Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

 

 

Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

 

Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрлана. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 98 км, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 16 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 440 км, төмөр замын хамгийн ойрын цэг болох Хар Айраг өртөөнөөс 400 км, Гашуунсухайт боомтоос 270 км Монгол-Хятадын хилээс 170 гаруй км-т оршино.  Тавантолгойн орд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Түүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс гэдэг. Үүгээрээ дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө 10-т багтана. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг нийлүүлдэг Хятадын хойд хэсгийн үйлдвэрүүдэд хамгийн ойр нь Тавантолгойн орд байдаг. Гээд бодохоор энэ ордын үнэ цэнэ улам өснө. 
Гэхдээ өнөөдөр Үндэсний баялгийн сангийн гол орлогыг "бүтээгч” энэ стратегийн орд нийтийн мэдэлд бүгдээрээ очоогүй. Улсад шилжүүлэхдээ "өрөм”-ийг нь аваад үлдчихсэн гэдэг.

Анх Тавантолгойн орд газ­рын 86 хувийг нь төр, 14 хувийг нь "Энержи ресурс” консерциум эзэмшиж бай­сан. 2007 онд С.Баяр Ерөн­хий сайд болонгуутаа тус консерциумын мэдлийн ху­вийг авсан. Тухайн үед энэ талаар   "Энержи ресурс” консер­циумын 15 хувийг эзэмшиж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд­ "Муу хэлүүлээд байгаа тэр "Энержи ресурс” нь Та­ван­толгойн лицензийг өнөөд­рийг хүртэл хадгалсаар, гад­ныхны зууш болохоос хам­гаалсаар ирсэн байгаа юм. Тэгэхээр аль нь эх оронч байна вэ гэдгийг цаг хугацаа, нөхцөл байдал харуулаад өгч байгаа юм биш үү. Хоёр­дугаарт, юм хийж бүтээж байгаа хүмүүс дандаа шүүмж­лэлийн бай болдог гэдгийг харууллаа. Нийгэмд нэг ч төгрөгийн баялаг бүтээ­гээгүй хүмүүс бидний нэр хүндийг аль болохоор гутаах, хийсэн бүтээснийг нь сүүдэр­түүлэх гэж хичээсээр ирлээ. Мэдээж энэ бүхний ард тодор­хой хүмүүсийн улс төр, эдийн засгийн сонирхол бай­на. Тэдний хажууд "Энержи ресурс” консерциумд нэгд­сэн компаниуд жинхэнэ эх орончид байжээ гэж бодож байна. Учир нь лицензийг нь хууль номын дагуу авсан уу гэвэл авсан. Гадаадын хү­мүүс сонирхож байсан уу, сонирхож байсан. Хамгийн гол үр дүн нь энэ лицензийг зарж үрэгдүүлж, богино хуга­цааны ашиг хийгээгүйд л байгаа юм. Бид лицензийг аваад найман жил хэнд ч өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, охиноо хадамд гаргах гэж байгаа эцэг шиг л лицензийг нь хадгалж, харамлаж, тат­варын мөнгийг нь төлөөд, өрөөлд ч ашиглуулалгүй, зарж наймаалахгүй явсаар өнөөдрийг хүргэлээ.


Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч, гадна дотныхон энэ ордыг сонир­хоод ирмэгц ёстой л нөгөө тамын тогооны үлгэр гээч болов. Ерөнхий сайд "Энержи ресурс”-ийнхэнд "сайхан хад­галж ирлээ, баярлалаа” гэж хэлсэнд нь талархаж байгаа” гэж байв.
 Гэвч Тавантолгойн орд тэр чигтээ улсад шилжээгүй талаар УИХ дээр ч ярьж байв. УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэр үеэр ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт "УИХ-ын тогтоолд өнөөдөр "Эрдэнэс Монгол”-ын эзэмшиж байгаа Тавантолгойн лиценз нь өөрөө 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдгийг зориуд цохон тэмдэглэсэн. Тэр ч утгаараа энэ  100 хувь төрийн мэдэлд байгаа компанийхаа хувьцааг иргэддээ Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу эзэмшүүлэх, дээрээс нь Хөрөнгийн бирж дээр арилжаална. Ийм шийдвэрийг УИХ-ын тогтоолд тусгасан. Өнөөдрийн байдлаар "Тавантолгой” ХК   Цанхийн талбай дээр яг төв хэсэгт нь үйл ажиллагаа явуулдаг. "Ажнай” групп хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр тэнд 2007 онд лиценз авсан "Дацэкү” гэсэн компани байгаа. 2007 онд энэ талбайг, Тавантолгой орд газрыг төрд буцааж авахдаа гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа "Энержи ресурс” компани гэсэн ийм гурван аж ахуйн нэгж Тавантолгойн орд газар дээр үйл ажиллагаа явуулж  байна. Энэ компаниуд бүгдээрээ 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз авсан. Шинэчилж авсан. Яг Ашигт малтмалын хуулийн үзэл баримтлалын дагуу бол төрийн өмчид байх ёстой. Тэр үзэл баримтлал яг өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Монгол” компанийн эзэмшиж байгаа  70 мянга гаруй га дээр л бүрэн хэрэгжсэн. Энэ гэрээг "Ашигт малтмалын тухай хуулийн төрийн өмчид 50 хүртэл хувь нь байна” гэсэн заалтын дагуу бид нар гэрээнд гарын үсэг зурсан. 2007 онд С.Баяр даргын Засгийн газрын үед авсан.  Яг энэ "Стратегийн ач холбогдолтой орд газрын 50 хүртэл хувь нь  төрийн мэдэлд байна” гэсэн энэ заалтын дагуу авсан” гэж байв. 

Тэгвэл энэ нь хуулийн зөрчилтэй болохыг Монголын Улсын төрийн аудит, хууль хяналтын байгууллагууд тогтоож, дүгнэлт гаргаж, зөвлөмж зааварчилгаа өгсөөр иржээ. 
Үүнээс гадна "Стратегийн ач холбогдол бүхий нэг орд газарт дунджаар 1-8 хуулийн этгээд 2-26 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах боломжийг хомс болгож, нэг нь нөгөөдөө саад болох нөхцөлийг бүрдүүлжээ. Тухайлбал, Шивээ-Овоо ХК-ний уурхайн одоогийн ашиглалтын талбай болох 91 га газрыг тойруулан "Шинэ Шивээ”, "Аргамаг трейд”, "Дуулгат халиун” зэрэг компаниудад хайгуулын лиценз олгосноос ашиглалтын талбайг өргөтгөх боломжгүй болсон байна. Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр”, "Багануур” ХК, "Тавантолгой” ХК-иуд цаашид үйл ажиллагаагаа өргөтгөхөд бэрхшээл учрах нөхцөл бүрджээ” гэх дүгнэлтийг ч хийж байжээ. Ганцхан жишээ хүргэе.

 

2006.2.9

 Тавантолгойн нүүрсний ордын ……. солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 17 дугаар тушаалаар зургаан сарын хугацаагаар нөөцөд авсан. 

2006.7.8

Нөөцөд авсан тухайн талбайд "Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар өргөдөл өгчээ. Түүнийг ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ. Тухайн үед ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн байгаа юм. 

2006.7.20

Гэвч ГУУКА-ны дарга 7-3194 дүгээр албан бичгээр ". . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг "Энержи ресурс” ХХК-д өгсөн байна.

2006.8.2

Аж ахуйн үйл ажиллагааны лицензийн тухай хуулийн дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл Өмнөговь аймгийн ЗДТГын архивт "Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байна.

2006.8.17 
"Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА-ны дарга Т.Занаширийн 805 дугаар шийдвэрээр "Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын лиценз олгосон нь "Тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох” тухай 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 14.9.2 дахь заалтыг зөрчжээ.

2006.8.28
ГУУКА-ны даргын 855 дугаар шийдвэрээр уг талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхацлыг арилгах зохицуулалт хийжээ.

2006.11.8 
Дээр дурдсан шийдвэрүүдийг УМХГ-ын ГУУХА-наас шалгаад "Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон 11943А дугаар лицензийн талбайд уг хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн улсын байцаагчийн 09/67/447 дугаар дүгнэлт бичигджээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт дахин хийх шаардлагатай байв.

2006.9.1
Тавантолгойн нүүрсний орд газарт "Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг "Дайцүки” ХХК-д ГУУКА-ны даргын 891 дүгээр шийдвэрээр шилжүүлжээ. Ийнхүү хууль зөрчиж "Энержи ресурс” ХХК, "Дайцүки” ХХК-д олгосон эдгээр ашиглалтын лицензийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг тухайн үед нь хууль, хяналтын байгууллагаас анхааруулж байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)

Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани