Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 

Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс хятадуудад гологдож, дундаж үнээс хямд, зарим нь буцаагдаж байгаа талаар гаднын уул уурхайн талаар бичдэг томоохон агентлагууд бичээд эхэлжээ. Нүүрсний экспортоор "голоо зогоож”, төсвийн хөрөнгийнхөө дийлэнхийг бүрдүүлдэг манай орны хувьд хамгийн том худалдан авагч буюу БНХАУ-д экспортын бүтээгдэхүүнээ голуулж байгаа нь уул уурхайн экспорт төдийгүй улсын хөгжил, эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж байна гэнэ. Түүнчлэн манай гол худалдан авагч сүүлийн жилүүдэд гаднаас импортын нүүрсний хэмжээгээ эрс багасгаад байгаа бөгөөд 2028 он гэхэд бараг тэг болгох зорилготой ажиллаж байгаа БНХАУ-д манай экспортын нүүрс гологдож байгаа нь бид коксжих нүүрсний гол худалдан авагчаа алдахдаа тулаад байгааг анхааруулж байна.

-ХЯТАДУУД МОНГОЛЫН НҮҮРСИЙГ "ЧАНАР МУУТАЙ” ГЭЖ ГОЛСНЫ УЛМААС ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЬ НАВС УНАСАН ГЭВ-

Монгол Улсын эдийн засаг, төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. Уг уул уурхайн экспортын 90 орчим хувийг манай экспортын нүүрс дангаараа эзэлдэг бөгөөд өнгөрсөн жил экспортын зорилгоо давуулан биелүүлж, түүхэн дээд амжилтаа гаргасан нь эдийн засгийн өсөлтөд ч эергээр нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн 2023 оны эхний найман сарын байдлаар гэхэд нүүрсний экспортын биет хэмжээ 41 сая тоннд хүрч, улмаар оны эцэс гэхэд экспортын зорилтоо давуулан биелүүлсэн. Зөвхөн нүүрсний экспорт дангаараа гэхэд уул уурхайн салбар өнгөрсөн онд 23.4 хувиар өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж, манай орон нүүрсний экспортоо түүхэн дээд хэмжээнд хүрч, өсөлтөөрөө дэлхийн томоохон нүүрс экспортлогч ОХУ, Австрали Улсыг ардаа орхисон байдаг. Гэсэн ч өнгөрсөн онд түүхэн дээд амжилтаа үзүүлсэн нүүрсний экспортын сүүлийн үед удааширч, БНХАУ-ын хүлээн авагчид Монголоос очсон нүүрсийг голж байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээллээр Монголоос БНХАУ руу экспортолсон коксжих нүүрс хэвийн үед 1500 болон түүнээс дээш юаниар борлуулагддаг бол сүүлийн үед эрс буурч, 1000-1100 юань болсон аж. Ингэхдээ Хятадын компаниуд Монголын нүүрсийг "Чанар муутай” гэж голж байгаа бөгөөд хамгийн гол худалдан авагч нь бүтээгдэхүүнийг нь голсон манай орны экспортын нүүрсний зах зээл дээрх үнэлгээ буурч байгааг шинжээчид хэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн гэнэтийн өсөлт болон зах зээл дээрх үнэлгээний асуудалтай холбоотойгоор Монгол Улс энэ жил нүүрсний экспортын биет хэмжээнийхээ зорилтдоо хүрэхгүй, 10 хувь дутах төдийд л төлбөрийн тэнцэлд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэй гэж "Fitch Ratings” болон "SXCoal”-ийн мэргэжилтнүүд үзжээ.

-БНХАУ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, МОНГОЛ ГОЛ ХУДАЛДАН АВАГЧАА АЛДАХ УУ-

Дээр дурдсанчлан манай улсын төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт дангаараа эзэлдэг. Харин улсын төсвийг бүрдүүлэгч нүүрсний экспорт бараг бүхэлдээ БНХАУ руу чиглэдэг. Өөрөөр хэлбэл, манай хамгийн гол худалдан авагч нь БНХАУ бөгөөд Монгол нүүрсээ урд хөрш рүү экспортолж, төсвийн хөрөнгөө босгодог гэсэн үг. Энэ жишиг ч олон жилийн турш амжилттай хэрэгжиж, цар тахлын хүнд үед нүүрсний тээврийн машин хилээр гарах тоо багасах асуудал үүссэн ч эргэн сэргэж, өнгөрсөн жилд үзүүлсэн дээд амжилтад хүрсэн. Тэгвэл шинэ мэдээллүүдтэй холбоотойгоор Монгол Улс төсвийн хөрөнгөө босгодог нүүрсний экспортынхоо хамгийн гол худалдан авагчаа алдах дээрээ тулаад байгаа юм байна.

 

                             Тухайлбал, Хятадын коммунист нам нүүрсний хэрэглээгээ багасгаж, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд мэдэгдэж байв. Харин сүүлийн жилүүдэд БНХАУ өгсөн амлалтаа зөрчиж, нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа гэсэн шүүмжлэл аваад байсан билээ. Гэхдээ өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд "БНХАУ 2028 он гэхэд нүүрсний ашиглалтаа бараг тэг хувьд хүргэж, 2060 он гэхэд Хятад нүүрсхүчлийн хийнээс ангид орон болно” гэсэн амлалт өгсөн. Өөрөөр, урд хөршийн тэргүүн нүүрснээс татгалзаж, нүүрсний хэрэглээгээ багасгахаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед БНХАУ гаднын орноос татах нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгаж, хүлээн авч байгаа нүүрсэндээ ч өндөр чанар, чансааны стандарт тавьж байгаа гэнэ. Түүнчлэн гангийн үйлдвэрүүдээ зогсолтгүй ажиллуулж, түүхий эдийг боловсруулж олон улсад нийлүүлдэг БНХАУ-ын хувьд гаднаас импортолдог нүүрснийхээ тодорхой хэмжээгээр гангийг үйлдвэрээ ажиллуулдаг. Харин өнгөрсөн оноос эхлэн урд хөршид нүүрсхүчлийн хий үүсгэхгүйгээр ган хайлуулах шинэ технологи нэвтэрсэн нь нүүрсний импортоо ч багасгахад нөлөөлжээ. Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэдэгдэл, ажил хэрэгтэй холбоотойгоор Хятад даяар сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимжиж байгаа бөгөөд ӨМӨЗО-оос эхлэн БНХАУ-ын төв хэсэг хүртэл хэдэн арван төсөл зэрэг эхэлсэн гэнэ.

Монгол Улс нүүрсээ БНХАУ руу нийлүүлж, төсвийн хөрөнгөө босгодог. Харин БНХАУ нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний төслүүддээ анхаарах болсноор нүүрсний импортоо тодорхой хэмжээгээр багасгана. Дэлхийн хэдэн арван орноос нүүрс авдаг БНХАУ нүүрсний хэмжээгээ багасгаж, аль болох чанартай нүүрс худалдан авахыг эрмэлзэж байгаа энэ үед Монголын коксжих нүүрс "Чанар муутай” гэсэн дүн авсан нь цаашдын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж болохоор байна. Цаашилбал, төсвийн хөрөнгөө тооцоолж, багасгахгүйгээр 2028 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах гэж байгаа БНХАУ руу чиглэх экспортдоо найдна гэвэл улсын эдийн засаг хүнд нөхцөл байдалд орж, цар тахлын үед яригдаж байсан шиг дампуурал зарлах эрсдэлтэй ч нүүр тулах аж.

 

https://ergelt.mn/news/48/single/42778



Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани