбосон "Улаанбаатар төмөр зам”-ын голд нь байрладаг. Иймээс аль ч хөршөөсөө түүхий тос импортлох нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Мөн Дорнодын Тамсагбулагаас газрын тос тээвэрлэн авчрахад бага зардал гарах давуу талтай гэнэ. Уул уурхайн яам Говьсүмбэр аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барих судалгааг эхний ээлжинд хийх сурагтай. Үүнтэй уялдаад Тамсагбулагаас Говьсүмбэр аймгийн төв Чойр хот руу газар доорх хоолойгоор газрын тос тээвэрлэх төслийг германчуудтай хамтран хэрэгж үүлэхээр төлөвлөж буй гэнэ. Хятадын "Петрочайна дачин тамсаг” компани Тамсагбулагийн сав газраас энэ жил нэг сая тонн газрын тос олборлох төлөвтэй байгааг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн дуулгасан.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олборлосон нийт газрын тосны 25 хувь орчим нь манай улсад ногддог аж. Тэгэхээр үүний 250 мянган тонн нь манайх болох юм. "Петрочайна дачин тамсаг” компани 2029 он гэхэд олборлолтоо 1.6 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй гэсэн. Тэр үед манайд 400 мянган тонн түүхий газрын тос ногдох нь. Газрын тосны газар нийт 12 компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж. Иймээс манай улсын газрын тос олборлолт дээрхээс хэд дахин нэмэгдэнэ гэж салбарынхан нь таамаглаж байгаа. Газрын тосны олборлолт өсвөл манайд ногдох хэмжээ нь нэмэгдсээр байх нь ойлгомжтой. Өөрийн газрын тосоо дотооддоо боловсруулах нь зөв бодлого гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Газрын хэвлийгээсээ олборлосон тосоо бүгдийг нь экспортолдог хэрнээ боловсруулах тосоо 100 хувь импортлох нь яах аргагүй гажуудал юм. Гэвч өрөөлд өгдөг тосоо өөрөө боловсруулах санал санаачилгыг төрөөс гаргав. Газрын тос боловсруулж шатахуун гаргаж авах үйлдвэр байгуулах бодлого одоо л нэг цэгцрэх янзтай.

Дархан-Уулд газрын тос боловсруулах үйлдвэрийн газрыг сонгосон, тэнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээд байлаа. Мөн дэд бүтцийн техникийн нөхцөл, ОХУ-ын газрын тосонд тохирсон технологи сонгож, түүндээ тохируулсан ТЭЗҮ, үйлдвэрийн зураг төслийг гүйцэтгээд байсан юм. Үндсэндээ бичиг цаас, тооцоо судалгааны бэлтгэл ажлыг дуусгасан гэсэн үг. Гэтэл төрийн бодлого Дархан-Уулд газрын тос боловсруулж, шатахуун гаргах үйлдвэрийн төслийг гацаав. Одоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслөө дахиад эхэлнэ. Төслийн судалгаа Монголын газрын тосыг ОХУ-ынхтай хольж боловсруулна гэсэн тодорхой нөхцөлд тулгуурлана. Тус үйлдвэрийг Чойрт байгуулах магадлал өндөр байгааг эх сурвалж дуулгасан. Үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулахдаа сонгосон газрынхаа онцлог, дэд бүтэц, мөн Тамсагбулагаас газрын тос тээвэрлэх хоолойд тохируулах нь тодорхой. Дархан-Уулд барих байсан газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байв. Харин шинэ төслийн судалгааны ажил дөнгөж эхэлж байгаа учраас үйлдвэр ашиглалтад орох хугацаа 1-2 жилээр хойшилж мэдэх нь.

"Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр”-т санхүүжилт авахаар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны эхлүүлсэн яриа хэлэлцээ, технологи нийл үүлэгч "Тоёо инженеринг” компанийг хэвээр байлгах бодлого баримтлах гэнэ. Өөрөөр хэлбэл, байршил болон түүхий эдээ худалдан авах нөхцөлийг л өөрчилжээ. Газрын тос боловсруулах ганц ч үйлдвэр барьж чадахгүй бол монголчууд бид шатахуунаар бусдаас бүрэн хараат оршсоор байх авай.


Т.ЭНХБАТ


"Өнөөдөр"
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАЦАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани