Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill Resources” компанийг "Оюутолгой” төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн гэж Татварын ерөнхий газар мэдэгдсэн билээ. "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд энэ талаар "Bloomberg”- т ярихдаа "Татварын шалгалтын дүнг энэ төслийн бодлогын ач холбогдолтой холбох хэрэггүй” гэжээ.
"Turquoise Hill Resources” нь татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдлээ өнгөрсөн долоо хоногийн эцсээр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байгаа. Түүнчлэн үүнээс болоод "Оюутолгой”- н далд уурхайн ТЭЗҮ- ийг танилцуулах хугацаа хойшилж магадгүй гэж мэдэгдээд буй.
Төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санх үүжилт нь татвар тойрсон маргаан болон хувь нийлүүлэгчдийн хооронд шийдвэрлэвэл зохих бусад зүйлээс хамаарна гэдгийг мөн дурдсан байна. Харин Д.Ганболд "Татварын актаас шалтгаалж ТЭЗҮ танилцуулах хугацаа өөрчлөгдөх ёсгүй.
Хөрөнгө
оруулагч тал хоёр жилийн өмнө ТЭЗҮ-ийг танилцуулах байсан ч хойшлуулсаар
өдий хүрсэн” гэж ярьжээ. Мөн тэрбээр "Энэ асуудлыг олон улсын арбитрын
шүүхийн оролцоогүйгээр шийдэхийг Монгол Улс зорино. Хэрэв хувь эзэмшигч
хоёр тал төслийг аль болох хурдан урагшлуулах сонирхолтой байсан бол
зарим ерөнхий мэдээллийг эрт өгөх боломжбайсан. Гэхдээ бид мэдээлэлгүй
байгаа нь асуудал мөн” хэмээн өгүүлсэн байна.
Ц.БОЛОРМАА
"Өнөөдөр сонин"