- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайг уналтад оруулж гадаад томилолтоо хэтрүүлсэн Д.Ганхуяг сайдын тухайд ийн залруулга ирүүлжээ
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд
"Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа
зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Иймд олон нийтэд
үндэслэгүй мэдээллийг зориуд хүргэж буй зарим хэвлэл мэдээллийн
байгууллагаас хуулийн дээдэлж хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.
Манай салбарын бүтээл ч хамт олны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр
гарч буй эрүүл, зөв шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусган, засч
сайжруулан ажилладаг. Харин бодитоор хийсэн ажлыг илт үгүйсгэн, мушгин
гуйвуулж, гүтгэж байгаа үйлдэлтэй эвлэрэх боломжгүй гэдгийг тэмдэглэх
байна. Эдгээр гутгэлгийн чанартай нийтлэлүүдийн захилагчид "Өөрийн нэр
хүндийг өсгөхийн тулд бусдыг гүтгэн, доромжлох байдлаар нийгмийг хагалж
хувийн улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн явуургүй хоцрогдсон
атгаг санаа нь Ардчилсан, нээлттэй Монгол Улсад өдрөөс өдөрт орон зайгүй
болж байгаа төдийгүй элэг нэгт Монгол ахан дүүсээ элдвээр гутаан гүтгэж
эх орончийн дүр эсгэх нь" ихэд явуургүй үйлдэл болсон гэдгийг
сануулмаар байна.
Гүтгэлгийн чанартай захиалгат мэдээлэл, нийтлэл гаргасан хэвлэл, мэдээллийн зарим байгууллагыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, бодит үнэнийг тогтоолгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэх байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй гүтгэлгийн чанартай, ташаа мэдээлэлд доорх залруулгыг хийж байна.
Тухайлбал:
Нэг. "Уул уурхайн сайд Газрын тосны газар төрийн сангийн банкин дахь сургалтын урамшууллын болон төлөөлөгчийг дэмжих сангийн 157.2 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсний тухайд;
Газрын тосны газар нь 2013 онд газрын тосны экспортын орлогын Монгол Улсын Засгийн газарт ногдох орлогоос улсын төсөвт 164.4 тэрбум орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан бол 187.7 тэрбум төгрөг, бусад орлогын төрлөөр 2.700.0 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 3.493.1 сая төгрөг төвлөрүүлж төсөвт нийтдээ 191.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн төлөвлөгөөгөө 116.3 хувиар биелүүлсэн болно. Ажлын цар хүрээ буюу орлого нэмэгдэхэд зардал нэмэгддэг нь нийтлэг зарчим юм. Иймд Үндэсний аудитын газар Газрын тосны газрын 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд "Зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Төсвийн тухай хуульд Засгийн газрын гишүүнийг төсвийн еренхийлөн захирагч, харьяа агентлагийн даргыг төсвийн шууд захирагч гэж заасан байдаг ба, ерөнхийлөн захирагч нь шууд захирагчтай гэрээ байгуулж ажилладаг.
Хоёр: Уул уурхайн сайдын гадаад томилолтын зардал 94.3 сая төгрөгөөр хэтэрсэн гэсний тухайд:
2013 оны төсвийн тухай хуулиар Уул
уурхайн сайдын багцын гадаад томилолтын зардалд 103.2 сая төгрөг, дотоод
томилолтын зардалд 279.9 сая төгрөг тус тус батлагдсан.
Үүнээс 2013 оны дотоод томилолтын зардлыг хэмнэж 93.4 сая төгрөгийг гадаад томилолтод зарцуулсан болно.
Төсвийн тухай хууль Засгийн газрын 2009 оны Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээний ангиллыг батлах тухай 99 дүгээр тогтоолын дагуу нэг бүлгийн дүнгээр хянагдах зардлуудыг хооронд нь гүйлгэн дотоод томилолтын зардлаас гадаад томилолтын зардлыг санхүүжүүлж ажилласан болно.
Ингэснээр 2013 онд батлагдсан нийт томилолтын зардлаас 44.7 сая төгрөгийн хэмнэлтийг гаргасан байна.
Гурав. Таван толгой, Оюу толгойн үйл ажиллагаа нам зогссон гэсний тухайд:
Таван толгой, Оюу толгойн ордыг
ашиглагч компаниудын олон мянган ажиллагсад өдөр бүр ажиллаж эх орны
хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.
2013 оны жилийн эцсийн байдлаар Оюутолгойн уурхай 190 мянган тонн зэсийн
баяжмал үйлдвэрлэж, 24 мянган тонн орчим бүтээгдэхүүн экспортолсон
болно. 2014 оны эхний таван сарын байдлаар 214.2 мян.тн зэсийн баяжмал
үйлдвэрлэж, 211.2 мян.тнн бүтээгдэхүүн экспортолсон байна.
2013 оны жилийн эцсийн байдлаар
Тавантолгойн уурхай нийтдээ 17.6 сая тн нүүрс олборлож, 10.9 саятн нүүрс
экспортлосон. 2014 оны эхний таван сарын байдлаар Тавантолгойн уурхай
4.2 сая тн нүүрс олборлож, 4.7 сая тн нүүрс экспортлоод байна.
Ийм бодит ажлын үр дун байсаар байтал баялаг бүтээгчид, тэнд борви бохис
хийлгүй ажиллаж байгаа олон мянган жирийн хүмүүсийн нөр их хөдөлмөрийг
огт үндэслэлгүй
үгүйсгэн гүтгэж байгааг юу гэж ойлгох вэ? Арай ч дээ.
Дөрөв. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш өссөн тухайд;
Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлдэг гол нэр төрлийн ашигт малтмал" зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт"-ын үнийг 2012 онтой 2014 оны эхний таван сартай харьцуулахад 13-50 орчим хувийн уналттай байна. Зах зээлийн зарчмын дагуу орлого, ашиг бууралттай байгаа салбарт херөнгө оруулалт буурдаг нь энгийн ойлголт юм.
Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч, хөрөнгө оруулагчаас ирүүлэн албажсан ТЭЗУ-д далд уурхайн бүтээн байгуулалтанд шаардагдах хөрөнгө оруулалтыг Оюутолгой ХХК нь өөрийн орлогоос санхүүжүүлэхээр заасан боловч, хөрөнгө оруулагч тал гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон, энэ хөрөнгө оруулалтыг орлох төсөл бэлэн биш, нөгөө талаас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг 2012 оны сонгуулийн өмнө болон, тэр үед тогтворгүй болгосон зэрэгтэй холбоотой юм.
Тухайлбал 2012 оны 5 сард стратегийн
салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн
нэгжийн үйл ажиллагааг зохицуулах зорилготой хууль гаргаж хувийн
хэвшлийн компани хөрөнгө оруулахад цензур тогтоосон. Урт нэрт хуулийг
хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг 2012 оны зургаадугаар сард гаргаж,
уг тогтоолд хамрагдсан талбайд олгогдсон 1400 орчим тусгай зөвшөөрөл
бүхий 900 гаруй компанийн 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2
жил шахам хугацаанд таг зогсоожээ. Эдгээр компаниудын 30 орчим хувь нь
гадаадын хөрөнгө оруулалттай компани байжээ.
Валютын ханш нь мөнгөний болон төсвийн бодлого, гадаад худалдааны
тэнцэл, гадаадын хөрөнгө оруулалт зэргээс шууд хамаардаг нь ердийн
ойлголт юм.
Манай улсад үндэсний валютын ханш унасан
шалтгаан нь "Зах зээл дээр экспортын гол нэр төрлийн ашигт малтмалын
үнийн уналт үргэлжилж экспортын орлого буурсан, дээр нь энэ орлогынхоо
тодорхой хэсгийг урьдчилаад хэрэглэчихсэн учир экспортын орлогын
дутагдалд орсон, зах зээл сайн үед бэлэн мөнгө тараагаад төмөр замаа
тавиагүйгээс, зардал өндөртэй автотээврийн зардал нь экспортын орлогыг
их хэмжээгээр бууруулсан хэвээр, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын
эрхзуйн орчинг тогтворгүй болгосноор хөрөнгө оруулалт орох гол
сувгуудаа хаачихсан" зэрэгт байгаа нь ойлгомжтой юм.
Тодруулбал 2008-2012 оны хооронд 1.9 их наяд төгрөгийг бэлнээр тараасан
байна. Энэ нь тухайн үеийн ханшаар 800 орчим км төмөр зам тавих хөрөнгө
юм. Экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол Төмөр замаа тавилгүй 6 жил
орчим хугацаанд маргалдаж ирснээс болж тээврийн зардлын зөрүүгээс жилд
200-300 сая ам.долларын орлого алдаж байна гэсэн тооцоо гарсан байна.
Энэ арчаагуй байдалд хариуцлага хулээх эзэн олдохгүй байсаар байна.
Хариуцлага яриад ч алдагдсан энэ боломж эргэж ирэхгүй нь ойлгомжтой.
Уул уурхайн яамны хэвлэлийн төлөөлөгч
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||