Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олон юм ярилгүй, олдсон дээр нь ногдол ашгаа авцгаая

Олон юм ярилгүй, олдсон дээр нь ногдол ашгаа авцгаая

 

Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрд хуваарилсан 1072 хувьцааны ногдол ашгийг тараах сураг гарч эхэллээ. Өнгөрсөн лхагва гаригт болсон УИХ-ын намрын сүүлчийн чуулганаар энэ тухай хэлэлцээд, шийдвэрийг компани өөрөө гаргахаар тогтох шиг боллоо. Тодруулбал, тогтоолын төсөлд "2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлнэ. Хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болно” гэжээ.

Харин Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой”-д томилогдож очсон БЭТ Ж.Ганбат "Ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурал дээр танилцуулаад, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Бид ямар ч байсан эхний ээлжид 2023 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг судлаад, шийдвэрлүүлэх талд байгаа. УИХ-аар шийдэгдвэл бүх хүнд өгөх үү, эсвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая хүнд өгөх үү гэдэг асуудал яригдана. Нэг хүнд 110-120 мянган төгрөг олгогдохоор байгаа. УИХ тогтоолын төсөл баталбал Цагаан сараас өмнө ногдол ашиг тарааж амжина” гэж ярилаа.

УИХ-ын чуулганаар ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг "Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах эрхтэй гээд тогтоол баталчихсан учраас 1072 хувьцаа амь орох уу, монголчууд Таван толгойн ордын ашгийг хүртэх үү, үгүй юу гэдгийг компанийн ТУЗ шийдэхээр болчихлоо. Аль нь ч бай, 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчид жил бүр хүртэх эрхтэй юм. Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж л байгаа бол ямар ч хувьцаа эзэмшигч их, бага хамаагүй ногдол ашгаа хүртэх ёстой.

Гэтэл энэ ногдол ашгийг тараах сургаар үүнийг зогсоох, болиулах гэсэн оролдлого орон даяар эхэлж байна. Хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гишүүдээс эхлээд нийгэмд инфлүүнсер гэгдэж өөрсдийгөө хөөрөгддөг нөхөд "Иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу. Энэ хөрөнгөөр нүүрс угаах үйлдвэр барья. Тавдугаар цахилгаан станцыг эхлүүлье. Метроны санхүүжилт болгосон ч болж байна. Хархоринд нийслэл байгуулахад санхүүжилт хэрэгтэй” гэх зэргээр "эх оронч” санаачилгууд бичиж эхэллээ. Бүр уриалж ч байна. Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн дүү гэгчээр ингэж бичээд, уриалаад байгаа нөхдүүд хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гэдгээ баталж байгаа явдал юм. Монголын төр, эрх баригчид л "1072” хувьцааг сонгуулийнхаа жилд санал худалдан авалт болгож, бусад үед нь хав дардаг. Хөрөнгийн биржид бүртгүүлж амь оруулдаггүй. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн эдийн засагтай нийгэмд төр нь өөрөө фашист, зэрлэг гэмээр үйлдэл гаргаж байгаа болохоос хөрөнгийн зах зээл аливаа улс орны санхүүгийн зах зээлийн гол гурван тулгуурын нэг болж хөгжиж, дэмждэг учиртай.

Аливаа компани нээлттэй болж, хувьцаа гарган иргэд, олон нийтэд эзэмшүүлдэг. Түүнийхээ төлөө хариуцлагатай, ашигтай ажиллах үүрэгтэй. Ингээд олсон ашгаа шударга тэгш хуваарилдаг зарчимтай. Энэ зарчмаар бол 1072 хувьцааг анх эзэмшүүлсэн 2012 оноос эхлээд жил бүр иргэд ногдол ашгийг хүртэж байх ёстой байлаа.

Улс орны мега төслийг хэрэгжүүлэх гэдэг тусдаа асуудал. Олон нийтэд нээлттэй болсон, иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн ашгаас санхүүжилтийг татах ёсгүй. Харин манайд эсрэгээрээ, "Том том үйлдвэр барьж, улс орныг хөгжүүлнэ” гэж амлаад иргэдийнхээ халаасан дахь хувьцааны орлогыг булаагаад авчихдаг. Хэзээ ч тэр үйлдвэр, паркууд нь баригддаггүй. Тавдугаар цахилгаан станц барих гэж 20 жил болоход ямар их хөрөнгийг энэ нэрээр урсгаж, угаасан бол доо. Метроны төсөл ч тэр. 10 жилийн өмнө л ашиглалтад орчихоор амлаж, улсын төсвөөс хэдэн арван тэрбумаар судалгаа, ТЭЗҮ нэрээр хулгайлсан. Таван толгойн цахилгаан станц барих гэж хэдэн жил гацав. Таван толгойн цахилгаан станц нэртэй компани байгуулаад, нэжгээд олон хүн ажилласан нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр хуваарилж ирлээ. Өнөөдөр тендерээ зарлаж, гүйцэтгэгчээ сонгож чадахгүй, үрэлгэн зардал гаргаад сууж байна шүү дээ.

Хамгийн ойрын жишээ, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашиг тараах болоход 2023 оны дөрөвдүгээр сард БЭТ Ж.Ганбат гэж нөхөр "2022 онд ЭТТ 1.3 их наядын ашигтай ажилласан. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдохоор байна. Гэхдээ нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулан орлогоо нэмэгдүүлэх нь чухал” гэж мэдэгдэж байлаа. Ингээд 2022 оны ногдол ашгийг тараахыг зогсоож, Монгол Улс нүүрс угаах үйлдвэр барих юм болсон. Үүнээс хойш жил орчмын хугацаа өнгөрлөө. Өнөөдөр нүүрс угаах үйлдвэрийн тухай хэн ч дурсахгүй байна. Дурсах ч боломжгүй, үйлдвэрийн шав битгий хэл ТЭЗҮ ч яригдсангүй. Харин нүүрсний мөнгөнөөс дарга нар 40-өөд их наядаар хулгай хийснийг энэ өвөл бид мэдэх шив дээ. Юун Ж.Ганбат нүүрс угаах үйлдвэр барих вэ дээ. Ингэдэг гэдгийг бид харлаа. Энэ жилийн ногдол ашиг тараах болоход үүнийгээ л ярьж байна. Дараа жил

ч ярина. "Мөрөөдлийн баг” гэдэг мөрөөдлийн мега төслүүдийн цувааг нэгээр нэмсэн үлгэр болж л үргэлжилнэ.

Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласны дараа ажилгүйдэл 14 хувиас давж, нийгэм тогтворгүйтэх байдалтай байлаа… Ажилгүйдлийг бууруулах гэж зогсолтгүй тэмцэж ирсэн бидний хувьд аж үйлдвэржилт бол асуудлыг шийдвэрлэх цорын ганц зам гэдгийн сайн ойлгож байлаа… гэж Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю дурдатгалдаа бичсэн нь бий. Өнөөдрийн Монгол Улс 60 жилийн өмнөх Сингапурын нөхцөл байдалтай нэлээд төстэйдүү харагдана. Зөрүүтэй нь манайд ажилгүйдлийн түвшин 17, 18 хувь руу орчихоод байхад сэхээ авч, иргэдээ ажил орлоготой болгоход бодлого уралдуулдаггүй. Аж үйлдвэржилт хэрэгтэй гэдгээ мэддэг ч ажил болгодоггүй.

Иргэдээ хуурч, үйлдвэр барих нэрээр өөрсдөө хөлждөг төр засагтай, эрх баригчидтай ийм нэгэн улс 21 дүгээр зуунд аж төрж байна шүү дээ.

Тиймээс одоо бол итгэхгүй ээ, хүмүүс ээ. "Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа авъя. Эрх баригчид, МАН-ынхан жил бүр бүтэхгүй төслүүд ярьж, тэрбумаар биш их наядаар нь хулгайлдаг, хөлждөг болох нь нэгэнт ил болсон. Одоо бид хууртаж болохгүй. Авах ёстой зүйлээ авдаг, нэхэх ёстойгоо нэхдэг хариуцлагатай, хэрсүү иргэд байцгаая. Бүр өмнөх жилүүдийн 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөж авах хэрэгтэй байна. Нэгэнт ярьсан төслүүд нь бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтсэн ч гэж дээ, эрх баригчид ард түмнээ хууран мэхэлж өөрсдөө хулгайлж, хөлжсөн нь ил болсон болохоор бид хувьцааны ногдол ашгаа нэхэх эрхтэй. Шүүхэд дуудсан ч болно.

Ногдол ашиг тараахгүйн тулд янз бүрээр л үзэж байх шиг байна. Зуун мянган төгрөг тараавал иргэд баас болгоод л дуусна гэв үү. Дарга нар хувааж идээд бас л баас болгох биш үү. Энэ улсад шударга, зарчимтай, эх оронч бүтээн байгуулалт, ажил үйлчилгээ гэж байхгүй болсон шүү дээ. Хэн нь илүү идэх вэ, хэн нь нууж идэх вэ гэсэн уралдаан л болсныг МАН-ын эрх барьсан жилүүдэд ард түмэн харж байна. Тиймээс ядаж ард түмэнд хаягласан хувьцааныхаа ногдол ашгийг авцгаая. Цаашлаад "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д энгийн хувьцаа эзэмшигчид олноор төлөөлж суумаар байгаа юм. Дарга нар, эрх баригчдыг санхүүжүүлдэг, нүүрсний хэрэг мэтийн хулгай гарахаас хамгаалж, ашигтай ажиллахад ташуур болж суух хэрэгтэй.

Б.ЭНХЗАЯА

 

Олон юм ярилгүй, олдсон дээр нь ногдол ашгаа авцгаая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани