- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэйрдрэ Лингенфэлдер: Оюу толгой дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болно
"Оюу толгой" ХХК 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцыг танилцууллаа.
"Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер: 2023 он Оюу толгой ХХК-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн жил байлаа. Хамгийн гол нь өнгөрсөн гуравдугаар сард гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Өөр нэг дурдах ёстой зүйл бол Оюу толгой ХХК урт хугацааныхаа стратегийг шинэчилсэн явдал байлаа. Энэхүү стратеги нь дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг цогцлоох зорилготой.
Стратегийн эхний чиглэл болох хамт олны чиглэл. Манай компанийн үйл ажиллагааны цөм манай хамт олон байдаг. Тэдний аюулгүй байдал хийгээд сайн сайхан байх нь бидэнд туйлын чухал байдаг. Оюу толгой 2023 онд Рио Тинтогийн уурхайнуудаас хамгийн аюул осолгүй уурхайнуудын нэгд тооцогдсон хэвээр байна. Үүний зэрэгцээ тэгш оролцоо, ялгаатай байдал, тэгш байдлыг илүү хангах чиглэлд анхааран ажиллаж байна.
Стратегийн дараагийн тэргүүлэх чиглэл болох хамтын ажиллагаа. Түншлэлийн хүрээнд үндэсний болон орон нутгийн ТББ-уудтай хамтран ажиллаж, илүү үр өгөөж авчрахаар зорьж байна. Энэ хүрээнд дөрвөн ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Гэрэл” төслийг онцлон дурдаж байна. Энэхүү төслөөр бид өсвөр насны сурагчид, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдэд сэтгэцийн болон нөхөн үржихүйн зөвлөгөөг өгөх, сэтгэлзүйн чиглэлд төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Миний бие энэ төслийг хэрэгжүүлэгч хэд хэдэн сургуультай танилцаж, төсөл ямар эерэг үр дүн авчирч байгааг харсан. Ер нь, төсөл хэрэгжсэн сүүлийн гурван жилд 33 мянган хүнд хүрсэн гэсэн тооцоо гарсан. Тэгвэл бид өнгөрсөн онд төслийг нэмж дөрвөн сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлж байна.
Стратегийн тэргүүлэх чиглэл болох хөрс дэлхий чиглэл. Бидний хийж хэрэгжүүлж байгаа зүйл бол зөвхөн уурхайн цогцолборын хашаан доторх ажлаар зогсохгүй. Хашааны гадуур ч янз бүрийн нөхөн сэргээлтийн ажил хийж байна. Үүний нэг жишээ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт эвдэгдэж, хөндөгдсөн 400 орчим га газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн. Энэ жил бид байгаль орчноо хамгаалах чиглэлийн хүрээнд хууль бусаар олборлолт хийсний улмаас сүйдсэн 187 га газарт, тэр дундаа Дархан-Уул аймгийн Шарын гол сумд нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна.
Түүнчлэн, байгууллагын хүртэх үр өгөөжийн талаар дурдъя. Бид 2023 онд төлөвлөгөөгөө биелүүлээд зогсохгүй, давуулсан амжилт гаргасныг дуулгахад таатай байна. Энэ амжилтад хүрэхэд мэдээж амар байгаагүй. Борлуулалт 9 хувиар нэмэгдсэн. Үүнд хэдэн хэдэн хүчин зүйл нөлөөлсний нэг нь гүний уурхай юм. Ойрын 10 жилийн хугацаанд бид гүний уурхайн олборлолтоо нэмэгдүүлснээр жилд дунджаар 500 орчим мянган тонн зэс олборлох зорилго тавин ажиллаж байна.
-Дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болно гэж байна. Ингэснээр ямар үр өгөөжийг нийтэд өгөх юм бэ?
-Манай Оюу толгой ХХК-ийн зэсийн олборлолт, үйлдвэрлэл гурав дахин өснө гэсэн төсөөлөлтэй байгаа учраас техникийн болон оролцогч талууд хамтран гүний уурхайн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, жигдрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн зэсийн зах зээл 25 сая тоннд эргэлдэж байна. Энэ зэсийн үйлдвэрлэл нь 2035 онд 50 сая тонн болж нэмэгдэх тооцоо бий. Үүний цаад шалтгаан нь байгаль орчин болон нүүрс хүчлийн хийг бууруулахтай холбогдоно. Ингэснээр тоног төхөөрөмж, автомашин, цахилгаан тоног төхөөрөмжид ашиглах зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх тул 50 сая тонн зэсийг үйлдвэрлэх шаардлага үүсэж байна. Ийнхүү зэсийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь бидний хувьд асар том боломж. Учир нь, эрэлт нэмэгдэж байгаа энэ үетэй зэрэгцэн Оюу толгой ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж байна. Эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан бид жилд 500 мянган тонн зэсийг үйлдвэрлэхэд техник болон мэргэжлийн хүмүүс асар их анхааралтай хандах хэрэгтэй. Ингэж Оюу толгой ХХК-г бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад дэлхийн дөрөвдөгч том зэсийн уурхай болох юм.
Ер нь Оюу толгой ХХК-аас өгч байгаа хувь нэмэр, өгөөж нь юу юм гэдгийг ойлгох шаардлагатай. Бүгд татвар хураамж дээр төвлөрч үр өгөөжийг ойлгодог. Татвар гэдэг бол Оюу толгой төслийн өгөөжүүдийн зөвхөн нэг элемент нь юм. Компанийн чөлөөт мөнгөн урсгал, ашиг орлого нэмэгдэхийн хэрээр Оюу толгойгоос өгч байгаа одоогийн татварын хэмжээ нэмэгдээд явна. Бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Энэ төлбөр Оюу толгой ХХК өргөжин тэлж, ашигтай ажиллаж эхэлснээр улам нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Мөн ашиг орлого нэмэгдэхийн зэрэгцээ Оюу толгойгоос өгөх өгөөж сайжрах нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал, Оюу толгой ХХК өргөжсөнөөр манай компанийн байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалт, нийгмийг дэмжих чиглэлийн хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ, хамт олноо хөгжүүлэх, шилдэг ажилтнаа бий болгох чиглэлийн хөрөнгө оруулалт ч гэсэн нэмэгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байна.
Оюу толгой ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн судалгаа, хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Оргил: 2023 онд Оюу толгой ХХК-н баяжмал үйлдвэрлэлийн хувьд бүх үзүүлэлтдээ хүрсэн. Чухал үзүүлэлтээс дурдвал жилийн нунтаглалтын төлөвлөгөө, баяжмал үйлдвэрлэл, баяжмал дахь алт зэсийн хэмжээ орно. Нунтаглалтын тухайд 39.1 сая тонн хүдэр нунтаглахаар төлөвлөсөн байснаас 2023 онд 39.2 сая тонныг нунтагласан. Баяжмал үйлдвэрлэлийн тухайд 658 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр байсан бол 790 мянган тонныг үйлдвэрлэж давуулан гүйцэтгэсэн байгаа.
Баяжмал дахь зэсийн хэмжээ 160 мянга байх байсан ч найман мянгаар давуулан биелүүлж 168 мянган тонн баяжмал дахь зэсийг үйлдвэрлэсэн. Харин 153 мянган тонн алтны унц үйлдвэрлэх байсан бол 177 мянган тонн унц баяжмал дахь алтыг үйлдвэрлэн бүх үзүүлэлтээ давуулан биелүүлээд байна. Үүнд нөлөөлөх чухал хэд хэдэн нөлөө байсан. Дурдвал, гүний уурхайн ахиц байлаа. Гүний уурхай ахицтай байснаар өндөр агуулгатай хүдрийг үйлдвэрлэн авсан. Ингэснээр анхдагч хүдрийн агуулга өсөж эхэлж байгаа юм.
Мөн 1.3 км-ийн гүнд үйлдвэрлэл явуулж байгаа гүний уурхайн тухайд жилд 15.600м2 хөндлөн малталт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. 2023 оны тухайд бид нийт олборлосон хүдрийн есөн хувийг нь гүний уурхайгаас, 90 гаруй хувийг нь нь ил уурхайгаас нийлүүлсэн. Мөн бид гүний уурхайгаас нийлүүлсэн есөн хувийн хүдрээ 2024 онд 17 хувь болгон өсгөх төлөвлөгөөтэй байгаа. Ингэж өсөхдөө нийт зэсийн тэн хагасыг нь гүний уурхайгаас нийлүүлнэ. Мөн өсөлттэй байснаар 2028 он гэхэд Оюу толгой ХХК дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэхээр том үйлдвэр болох юм.
Оюу толгой ХХК-н Орон нутгийн харилцаа хариуцсан мэргэжилтэн Ариунчимэг: Манай компани 2023 онд 28.5 тэрбум төгрөгийг орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зарцуулсан. Нийтдээ 80 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Ханбогдын хөгжлийн хурдасгуур сан гардан гүйцэтгэж байгаа. Тухайлбал, Өмнөговьд аймгийн Цогт-Овоо сумд өнгөрөгч арванэгдүгээр сард 15 хүний ортой, хоёр давхар эмнэлгийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн Даланзадгадын дулааны станцын үнс зайлуулах шугамыг шинэчлэн, засаж, сайжруулсан.
Өнгөрсөн 2023 он бол Ханбогдын хөгжлийг дэмжих чиглэлд нэлээд ахиц гаргасан жил байлаа. Бидний таван жилээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь Ханбогдын төвийг иргэдэд ээлтэй, орчин үеийн хот суурин болгон барьж байгуулах ажил юм. Тухайлбал, энэ ажлын хүрээнд Ханбогд сумын төвд долоо гаруй км замыг барих ажил хийгдэж байна. Энэ замыг автобусны зогсоол, явган хүний зам, дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэйгээр барина.
Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, татвар хураамж, худалдан авалттай холбоотой мэдээллийг Оюу толгой ХХК-н санхүүгийн шинжээч, мэргэжилтэн Номин-Эрдэнэ өглөө. Тэрээр, Оюу толгой ХХК-ийн хувьд 2023 оны борлуулалтын орлого нь 118 хувийн гүйцэтгэлтэй буюу 5.6 их наяд төгрөгийн орлоготой байна. Мэдээж олон бэрхшээлтэй нүүр тулсан ч үйлдвэрлэлийн хувьд борлуулалтын орлого нь давсан үзүүлэлттэй байна. Гэхдээ бид борлуулалтын орлогоо үйл ажиллагааны зардалд, гүний уурхайн хөрөнгө оруулалтад, улсын болон орон нутагт төлдөг татвар хураамжид голчлон зарцуулсан байгаа. Оюу толгой ХХК-н Монгол Улсад, дотоодод зарцуулсан хөрөнгө нь 2023 онд 6.5 их наяд төгрөг буюу сард дунджаар 155 сая ам.доллар байсан. Бид энэхүү зарцуулалтыг хийхдээ Монгол Улсын хууль дүрмийн дагуу долларыг төгрөгт хөрвүүлэх үйл ажиллагааг явуулсан гэлээ.
https://itoim.mn/a/2024/02/05/society/etbURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||