Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 

Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. 2022 онд томоохон хэрэглэгчид Оросын нүүрснээс татгалзсанаас хойш тус улс экспортын урсгалаа дорно зүгт чиглүүлсэн. Үүнтэй зэрэгцэн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ унаад байгаа бол ихэнх шинжээчид энэ онд нүүрсний эрэлт буурна гэж таамаглаж байна.

ОХУ-ын Засгийн газар тэглээд байсан нүүрсний экспортын татвараа гуравдугаар сарын 1-ээс эхлэн 2025 оны хоёрдугаар сарын 28-ыг хүртэл сэргээсэн тухай Forbes онцолжээ.

Олборлолт буурч, экспорт нэмэгдэв

Оросын статистикийн албаны мэдээллээр, 2023 онд ОХУ 430 сая тонн нүүрс олборлосон нь 2020 онтой харьцуулахад нэг хувиар буурчээ. Олборлолт ийн буурсан нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсантай холбоотой. 2022 оны гуравдугаар сард АНУ Оросын нүүрсний импортод хориг тавьсан бол мөн оны наймдугаар сард ЕХ, Их Британи ийм алхам хийсэн. Хожим нь "Их 7” бүлгийн орнууд Оросын нүүрснээс аажмаар татгалзах тухай мэдэгдсэн билээ. Улмаар ОХУ нүүрсний экспортын урсгалаа Ази, юуны өмнө Хятад, Энэтхэг улс руу чиглүүлээд байна. Финландад төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв (CREA)-ийн тооцоолсноор, 2023 оны наймдугаар сараас 2024 оны нэгдүгээр сарын хооронд Оросын нүүрсний экспортын орлого хоногт 9-22 сая еврогоор буурчээ. Гэсэн хэдий ч Оросын нүүрсний экспортын хэмжээ өссөн гэж шинжээчид таамаглаж байна.

ОХУ-ын шадар сайд Александр Новакийн мэдээллээр, 2023 онд ОХУ-ын Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 52 хувиар, Энэтхэгт экспортолсон нүүрсний хэмжээ 43 хувиар тус тус өсжээ.

Хятад, Энэтхэг хоёр хоёул нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. 2021-2022 оны хооронд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ дээд хэмжээнд хүрсэн тул тус хоёр улс олборлолтоо нэмэгдүүлсэн. Эдгээр улс нүүрсний үнэ буурах үед нөөцөө идэвхтэй нэмэгдүүлдэг бол үнэ өсөхтэй зэрэгцэн дотоодын олборлолтдоо илүү анхаардаг хэмээн шинжээчид тодруулжээ.

Турк улс мөн Оросын нүүрсний томоохон худалдан авагчдын нэг. Тус улсын нүүрсний импортод Оросын хар алтны эзлэх хувь 2022 онд 46 хувь, 2023 онд 58 хувьд хүрээд байна. Төрөл бүрийн хөнгөлөлтийн ачаар Оросын нүүрс Колумбын нийлүүлэлтийг зайчилсан бол Колумб нүүрсний нийлүүлэлтээ ЕХ-ны зах зээл рүү шилжүүлжээ. Харин БНСУ-д нийлүүлж буй хар алтны хэмжээ харьцангуй тогтвортой байна. Тус улс 1023 онд Оросоос 20 сая гаруй тонн нүүрс худалдан авчээ.

Ашиггүй экспорт

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бага байгаагийн дээр экспортын татварыг сэргээснээр Оросын нүүрсний салбар алдагдал хүлээх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.  Баруун чиглэлийн нүүрсний экспортоос Оросын нүүрсний компаниуд нэг тонноос дөнгөж 3-4 ам.долларын ашиг олно. Гэтэл тус улсад нүүрсний олборлолтын дундаж өөрийн өртөг нэг тонн нь 25 ам.доллар байдаг гэж шинжээчид онцолжээ.

"Газпромбанк инвестиций” банкны мэргэжилтнүүдийн үнэлгээгээр, Хятад, Энэтхэг, Туркт нийлүүлэгдэх эрчим хүчний болон коксжих нүүрсний татварыг тэглэснээр Оросын экспортлогчид энэ онд 1.1-1.5 тэрбум ам.долларыг хэмнэх боломжтой. Өдгөө Оросын баруун хойд болон өмнөд боомтуудаараа дамжуулан нийлүүлж буй эрчим хүчний нүүрсний экспортын ашиг доод хэмжээнд, тэр бүү хэл тэг үзүүлэлтэд хүрээд байна.

Экспортын татвар үйлчилж эхэлсэн нөхцөлд баруун чиглэлийн нийлүүлэлтийн эрчим хүчний нүүрсний үнэ тонн тутам дор хаяж 88-90 ам.доллар, зүүн чиглэлийнх дор хаяж 100 ам.долларт хүрсэн тохиолдолд Оросын компаниудад ашигтай ажиллана гэж шинжээчид тодруулжээ.

Буурав уу эсвэл тогтворжив уу?

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч, Орос экспортын татвараа сэргээсэн энэ нөхцөлд Оросын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ бага зэрэг буурах эсвэл 2023 оны түвшинд хадгалагдах төлөвтэй байна гэж шинжээчид таамаглаж байна.

Тэдний үзэж буйгаар, эрэлт буурахгүй. ОХУ-ын шадар сайд Александр Новакийн хатуу түлшний эрэлт дэлхийн зах зээл дээр өсөн нэмэгдэж байгаа тул 2024 онд Оросын нүүрсний экспорт 220 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна. Харин олон улсын шинжээчид эсрэгээр энэ онд нүүрсний хэрэглээ буурна гэсэн хүлээлттэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн үнэлгээгээр, 2023 онд дээд хэмжээнд хүрсэн нүүрсний хэрэглээ дэлхий дахинд 2024 оноос эхлэн буурна. Үүнд сэргээгдэх эрчим хүчний салбарын хурдацтай хөгжил, эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хурдац бага байгаа нь нөлөөлнө гэж тус агентлаг тайлбарлажээ.

Харин зарим шинжээчид тус агентлагийн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Тэд нүүрсний хэрэглээний өсөлтийн бүтэц 2024 онд тийм огцом өөрчлөгдөх шалтган байхгүй гэж үзэж байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Хятад дахь нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 2030 он хүртэл өсөх төлөвтэй байна.

Коксжих нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд нэг, эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтээр хоёрт ордог Австралийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрдэс баялгийн яам эсрэгээр эрэлт буурна гэсэн байр суурийг илэрхийлжээ. Австралийн яам 2024 он эрчим хүчний импорт дэлхий дахинд 2.1 хувиар буурна гэж үзэж байна. Нүүрсний хамгийн том импортлогч улс болох Хятад энэ онд нүүрсний импортоо 26.7 хувиар буюу 221 сая тонн хүртэл бууруулах бол Энэтхэг эсрэгээс нүүрсний импортоо 23.9 хувиар буюу 186 сая тонн хүртэл нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Япон, БНСУ, Тайвань зэрэг бусад томоохон импортлогчид худалдан авалтаа 0.5-1.1 хувиар тус тус бууруулах төлөвтэй байна. Энэтхэг аж үйлдвэрийн салбарын өсөлт, үүнээс үүдэлтэй эрчим хүчний хэрэглээний өсөлттэйгөө уялдуулан эрчим хүчний импортоо нэмэгдүүлнэ гэж Австралийн эрдэс баялгийн яамны тайланд дурджээ.

Харин энэхүү үнэлгээ нь Энэтхэгийн нүүрсний трейдер компаниудын үнэлгээтэй зөрж буйг Reuters агентлагийн өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан судалгааны дүн харуулж байна. Судалгаанд оролцсон 11 компанийн найм нь энэ онд эрчим хүчний нүүрсний импорт буурна гэж хариулсан бол бусад компаниуд импортын хэмжээ өнгөрсөн оны түвшинд эсвэл бага зэрэг өснө гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Үүний шалтгааныг Энэтхэгт нүүрсний олборлолт нэмэгдсэнээс үүдэлтэй  цахилгаан станцуудад 43 сая тонн нөөц хуримтлагдсантай холбон тайлбарлажээ.

Оросын шинжээчид нүүрсний олборлолт өмнөх түвшинд үлдэх эсвэл буурч болзошгүй гэж үзэж байна.

2024 онд нүүрсний экспортын үнэ өсөх магадлал бараг үгүй тул олборлолт буурах талтай гэж мэргэжилтнүүд онцолсон байна.

Нүүрсний үнэ одоогийн түвшинд хадгалагдсан тохиолдолд коксжих нүүсний олборлолт болон экспортын хэмжээнд өөрчлөлт гарахгүй. Учир нь коксжих нүүрс дотоодын болон дэлхийн зах зээл дээр эрэлттэй байна гэж Оросын Альфа банкны мэргэжилтэн онцолжээ. Харин эрчим хүчний нүүрсний хувьд өнгөрсөн онд нь зургаан хувиар буурсан экспорт 2023 оны түвшинтэй ойролцоо байна. Хэрэв Хятад улс хямд үнийг ашиглан худалдан авалтаа нэмэгдүүлбэл Оросын эрчим хүчний нүүрсний экспорт өсөх магадлалтай гэж тус банкны мэргэжилтэн үзэж байна.

Эх сурвалж: Forbes

Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани