- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Х.АЛТАЙ: Монгол Улс зэсийн томоохон тоглогч болно
-Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалаад бүтэн жил тойрч байна. Нүүрс, төмрийг амжилттай худалдаалж байгаа бол одоо зэсийг арилжаалахаар төлөвлөж байна. Таны хувьд Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тухайн үед ямар бэрхшээл саад байв. Одоо зэс арилжаалахад ямар нэгэн хүндрэл бий юу?
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2022 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2023 оны нэгдүгээр сараас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсийг арилжаалж эхэлсэн. Мөн төмрийн хүдрийг биржээр амжилттай арилжаалж байна. Нүүрсийг анх удаа Монголын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэхэд би Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мэдээж аливаа шинэ зүйл тодорхой хэмжээний хүндрэлтэй тулгардаг. Үүнтэй адилаар худалдан авагч тал, нөгөө талаас худалдагч талууд аль аль талд шинэ зүйл байсан учраас ойлголтын зөрүү байсан. Түүнчлэн тодорхой хэмжээний худалдан авагч талаас болон магадгүй худалдагч талаас эрх ашиг зөрчигдөх асуудал байсныг үгүйсгэхгүй. Энэ утгаараа хүндрэлтэй зүйлүүд байсан ч бид энэхүү арилжааг нэвтрүүлж чадсан. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт гарсан маш олон эерэг үзүүлэлтүүд энэхүү шинэ тутам арилжааг нэвтрүүлсэнтэй шууд холбоотой үүсэж гарсан эерэг үр нөлөөнүүд юм.
Тухайлбал, өнөөдөр зөвхөн нүүрсний арилжааг авч үзвэл 20 орчим сая тонныг Монголын хөрөнгийн биржээр зарж борлуулаад байна. Тиймээс анх нүүрс борлуулахаар өгсөн үнэ болон худалдсан үнийн зөрүү нь нэг их наяд төгрөг болсон. Энэ бол урьд өмнө нь Монголын эдийн засагт орж ирдэггүй байсан орлогын нэг төрөл.
Түүнчлэн бид үндсэн түүхий эдийн үнээ дотооддоо тогтоодог болсон. Илүү үнэтэй борлуулдаг болсноор валютын урсгал нэмэгдэхийн хэрээр эдийн засаг өсөж үндэсний мөнгөн тэмдэг чангарч, ханш тогтворжсон зэрэг маш олон хүчин зүйл биржийн арилжаанд эерэг үр нөлөө үзүүлсэн гэдгийг онцолъё.
-Та яриандаа дурдлаа. Зөвхөн нүүрсийг биржээр арилжаалахад нэг их наяд төгрөгийн зөрүү гарч ашиг нь Монголд орлого болжээ. Тэгвэл зэсийг биржээр арилжаалбал хэчнээн их наяд төгрөгийн зөрүү үүсэх бол. Ийм таамаг бий юу?
-Одоогоор нарийн судалгаа байхгүй. Гэхдээ эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Зэсийн үнэлгээ өсвөл нүүрстэй адил эдийн засагт үр өгөөжөө өгнө. Нүүрсний дараа орох Монголын экспортын томоохон бүтээгдэхүүн шүү дээ.
-Бидний гол худалдааны түнш бол Хятад. Хил залгаа ч бид экспортоор маш бага хувийг эзэлсэн хэвээр байна. Биржээр зэс арилжаалж эхэлбэл ямар давуу тал үүсэх вэ?
-Биржийн арилжааг нэвтрүүлснээр олон давуу тал үүснэ. Өнөөдрийн байдлаар биржид худалдан авагч 200 гаруй компани бүртгүүлсэн байна. Ихэнх нь БНХАУ-аас, үлдсэн нь бусад улс орны компаниуд байна. Эдгээр компаниуд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зэс худалдан авснаар урьд өмнө нь Монголоос зэс авч байгаагүй шинэ худалдан авагчид гарч ирнэ. Түүнчлэн Монголын зэсийн баяжмалын үнэ өснө. Ингэснээр "Оюутолгой”, "Эрдэнэт” ТӨҮГ-аас гадна бусад компани зэс экспортлох үүд хаалга нь нээгдэнэ. Өнөөдөр төслийн шатанд явж буй зэс ашиглалтад ороход ойрхон болно. Энэ утгаараа Монгол Улс зэсийн томоохон тоглогч болох боломжтой.
-Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд эхний 10-т бичигддэг ч экспортоор нүүрсний дараа жагсаж байна. Өнөөдөр "Оюутолгой", "Эрдэнэт" ТӨҮГ л зэсийн экспортоор тэргүүлж байна шүү дээ?
-Миний ойлгож байгаагаар өнөөдөр Монгол Улсад олборлож буй "Оюутолгой" болон "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр байгаа. Оюутолгой үйлдвэрийн тухайд ил олборлолт хийгдэж байгаа. Удахгүй гүний олборлолт эхэлнэ. Ингэснээр бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Монгол Улсын дэлхийн эдийн засагт гаргах зэсийн экспортын хэмжээ үлэмж нэмэгдэнэ.
Түүнчлэн бусад зэсийн ордуудыг ашиглаж эхэлснээр Монголын зэсийн экспорт илүү нэмэгдэнэ. Монгол Улсын нөөцийн хэмжээтэй уялдуулсан олборлолт үлэмж нэмэгдэнэ гэж ойлгож байна.
-Эхний ээлжид "Эрдэнэт” ТӨҮГ-ын 5-10 хувийг биржээр арилжаалахаар төлөвлөж байгаа?
-Монголын экспортын томоохон бүтээгдэхүүн болох зэсийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах нөхцөл бүрдэж байна. Энэ нь төмрийн хүдэр, нүүрстэй мөн адилаар Монголын эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлэх нөлөө болсон гэж харж байна. Энэ онд Монголын хөрөнгийн биржээр 10 хувийг арилжаалах төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад 2026 онд үе шаттайгаар "Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалын арилжааг Монголын хөрөнгийн биржээр хийх юм.
-Манай улс зэсийг биржээр арилжаалахаар болсныг зарлалаа. Худалдан авагч талаас хэр хүлээлттэй байгаа бол?
-Урьд өмнө нь цөөн тооны худалдан авагчдад Монголын бүтээгдэхүүнийг санал болгодог байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 200 гаруй худалдан авагч компани бүртгүүлсэн. Бүтээгдэхүүнээ санал болгоно гэсэн үг. Ингэснээр бид бүхэн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмал илүү өндөр үнэлгээтэй болохын хэрээр валютын урсгал илүү нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн Монголын экспортын гол бүтээгдэхүүнд зэсийн баяжмал арилжаа нь илүү тунгалаг ил тод болно.
-Зэс экспортын орлогын хэдэн хувийг бүрдүүлж байна?
-Сүүлийн үеийн статитистик мэдээллийг хэлж мэдэхгүй байна. 2011, 2012 он хүртэл зэс Монголын үндсэн экспортын бүтээгдэхүүн байсан. Үүнээс хойш нүүрс голлох бүтээгдэхүүн болсон. Тэгэхээр нүүрсний дараа орох хэмжээний орлогын голлох үүргийг биелүүлдэг.
-Ярилцсанд баярлалаа
https://ubn.mn/p/57700URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||