- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж “ЧАДАХГҮЙ“
-Уул уурхайн сэргэлтийг дагаад эдийн засаг ч эрчимжлээ. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ өсөх, буурахаас шалтгаалж улсын төсөв тэлэх уу, агших уу гэдэг нь хамаарна. Сүүлийн үеийн мэдээллээр нүүрсний үнэ буурч байна. Энэ нь экспортын хувьд эрсдэл дагуулна гэх таамаг бий боллоо?
-Хятадын 2024 оны зорилтод агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд сэргээгдэх эрчим хүчний асар том төслүүдийг дэвшүүлсэн. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд 2023, 2024 онд Бугатын төмөрлөгийн үйлдвэр, гангийн үйлдвэрийн ган хайлуулах зуухаа цахилгаан зууханд шилжүүлж эхэлсэн. Үр дүнд нь, коксжих нүүрсний хэрэглээ багасна. Өөрөөр хэлбэл, коксжсон нүүрс түлэх шаардлагагүй. Мөн Өвөр Монголд салхин сэнс, нарны эрчим хүч зэрэг маш их сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулж байгааг бид бүхэн мэднэ. Мөн л нүүрсний хэрэглээг бууруулах зорилготой.
Нарны хямд үнэтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулах бүрт коксжих нүүрсийг орлох боломжууд бүрдэх юм. Технологийн шинэчлэлийн хүрээнд зорилтоо ийн тусгасан. Энэхүү шилжилтийн процесс цаашид хурдан өрнөвөл коксжих нүүрсний хэрэглээ улам буурах магадлалтай.
Энэ бүгдийг авч үзвэл Монгол Улс одоогийн түвшнийг хэвээр хадгалах хугацаа үндсэндээ гурван жил байгаа юм. Энэ онд болон ирэх 2025, 2026 он гэсэн үг. Үүнээс хойш магадгүй Хятадын кокжсих нүүрсний идэвхтэй эрэлт хэрэгцээ, эрчим хүчнийх ч ялгаагүй буурах хандлагатай байгаа. Олон улсын байгууллагуудын болон эрчим хүчний агентлагуудын судалгаанд энэ тухай нэлээн олон удаа дурдсан байгаа.
-Дэлхийн чиг хандлага ногоон эдийн засаг руу чиглэж байна. Таны ярианд дурдсанаар Монгол Улсын хувьд ирэх жилүүдэд нүүрсээ экспортолж чадахгүй эрсдэл үүсжээ. Ойрын хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж боловсруулах, экспортлох шаардлага тулгарч байна гэж ойлгож болох уу?
-Мэдээж уул уурхайн бүтээгдэхүүнийг баяжуулах шаардлага тулгарч байна. Үнэ цэнтэй нүүрсийг илүү түлхүү нийлүүлэх ёстой. Хятад улсын жилд авч буй импортын коксжих нүүрсний хэмжээ 100 гаруй сая тонн. Өнгөрсөн жилүүдэд бид 20-30 сая тонныг нийлүүлдэг байсан. Энэ тоо өнгөрсөн жил анх удаа 60-70 сая тоннд хүрлээ. Монгол Улсын хувьд бусад улс орнууд ямар нөхцөлтэй гадаад худалдаа хийж байгааг анхаарах ёстой. Жишээ нь, ОХУ, Австрали, Индонез, ОХУ зэрэг улс бүтэн жилийн гэрээтэй. Эсрэгээрээ манай улс уурхайн амнаас нүүрсээ нийлүүлж тодорхой нэг компани дангаараа хэлцэл хийж байна шүү дээ. Нэгэнт хоёр жилийн дараа Гашуунсухайтын төмөр замын холболтоо хийхээр төлөвлөж байгаа бол аль болох өндөр өртөг шингэсэн бага хэмжээтэй үнэ цэнтэй нүүрс нийлүүлмээр байна. Тиймээс биш өмнөх шиг 60 сая тонн нүүрсээ нийлүүлсээр байх нь үр ашиггүй. Маш өндөр зардалтай атал бага орлоготой.
Өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ цаг үед дээрх чиглэл рүү явах нь зөв. Ийм нөхцөлд илүү үнэ цэнтэй баяжуулах бүтээгдэхүүн бол газрын ховор элемент л байгаа.
-Гэхдээ нүүрсийг биржээр арилжаалсан нь нүдээ олсон шийдвэр гэж эрх баригчид ам сайтай байгаа. Зорилго нь олон улсын хөрөнгийн зах зээлд худалдан авагчдын тоог нэмэх, хөрөнгө оруулалт татах гэж ойлгосон?
-Биржийн худалдаа нь металлын хувьд боломж. Гэтэл нүүрсний тухайд эрс харьцангуй. ОХУ-аас Хятадтай өндөр түвшинд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж байхад манай улс долоо, долоо хоногоор арилжаа хийгээд ямар ч амжилтад хүрэхгүй. Биет хэмжээ нь хэвээрээ ч ашиг нь буурч зардал нэмэгдэж байна. Магадгүй бид дахиад л 60 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд экспортын орлого өнгөрсөн оны мөн үеэс буурах хандлагатай байгаа юм. Иймээс гадаад худалдааны нөхцлийг бид бусад улстай маш сайн харьцуулж үзэх ёстой. Гадаад худалдааг олон улсын жишгээр хийх ёстой. Сүүлийн үед бидний нэлээн ярьж буй хилийн үнэ ашигтай юу, үгүй юу гэдгийг бид дахиад сайн бодох цаг нь болсон. Яагаад гэвэл хилийн үнээр нийлүүлж байгаа нөхцөлд нийлүүлэгч тал бүх татвар хураамжаа төлдөг байхгүй юу. Тэгэхээр Хятадын тогтоож буй гурван хувийн татварыг бид давхар төлнө гэсэн үг.
2030 ОНООС МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ БОЛОМЖ НЬ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ
-Хөрөнгө оруулагчид дахин Монголыг тоож эхэллээ. Нүүрсний дараа уран, лити хайх олборлох сонирхлоо илэрхийлэх болсон нь бидний хувьд том боломж байх?
-Дэлхийн банкны саяхан гаргасан судалгаанд Монгол Улсын ямар бүтээгдэхүүн ирээдүйтэй байж болохыг танилцуулсан. Үүнээс харвал нэн тэргүүнд зэсийн баяжмал ирээдүйтэй бол араас нь газрын ховор элемент багтаж байна. Газрын ховор элемент нь дараагийн хөрөнгө оруулагчдыг татах боломжтой салбар. Төвөгтэй тал нь, байгаа нөөц нь алт, зэс шиг биш. Газрын ховор элементэд хайгуул хийсэн геологичдийн эхний үр дүнгээр, олон төрлийн ховор элемент нэг дор нэг өдөр бий болдог учраас ялгах процесс нь илүү төвөгтэй. Илүү өртөг зардал ихтэй. Тэгэхээр бид ховор элементийг хүдрээс ялгаж чадах технологи бүхий улсын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоогоор бид БНСУ-тай хамтран газрын ховор элементийн судалгааны төв байгуулж байна. Энэ талаар Германтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.
Олон улсын жишгээр газрын ховор элементийг хамгийн сайн нийлүүлж байгаа нь Хятад. Монгол Улсын хилээс 100 гаруйхан километрын цаана Баян-Овоо дэлхийн зах зээлийн маш том хувийг нийлүүлж байна шүү дээ. Тэнд харьцангуй хямд зардлаар газрын ховор элементийг ялгаж чаддаг технологи нь байна гэсэн үг.
Агуулгын хувьд газрын ховор элементээр Монгол Улстай ойролцоо гэсэн үг. Геологийн нэг тогтоц шүү дээ. Иймээс технологиос нь суралцах ёстой. Технологи эзэмшиж буй компаниудыг урьж оруулах ёстой. Энэ бол дэлхийд түгээмэл байдаг компани биш байхгүй юу. Маш ховор өндөр технологи эзэмшсэн компани. Үүнийг ойлгож бид хөрөнгө оруулалтын орчин хууль эрхзүйн орчноо бэлдэх ёстой. Түүнээс биш газрын ховор элемент нь бидний аль хэдийнэ сурсан зэс баяжуулах арга биш. Төвөгтэй, цөөн хөрөнгө оруулагчтай. Энэ бол амаргүй процесс гэдгийг ойлгох ёстой. Мөн дунд хугацааных бус урт хугацааны асуудал. Гэсэн ч яг одооноос зөв төлөвлөх ёстой.
Магадгүй 2030 оноос Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх зүйл нь газрын ховор элемент байна гэж бодож ажиллах ёстой. Одоогоор газрын ховрын элементийн тодорхой хэмжээний нөөц орд газрууд байгаа ч хайгуулын шатанд байна. Улс орнууд бүхэлдээ өндөр технологи ашиглаж буй өнөөгийн нөхцөлд газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ урт хугацаандаа өндөр байх төлөвтэй.
Үүнд чиглэсэн хөгжлийн бодлого бидэнд хэрэгтэй. Ялангуяа уул уурхайн салбарт. Үүний тулд эхний ээлжинд нэн тэргүүнд хийх ёстой зүйл маань хайгуулын ажил учраас өнгөрсөн жилүүдэд зогсоож байсан бүх ажлаа аль болох урагшлуулах хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалтын орчныг тааламжтай болгох хэрэгтэй. Янз бүрийн хүнд суртал анхан шатны нэгж болох орон нутагт очоод гацдаг. Энэ асуудлыг цэгцлэхгүйгээр хөрөнгө оруулалт татах, хайгуул олборлолт хийх боломжгүй. Хэрэв аймаг, сумын Засаг даргын өрөөнд хөрөнгө оруулалт гацдаг бол бидний тавьсан урт хугацааны хөгжлийн зорилттой нийцэхгүй. Иймээс бидэнд маш цэгцтэй бодлого хэрэгтэй. Учир нь эрдэс баялгийн хайгуул олборлолт нь олон жил үргэлжилдэг учраас тэр. Хамгийн гол нь урт хугацаанд үргэлжлэх Оюутолгой ордтой адил олон улсын зах зээлийг татахуйц байх ёстой. Учир нь геологи хайгуул олборлолт нь маш олон жил үргэлжилдэг. Ашигтай юу үгүй юу гэдгийг олж тогтооно.
-Хэдийгээр нөөц нь байгаа ч боловсон хүчин байхгүй гэх асуудал яригдах байх. Өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчид биднээс үргэж байгаа нь таны хэлснээр хууль эрх зүйн орчинтой холбоотой. Монголчуудад ямар боломж байна?
-Монгол Улсын хойд хил худалдааны зах зээл нь хязгаарлагдмал, эдийн засгийн орчин чөлөөтэй биш. ОХУ, Украины дайны нөлөөгөөр рублээр төлбөр тооцоо хийж болохгүй, зарим төрлийн бараа тээврийн хязгаарлалт нь хөрөнгө оруулагчдад саад болж байна. Монголд гадаадын хөрөнгө оруулагчид бизнес хийх боломж нь бага. Зөвхөн урд хөрш рүү ганц л гарцтай. Төмөр замаар ачаа тээвэрлэхийн тулд Тяньжин боомт хүртэл 2000 километрыг туулах шаардлагатай. Үүний хэрээр өндөр зардал гарч байгаа юм. Энэ бүхэн хөрөнгө оруулалтын орчныг таагүй болгож байна. Дэд бүтцээс шалтгаалсан хөрөнгө оруулалтын таагүй нөхцөлд хэн, хаанаас Монголыг зорих вэ гэдгийг бид сайн бодох хэрэгтэй.
Одоогоор олон улсын түвшинд улс төрчид, геополитикчдын ярьж буйгаар ойрын 2-3 жил хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдэхгүй. Дайн хэзээ дуусах нь тодорхойгүй. Ийм нөхцөлд аль болох бид олдож буй хөрөнгө оруулагчдаа уул уурхайн салбарт урин дуудах ёстой.
Хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрх зүйн орчны хувьд тааламжтай нөхцлийг бүрдүүлэх ёстой. Үүнийг л улс төрчид сайн анхаарах хэрэгтэй. Гэхдээ өндөр технологи эзэмшээгүй компаниуд Монголд ирээд ямар ч нэмэргүй.
Газрын ховор элемент нүүрстэй адилгүй. Хүдрийг нь ялгаж элементийг нь боловсруулж чадахгүй бол шороо ухаж байгаатай л ижил. Иймд эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаг хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй.
Үүний тулд дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлж буй компаниудтай хамтран ажиллахад бид анхаарлаа хандуулах ёстой. Хил залгаа урд хөршид газрын ховор элементийг боловсруулах технологи, сүлжээ нь байна. Өнөөдөр дэлхийд газрын ховор элементийн ханган нийлүүлэлтийн том цэг нь Өвөрмонгол болсон. Эндээс олон улсын бүх том компани эндээс л импортолж байна. Энэ сүлжээнд манай улс орох тухай өнөөдрөөс бодох ёстой. Магадгүй манай улсын хувьд анхны алхам ч байж болно.
-Монгол Улс газрын ховор элементийг ялгаж боловсруулах хөрөнгө оруулагч татах, технологийг нь нутагшуулах хүртэл хэр хугацаа шаардагдах вэ?
-Хөрөнгө оруулагч татах хүртэл багадаа 10 жил шаардагдана. Иймээс газрын ховор элементийг ашиглаж эхлэх болоогүй байна. Одоо бид байгаа нөөцөө бүрэн тогтоох асуудал яригдана.
-2023 онд эдийн засаг 7 хувийн өсөлттэй гарахад уул уурхайн салбарын сэргэлт голлон нөлөөлсөн. Энэ өсөлт өрх бүрийн хаалгаар орсон уу. Аль эсвэл үр ашиггүй зарцуулсан уу?
-Монгол Улсын төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн салбараас 2022, 2023 онд бүрдүүллээ. Эдийн засгийн хамаарал энэ салбараас ирэх жилүүдэд үргэлжилнэ. Ямартай ч ойрын зургаан жил манай улсын экспортод бүтцийн өөрчлөлт гарахгүй. Нийт экспортын 92 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Нэгэнт уул уурхай голлох салбар болсон тул баялгийн хуваарилалт яригдна. Үүнтэй холбоотой УИХ-аар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ хуулийг маш сайн батлах ёстой.
Уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ нэг удаа өсч, дараа нь буурдаг. Үүнийг гэнэтийн ашиг орлого гэдэг. Бид түүхий эдийн үнэ өссөн уул уурхайн салбарын энэ тааламжтай үед гэнэтийн ашиг орлогыг үр ашиггүй зарж болохгүй гэдгийг ухаарах ёстой.
Түүхий эд нэг удаа өсөж буй циклээр төсвөө тэлбэл эдийн засгийн хямралд орно. Үүнийг бид өнгөрсөн 20 жил хоёр удаа үзлээ.
Тиймээс алдаагаа дахин давтдаг байж болохгүй. Орлого олох нь тодорхой, үүнийг зөв хуваарилах зохицуулалт нь Баялгийн сангийн тухай хууль.
Хоёрт, Төсвийн өсөлт, зарлагыг хязгаарлахгүй бол жил ирэх тусам орлогын хэмжээгээр төрийн албыг тэлдэг үр ашиггүй хөрөнгө оруулалт хийвэл ирэх жил төсвийн хямрал руу түлхэж байгаагаас өөрцгүй. Иймээс төсвийн бодлого тодорхойлж буй Засгийн газар, УИХ-ын аль аль нь хариуцлагатай, ойрыг биш алсыг харвал баялгийн хараалаас зайлсхийнэ. Зөв хөрөнгө оруулалт хийх нь ирэх жилүүдийн өсөлтийн суурь болох ёстой.
Ярилцсанд баярлалаа
https://ubn.mn/p/57766URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||