- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
Бугантын төвд бид түүнтэй уулзлаа. Тэр "Алт угааснаа ярихаар цагдаа ирээд бариад явчихгүй биз дээ. Одоо ч цаг хэцүү болоод байна. Тосгоны ядарсан иргэдээ л цагдаж манаад, торгодог болсон. Ахыгаа баллах зүйл хийв дээ” гээд инээв. Яриагаа үргэлжлүүлэн "Манай гэр тосгоноос зүүн тийшээ хоёр километрийн зайтай. Та хэд араас давхиад очоорой” гээд хээр мориныхоо хондлойг ташуурдас хийгээд ухасхийв. Харуй бүрийтэй зэрэгцээд сумын төвийн нохдыг боргуулсаар давхисан түүний араас бид ч хөдөллөө.
АМАРАА НИНЖА БОЛСОН НЬ
Түүнийг Украинд их сургуульд барилгын инженерийн мэргэжил эзэмшихээр суралцаж байхад нь "Ээжийнх нь бие муудсан” гэх цахилгаан ирсэн тул сургуулиа орхиод эх орондоо ирсэн байдаг. Хэрэв тэр сургуулиа төгссөн бол барилгын инженер Амарсанаа байх байж. Одоо бол нинжа Амараа болжээ. Тэрбээр "Миний хүүхэд нас бусдын адил мал маллаж, үеийнхэнтэйгээ тоглож наадаж өнгөрсөн. Аав минь санхүүгийн хүн байлаа. Улсын ажил барагдахгүй, гэрт үзэгддэггүй. Би чинь хоёр эгч, гурван ахтай, айлын бага хүү. Одоо бол орчлонд ганцаараа үлдсэн. Дөрвөн хүүхэд, эхнэр минь л хань, бүх юм минь болж байна. Гадаадад сурч байгаад ээжийгээ асрах гээд сургуулиасаа чөлөө аваад ирсэн. Ээж минь намайг ирээд удаагүй бурхан болсон. Аав бол бүр багад намайг гуравдугаар ангид байхад нас барсан. Өсөхийн цагт эцэг, эхээ алдах шиг хэцүү зүйл байдаггүй. Залуургүй завь шиг хэсэг хугацаанд амьдарсан. Тэгээд яах вэ, хүссэн, хүсээгүй амьдрал ойлгуулаад, амьдралын төлөө зүтгэдэг болгоод өгдөг юм билээ” гээд инээмсэглэв. Амараа ах 1998 онд Бугантын хүргэн болжээ. Сумын төвд хийх ажил байхгүй, Бугантынхан бүгд алтанд явж амьдралаа залгуулдаг байж.
Тэрбээр "1998 оны намар орой алтанд явж үзэж билээ. Би чинь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Мал маллаж байснаас газар, шороо ухаж үзээгүй. Амьдрал зохиочихоод хийх ажилгүй, би газар шорооны ажилд муу гээд гэртээ хэвтээд байлтай нь биш. Тэр үе чинь цаг хэцүү, үйлдвэрүүд татан буугдаж байлаа. Бугантад улсын алтны ууган үйлдвэр байсан. Үйлдвэрийн шороог хүмүүс угааж, амьдралаа залгуулж эхэлсэн юм. Анх алт хаа сайгүй хэвтэж байдаг юм шиг төсөөлж байлаа шүү дээ. Тэгээд хамт яваа хүмүүсээ "Алт гарч байна. Тэдэн цэн оллоо. Энэ хэсгээс ингэж угаалаа. Эндээс ирээд угаа” гэж хэлж өгнө гэж хүлээдэг байлаа. Гэтэл тийм байгаагүй. Хүмүүс сумаас гарахдаа дуу шуутай, энгийн сайхан харилцаатай явж байснаа ууланд очоод дуугарахаа больчихно. Тэгэхээр нь надтай адилхан юу ч олохгүй, эрээд яваад байгаадаа бухимдаад байдаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл хүмүүс чинь алт олохоороо бусдадаа хэлдэггүй, нуудаг байсан юм билээ. Алтных нь гарц багасчихна, нүдний хор орчихно гэсэн мухар сүсэг л дээ, хэлэхгүй байгаа нь. Ингэж яваад л алтны нинжа болсон доо. "Одоо болъё. Өөр ажил хийе” гэсээр 25 жилийг ардаа үджээ” гээд тэр тамхиа нэрж, гутлынхаа түрийн дээр үнсээ унагалаа.
ГУРИЛЫН ТҮМПЭНГЭЭ БАРИАД АЛТ УГААХААР УУЛ РУУ АЛХАЖ БАЙЛАА
Амараа гуайнх эгэл жирийн л айл. Алт ухаад тэр баяжаагүй ч байгаль дэлхийн хишгээр хоосон хонохгүй, хоёр идэхгүй болоод л байдаг гэнэ. Амьдралынх нь 25 жилийн гол амин зуулга нь алт байсан. Анх тэр хөнгөн цагаан гурилын түмпэнгээ бариад алтанд явж байжээ. Энэ тухай "Тусдаа гарахдаа авсан гурилын түмпэн минь надад их хэрэг болж билээ. Эхлээд таван литрийнх, дараа нь найм, арван литрийнх гээд түмпэн маань томроод явсан. Унаа тэрэггүй учраас уул руу алхдаг байлаа. Арав, хорин километр алхаад алттай уул, амны захад очно. Нэг газар олж аваад, өдөржин шороо угаана. Нүд салгахгүй улайраад ширтчихнэ. Нүдэнд торвол алт байна гэдгийг мэднэ дээ. Сүүлдээ нүдээ анихаар л түмпэнтэй шороон дотор минь баахан алт гялалзаад байгаа юм шиг харагддаг. Бүүр өчнөөн удаа зүүдэлж байсан. Сүүлдээ ч сурсан, юун алт бодох, зүүдлэх, ядарсандаа нам унтаж байгаа юм чинь. Алт салж болдоггүй, холдож өгдөггүй эд дээ. Ихээрээ олдчихгүй, бага багаар амин зуулга болгоод л байдаг. Гэдэс алдахгүй, гэрт нь хариулахгүй аргацаагаад байдаг гэдэг үнэн шүү” гээд уртаар санаа алдав.
Бугантынхны амьдрал яг адилхан. Өглөөдөө Их алт, Толгойт руу алтандаа алхаж, орой нь гэртээ яарч ирдэг. Ийм маршрутаар тэд 30 жил алт олборлож, амьдралаа босгосон. Харин одоо алхдаг хүнгүй болж бүхэлдээ техникжжээ. Амараа ах л бараг ганцаараа алтанд морьтой явдаг юм билээ. Тэрбээр "Алт ухсан хүмүүсийн амьдрал тийм сүрхий дээрдээгүй. Харин алт авдаг ченжүүдийн амьдрал эрс дээшилсэн. Ухаж байгаа нь уруудаад, авч байгаа нь өгсдөг байж магадгүй” гэсэн.
ДАХИАД 25 ЦЭНГИЙН "БУХ” ОЛОХЫН ХҮСЭЛ...
Тэр хамгийн ихдээ 25 цэн алт олж байжээ. Түүнээс ихийг олж байгаагүй гэнэ. Тэрбээр "25 цэн бух олчихоод итгэж өгөхгүй байж билээ. Гэхдээ тухайн үед алт хямдхан, нэг цэн нь 8000 төгрөг байсан үе. Тэгэхээр би тэр үед гэртээ 200 мянган төгрөгтэй харьж байсан байх нь. Халаасаа байн байн тэмтрээд, уулнаас буух, алтаа дэлгүүрт тушаах хоёрын дунд хэчнээн удаан байсан гэж санана. Сандраад, хөлс гараад, хамгийн хурднаараа гэртээ харьж билээ. Тэр үед дөрвөн хүүхдийнхээ баатар нь юм шиг л санагдаж байсан даа. 25 килограммын гурил 5000 төгрөгийн үнэтэй байсан гэхээр мөнгө мөнгө шиг байж дээ. Түүнээс хойш 25 цэн бух олчих юм сан гэж бодсоор өнөөдөрт хүрлээ. Ийм бодол хүлээд байдаг учраас хүмүүс алтнаас холдож чаддаггүй болов уу. Уг нь 25 цэн нэг бух олчихвол одоогийн ханшаар тав, зургаан сая төгрөгтэй болчих юм. Ингээд ярьсан чинь 25 жил 25 цэн алт олохын төлөө л зүтгэсэн ч юм шиг санагдаад явчихлаа. Гэхдээ байгаль эхийн хишгийг голж, гонсойлгож болохгүй. Хүн тэгээд шуналтай амьтан даа. Олчихвол дахиад хайгаад эхэлдэг. Алт ухдаг хүмүүсийн харц нэг л ондоо болчихдог юм шиг санагддаг. Ааш, зан нь ч эвдрээд, ах, дүүгээсээ хүртэл түмпэн шороо харамлах хүмүүсийг харж л байлаа. Хорвоогийн жам, хүний араншин гэдэг чинь жижигхэн зүйл дээр л танигддаг. Алтны гарц давгүй байх үед 2-3 хоноод шуудай гурил авах алттай болчихдог байсан. Одоо бүүр юу ч үгүй болоод байх шиг байна. Түмпэнгээр угаадаг хүмүүс техникжсэн хүмүүст шахагдаад, алт угаах боломжгүй болсон. Зарим өдөр хоосон, заримдаа бага сагахан алттай ирнэ. Гэхдээ хоосон харих "эрхгүй” өдөр олон байсан. Хүүхдүүд жаахан учраас намайг хоосон очвол хоолгүй гэсэн үг. Тийм учраас үдэш, оройгүй тэмцэж, угааж байсан. Одоо ч хүүхдүүд маань том болцгоосон учраас хөгшин бид хоёр тааваараа амьдарч байна. Намайг алтанд явж эхэлж байх үед сумын төвийнхөн уул руугаа нүүчихдэг байлаа. Харин цагийн аясаар алт руу нүүх нүүдлийн цуваа татарч байна. Гэсэн ч техникжиж, бидний явдаг үеэс хор хөнөөлтэй болж байгаа нь харамсалтай юм даа. Хүмүүс металл хайгч худалдаж аваад, уул руу гардаг болсон. Арван хүний хэчнээн цаг түмпэнгээр угаах ажлыг түүгээрээ цагийн дотор хийчихэж байгаа юм” гэв.
Түүний багаж нь түмпэн. Анх хөнгөн цагаан түмпэнтэй байсан бол одоо хуванцар болж өөрчлөгдсөн. Түмпэнгийн өнгө, материал солигдсоноос өөрөөр түүний амьдралд дорвитой өөрчлөлт гарсангүй. Нуруугаа бөгтийтөл шороо зөөж, алт угаасан тэр ганцхан бодолтой. Амьдралын хүрдэнд "угаагдсан” жижигхэн хоёр гараа хавсрах нь холгүй бодож явдаг зүйл нь хууль санаачлагчид байгаль эх дэлхийг, тэр дундаа Бугантыг хамгаалах хууль санаачлаасай гэж хүсдэг гэнэ. Хэрэв түүнд ажлын байр байсан бол алт ухах шаардлагагүй ч байсан байж мэднэ. Амараа ах хууль бусаар алт угаасан 25 жилийн амьдралаа үгүйсгээгүй, бас зөвтгөөгүй. 25 цэн алт олчихоод гэр рүүгээ яарч алхсан 20 гаруйхан настай ханагар залуу 60 хүрэх гэж байна.
Тэрбээр "Авах, гээхийн ухаанаар хандана биз дээ. Алт ухах тийм ч сайхан, бас сурталчилаад байхаар ч зүйл биш. Гэхдээ ард түмний амьдралд өөр сонголт байхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Хоёр шуудай шорооны төлөө хүний нүднээс нуугдаж өдөржин алхах тийм ч амар биш. Бас өдөржин алхаад хоосон буцсан олон өдөрт хорвоо хатуу юм шиг л санагдаж байсан. Гэхдээ миний амьдрал учраас хэнд ч ялархах эрхгүй шүү дээ. Харамсах зүйлгүй л хорвоог туулж байна” гэсэн юм.
Амараа ахынхаас гарахад Бугантын тэнгэр бүүдгэр, одод тод гэгч нь гялалзаж, тосгоны гэрэл цэлийж, хаа нэг ноход боргох чимээ, уулын мухарт ЗИЛ-31 хаазлах нь тод бөгөөд танил сонсогдоно. Тэд ийм намраар зөгий шиг ажиллачихаад дүн өвлөөр уул руугаа самарт явдаг гэсэн.
https://ergelt.mn/news/66/single/41488URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||