Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023 онд 40 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нар өчигдөр (2024.03.27) Дархан-Уул аймагт ажиллалаа. Ургамал, газар тариалангийн хүрээлэнд болсон "Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хуралд оролцох үеэрээ "Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ТӨХХК)-ийн төлөвлөлт, судалгаа тооцоололтой танилцсан юм. 

Орон нутгийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн үйл ажиллагаа 2021 онд зогссон байна. Дархан-Уул аймгийн засаг захиргаанаас тус төсөлд 180 га талбай ашиглуулахаар олгож, үүгээрээ компанийн 15 хувийг эзэмшсэн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат танилцуулсан юм. Гэвч Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор "Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК байгуулагдаж, дээрх орон нутгийн өмчит цогцолборын дэргэд 25 га талбайд ажиллах болсон нь ижил төрлийн үйл ажиллагааг зэрэгцэн явуулах боломжгүй нөхцөл бий болгосон гэж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага үзэж, гомдол гаргасан талаар тэрбээр ярив.

Үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх хоёр жилийн хугацаанд "Дархан арьс ширний цогцолбор” ХХК цахилгаан дамжуулах дэд станц, цэвэрлэх байгууламж, үйлдвэрүүдийн гадна шугам сүлжээ, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлуудад Үндэсний аудитын газрын тогтоосноор нийт 41.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байжээ. 

Орон нутгийн өмчит компани төслийнхөө санхүүжилтэд зориулан Хөгжлийн банкнаас 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь хүү, алдангитайгаа энэ оны хоёрдугаар сарын 01-ний 34.6 тэрбум төгрөгт болоод байгаа юм. Энэ асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жилд удаа дараа авч хэлэлцэн, "Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж ажиллах талаар яриа хэлцэл хийж шийдвэрлэхийг чиглэл болгож байсан юм. Үүний дагуу "Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, албан хэлэлцээр хийх, гүйцэтгэсэн ажлуудад үнэлгээ, тооцоолол хийх, өр төлбөр, хөрөнгө шилжүүлэх боломжийг судлах зэргээр ажилласныг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жамуха дэлгэрэнгүй танилцуулав. 

Хөгжлийн банк төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажлуудыг зээлийн өр төлбөрт тооцон авч төрийн өмчит компанид шилжүүлэх хэлцлийг хийж байсан боловч "Дархан арьс ширний цогцолбор” ХХК-аас аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавьсан тул хэлцэл зогсжээ. Иймд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, цогцолборын 180 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг тус банк гаргасан байна.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд дээрх асуудалтай танилцсан уулзалтад дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн "Бурхантхясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар оролцож, ажлын хөлсөө авч чадаагүйгээс 200 гаруй ажилтан, албан хаагчтай байснаас одоогоор 10 орчим хүнтэй үлдсэнээ ярьсан юм. Тэрбээр, "Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаярыг болон Дархан-Уул аймгийн удирдлагыг шүүхэд өгсөн байна. Харин Д.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг шүүхэд өгөөд байгаа аж. "Бурхантхясаат” ХХК-ийн ерөнхий захирал Б.Ганбаатар, Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрт итгэж найдаад дээрх ажлуудыг авч хийсэн боловч эдүгээ дампуурахад хүрээд, орон гэрээ хүртэл зарж худалдсан тухайгаа өгүүлж, яахаа мэдэхгүй яваагаа хэлэв. 

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд дээрх төслүүдийн талбайд очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Тал талын нэхэмжлэлээр шүүхэд очсон энэ асуудлын шийдэл шүүхийн шийдвэр гарахаас нааш урагшлах боломжгүй болоод байгаад харамсаж байгаагаа Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд илэрхийлээд, улс орны хөгжлийн томоохон ажил ганц нэгхэн хүний хариуцлагагүй байдлаас болж гацаж, зогсох явдал байж болохгүйг онцолсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, "Бурхантхясаат” ХХК-ийн барьсан дэд бүтцийн шугам сүлжээнээс "Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн төслийн талбай руу татах хувилбараар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхийг зөвлөв. 

Дараа нь Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат нар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын багийнхантай уулзалт хийлээ. Төмөртэйн болон Төмөртолгойн уурхайгаас олборлолт явуулж, хаягдал төмөр хайлуулж ган үйлдвэрлэх үйл ажллагаа явуулж буй тус тус үйлдвэр 2022 онд нийт 105.9 тэрбум, 2023 онд 249.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол энэ онд 471.7 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байна. Тус үйлдвэрийг 2014-2022 онд QSC компани концессийн гэрээгээр ашиглаж байгаад төрийн өмчлөлд шилжүүлснээр эдүгээ "Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, 2022 онд 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байсан бол 2023 онд 40.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга Н.Батбаяр танилцуулсан юм. Тэрбээр, уурхай болон үйлдвэрийн техник, тоног технологи, паркыг шинэчлэх, хүчин чадал болон нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн хоёр жилд хийсэн ажлуудыг дурдаж, аж йлдвэрий сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах Зөвлөл (ТУЗ)-өөр батлуулсан "Уул уурхай-Металлургийн цогцолбор” төслийнхөө талаар танилцуулав.

Энэ төслийн хүрээнд "Мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”, "Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр”, "Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээрийг 2026-2028 онд жил араалан ашиглалтанд оруулахаар тооцсон бөгөөд урьдчилсан үндэслэл, судалгаагаар шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтад 45.7 сая ам.доллар, нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэрт 285.7 сая ам.доллар шаардагдах аж. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх, "Дархан” үйлдвэрлэл, технологийн парк болон Ган үйлдвэрлэлийн цогцолборт зориулан улсын тусгай хэрэгцээний газар олгох, эрчим хүч, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдах ажилтнууд Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв. 

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, төрийн өмчит үйлдвэр, төслүүдтэй танилцаж, удирдлага болон ажилтан, албан хаагчдын саналыг сонсох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн менежментээр ажиллаж байгаад төрийн өмчлөлд буцааж авсан компаниудад шаардлагатай хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байгаагаа онцолсон юм. Тэрбээр, "нүүрсний хулгай” зэрэг нийгмийн цочроосон асуудлуудаас болж олон нийтийн бухимдал төрийн өмчит үйлдвэрийн ажилчид, төрийн албан хаагчдад чиглэж байгааг дурдаад, энэ нь үйлдвэрлэл, менежментэд сөргөөр нөлөөлөхгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засгийн агуулгатай байхын зэрэгцээ улс төрийн учир холбогдолтой байх бодлогын шийдэлд хүрээд байгаа талаар танилцуулж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх технологийн шинэлэг шийдлүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүд Хөтөлийн "Цемент шохой” ХХК-ийн ажилтай танилцаж, ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Цемент болон шохойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй тус компанийг мөн QSC компани концессийн гэрээгээр удирдаж байсан юм. Энэ хугацаандаа Хөгжлийн банкнаас 62.0 сая ам.долларын зээл авч жилд тус бүр 400 мянган тонн чулуунцар буюу клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн хоёр шугам барихаар төлөвлөсний нэгийг ашиглалтанд оруулсан байна. Энэ зээл болон бусад өр, төлбөрийн хэмжээ нийтдээ 319.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үйлдвэрийн өмч хөрөнгө үндсэндээ бүхэлдээ барьцаанд байгаа бөгөөд энэ нь компанийн хөрөнгө оруулалт татах болон ажилчдын зээл авах зэрэг санхүүгийн асуудалд ихээхэн тээг болж байгаа талаар Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттүвшин ярив. 

Чулуунцар бол цементийн 85 хувийг эзэлдэг гол бүрдэл. Хөтөлийн "Цемент шохой” ХХК үлдэх 15 хувьд нь гөлтгөнө, үнс зэрэг бүрдлүүдийг нэмж боловсруулан Монгол Улсын MNS974:2008 стандартын дагуу PPC-32.5, OPC42.5, PC-42.5, PC-52.5 маркын цемент үйлдвэрлэж байна. Мөн шохойн чулууны Хөтөл-1, Хөтөл-2 ордуудаас ил аргаар олборлолт явуулж, шохойн үйлдвэртээ жилд 50 000-55 000 тонн 75-аас дээш хувийн идэвхжилтэй шохой үйлдвэрлэж байна. Түүнчлэн Хөтөл хотын айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг "Хөтөл энержи дулаан” охин компанитай. 

Эдүгээ зах зээлд олон өрсөлдөгч үйлдвэрүүдтэй болсон тул үнийн уян хатан, хөдөлгөөнтэй, шуурхай тохируулга хийж ажиллах шаардлагатай байгаа. Үнэ өөрчлөх шийдвэрийг ТУЗ гаргадаг байсныг хялбар, шуурхай болгох зорилгоор үнэ тогтоох аргачлалыг ТУЗ-өөр батлуулж, уг аргачлалын дагуу өөрчлөлт оруулах шийдвэрийг гүйцэтгэх захирал бие дааж шийдвэрлэдэг байх зарчимд шилжиж буйгаа Д.Баттүвшин захирал онцлов. Ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Буян-Өлзий үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулаад, бүс нутгийнхаа бүтээн байгуулалтын ажлуудад давуу байдлаар бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой бүрдүүлэх, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад өөрийн терминалуудтай болох, авто машинаар болон төмөр замаар тээвэрлэх нөхцлүүдийг хялбаршуулах, ипотекийн зээлийг өргөжүүлж, зах зээлийг тэлэх зэргээр бодлогын болон эрх зүйн дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.

Тус үйлдвэрийн охин компани болох "Хөтөл энержи дулаан” ХХК алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд 2018-2023 онд "Цемент шохой” ХХК-даа нийт 7.3 тэрбум төгрөгийн өртэй болоод байгаа юм. Энэ онд өр үүсгэлгүй ажиллах үүднээс дулааныхаа үнийг нэмсэн байна. Ингэснээр цаашид алдагдалгүй ажиллах боломжтой болсон гэж "Хөтөл энержи дулаан” ХХК-ийн захирал н.Мөнхбаяр танилцуулаад, үүсэж бий болсон өр. Авлагыг тэглэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн хувийн хэвшлийн компанийн менежментээр ажиллаж байх үед үүссэн татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг тус үйлдвэрийн санхүүгийн асуудал эрхэлсэн албан хаагчид тавьж байлаа.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд удахгүй "Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана гэдгээ хэлж, тус компанийн удирдлага, ажилчдын саналыг уламжлах, Байнгын хорооны шийдвэрээр холбогдох газруудад үүрэг чиглэл өгч ажиллахаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажил, тэдгээрийн хүрээнд явуулсан сонсголуудын үр нөлөөгөөр улсын төсвийн ихээхэн тэлж байгааг тэрбээр дурдаад, цаашид төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг улам бүр нэмэгдүүлэх шаардлага байгааг тэмдэглэсэн юм. Цементийн зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгаа нь компанид удирдлага, менежментээ сайжруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат онцлоод, гэрээт борлуулагчтай хамтран ажиллах боломжийг судлах нь зүйтэй гэсэн юм.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдийн хамт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал нар ажилласан юм. Үйлдвэрүүд болон Дархан арьс ширний цогцолборын төсөлд тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлийг зөв олж, хугацаа алдалгүй шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг яам, холбогдох байгууллагад зөвлөмж болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани