"Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн урд талд байрлах агуулахад өнөөдөр /2024.03.02/ 11.00 цагийн орчимд гал гарсан байна. Одоогоор галын тархацыг бүрэн зогсоожээ.
Гал гарсан агуулах нь оффисын зориулалттай бус зөвхөн бараа хадгалах, түгээх зориулалттай, аюултай бодис, химийн материал байхгүй агуулах байжээ. Тухайн орчимд ажиллаж байсан ажилтнууд утаа гармагц тус газраас холдсон ба Ослын баг ирж яаралтай ажиллажээ. Өдрийн 12:00 цагийн байдлаар уурхайн ажилчид эсэн мэнд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй хэмээн компанийн зүгээс мэдэгдлээ.