Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Петро чайна дачин тамсаг" компани химийн хорт, аюултай бодисыг зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогджээ

"Петро чайна дачин тамсаг" компани химийн хорт, аюултай бодисыг зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогджээ

 

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийж, улирлын байдлыг харгалзаж үүссэн таван зөрчлийг гурван сарын хугацаанд арилгах хугацаа олгосон юм. Уг шийдвэрийн дагуу БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын Улсын байцаагч нар ажиллаж дараах дүгнэлтийг гаргажээ.

Ингэхэд БОАЖЯ-ны хяналт шалгалтаар "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүй ашигласан нь тогдоогджээ. Иймээс уг асуудлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн байна. Шаардлагын тухайд,

ШААРДЛАГА-1: Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах, цэвэрлэсэн бохир усыг Хүрээлэн буй орчин. Усны чанар. Хаягдал ус Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартад нийцүүлэх.

БИЕЛЭЛТ: БХГ-т Тосон Уул XIX, Тамсаг XXI талбайн үйлдвэрийн баазын болон ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн техникийн зураг төслийг Эрчимт өрнөл ХХК-аар гүйцэтгүүлж, ахуйн бохир цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх ажлыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.

ШААРДЛАГА-2: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодис бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага MNS 6458:2014 стандартад нийцсэн химийн бодис хадгалах нэгдсэн агуулах барьж, химийн хорт болон аюултай бодисын хадгалалтын үеийн аюулгүй байдлыг хангах.

БИЕЛЭЛТ: Та-2 буюу “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XXI талбайн нэгдсэн байгууламжийн химийн бодисын агуулахыг нэгдсэн байгууламжийн баруун хойд талд хашааг сунгаж өргөтгөж 10 м өргөн, 21 м урттай, 4.5 м өндөртэй, 2 талаасаа ордог /хуурай, шингэн/ агуулахыг 2023 оны 09 сард барьж ашиглалтад оруулсан байна. Тус агуулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмэлт тодотгол хийгээгүй байна.

ШААРДЛАГА-3: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн 2.3.9 дэх заалтын дагуу туслан гүйцэтгэгч болон оператор компаниудад ашиглах химийн бодисыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн жагсаалтад оруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийх.

БИЕЛЭЛТ: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар Петрочайна дачин тамсаг ХХК-ийн 21-р талбайн газрын тосны олборлох төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд шүүмж хийж, гишүүдийн 100 хувийн шийдвэрээр тодорхой асуудлыг засварлан дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, буцаасан. Мөн хурлаар хэлэлцүүлсэн үнэлгээний тайланд туслан гүйцэтгэгч компаниудад ашиглах химийн бодисуудыг тусгай зөвшөөрлийн жагсаалтад оруулаагүй.

ШААРДЛАГА-4 Үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгах, туслан гүйцэтгэгч компаниудын ахуйн болон шингэн, аюултай хаягдлыг зориулалтыг хогийн цэгт шилжүүлэх, зориулалтын бус газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэх

БИЕЛЭЛТ: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул Бичигтийн боомт хүртэлх сайжруулсан шороон хучилттай авто замын дагуу нөхөн сэргээсэн хуучин карьерт үүссэн их хэмжээний хог хаягдлыг 2023 оны 11 дүгээр сард компани, Матад сум ЗДТГ-тай хамтран цэвэрлэсэн. Мөн дотоодын болон олон улсын тээвэрлэлт хийдэг туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн ойролцоох үүссэн хур хогийг цэвэрлэсэн байна.

ШААРДЛАГА– 5 ХIX талбайд газрын тосоор бохирдсон хөрсийг түр хадгалах цэгийн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, бохирдсон шороо, хаягдал тос агуулсан материалуудыг аюултай хог хаягдлын ангиллын дагуу коджуулж, харуул хамгаалалтыг сайжруулан газрын хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, цаашид бохирдсон шороо, талбайг бүрэн нөхөн сэргээж зохих байгууллагаар саармагжуулах, устгалын арга хэмжээг шат дараатай зохион байгуулах

БИЕЛЭЛТ: БХГ-Тосон Уул XIX талбайд хуримтлагдсан тосоор бохирдсон шороог цэвэршүүлэхээр “Эко Ургамал” ХХК-тай гэрээ байгуулж, 2023.08.12-2023.10.14 хүртэл нийт 56 хоног ажиллан 3350 м3 шороог цэвэршүүлээд байна. Тус компани эвдэрсэн хашааг бүрэн засварлаж хориглох тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна.

Нэмэлт мэдээлэл:

Нэг, хоёр, дөрөв дүгээр шаардлагад эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагавар арилгуулах тухай албадан даалгаврыг хугацаанд барагдуулаагүйтэй холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн захирамжаар “Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хувийн хэрэг үүсэж, гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.

Тав дугаар шаардлагад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/244 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутаг дэвсгэрт байрлах Петрочайна дачин тамсаг ХХК-д хяналт шалгалт хийж, газрын тосоор бохирдсон 4000 м3 орчим шороо, хаягдал тос, тос агуулсан бусад материалыг зориулалтын бус газар, ил задгай газар хадгалж, хаясны улмаас газар, газрын хэвлийд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, тус газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Гурав дугаар шаардлагад химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй химийн хорт болон аюултай бодис ашигласан асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны удирдлага болгон Эрүүгийн тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанд шилжүүлэн хэрэг бүртгэлт явагдаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

"Петро чайна дачин тамсаг" компани химийн хорт, аюултай бодисыг зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

Өнөөдөр, 09:54
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани