Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

50 тэрбумын дэмжлэг

тавьчихаад багагүй хугацааг үдлээ.  Улс орны хөгжлийн гарц, эдийн засгийг түлхэх хүч хэмээн тодорхойлогдож байгаа "Шинэ төмөр зам” төсөл  зургаан жил гацсан бол  Сайншандын аж үйлдвэржилт  шаваа тавьснаас хойш гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийгдээгүй л байна. Ажил яагаад урагшлахгүй байгаа шалтгааныг зарим улстөрчид санхүү, мөнгөтэй холбон тайлбарладаг.  Монголын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж,  хөгжлийг түргэтгэхэд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн тооцоолж буй дээрх төслүүд үнэхээр хөрөнгө мөнгөний боломжгүйгээс өнөөдрийг хүртэл чөдөрлөгдөж байгаа юу гэсэн нэг асуулт сүүлийн үед улс төр, эдийн засагт өрнөж буй үйл явдлаас улбаалан тавигдаж байна. Өөрөөр хэлбэл,  хөгжил дэвшилд хүргэх  гүүр хэмээн дүгнэгдэж, хонгилын үзүүр дэх гэрэл болон харагдах болсон дээрх төслүүдэд төр засгаас хэрхэн дэмжлэг үзүүлж байсан бэ гэх асуултад  улстөрийн аливаа нэгэн хийрхэлээр хандалгүй эдийн засгийн бодит мэдээлэл, тоо баримтад түшиглэн хариулах гээд үзье.


Монгол Улсын Засгийн газрын 2012 онд гаргасан  тогтоолын дагуу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд  гүйцэтгэсэн ТЭЗҮ болон бусад ажлын  зардалд  55 сая доллартай тэнцэх төгрөгийг олгохыг Хөгжлийн банкинд даалгасны дагуу эхний ээлжинд 22.5 сая ам.долларыг салбарын яамны дансанд шилжүүлсэн байдаг. Дээрх хөрөнгөөр хийсэн ажлын задаргааг харахад ТЭЗҮ-ийг боловсруулахад хуулийн зөвлөхөөр ажилласан "Sidley” компанид хоёр сая 898 мянга, "MDS” компанид 300 мянган, техникийн зөвлөхүүдэд гурван сая, санхүүгийн зөвлөхүүдэд 1.5 сая, тодруулбал,  "Liberty partners”  компанид гэхэд л 489 мянга, "BNP Paribas” компанид  646 мянган ам.долларыг шилжүүлсэн байдаг.  "Liberty partners”  компани нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбатын компани бөгөөд тэрбээр төмөр замын бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсгийн багт ажиллаж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулга гишүүнийг өрөөндөө дуудаж уулзахдаа "2008 онд Баттулгыг Зам, тээврийн сайд болоход "Ийм ийм ажил хийнэ шүү” гээд өрөөндөө дуудаж хэлж байсан даа. "Хүрз барьж чадах хүн болгоныг аваачиж даланг нь бариулъя. Тавь тавин км, 100, 100 км-ээр нь хувааж өгөөд төмөр замыг босгоотох. 2010 он гэхэд үр дүн гаргаарай” гэсэн. Одоо юу ч байхгүй” хэмээн зэмлэсэн билээ. Төрөөс баримтлах төмөр замын бодлогын дагуу "Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар сохор зоос ч өгөөгүй, "Хойд эх мөнгө өгсөн бол би талхаа авах байсан” гэх Б.Батзаяагийн яриаг дээрх баримт үгүйсгэж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд сохор зоос ч өгөөгүйгээс ажил хийгдээгүй гэдэг тайлбар хэр үнэн эсэхийг дээрх баримтууд нотлох биз ээ.  

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах, нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон байр суурийг эзлэж байгаа Сайншандын шавыг тавьснаас хойш таван жилийг үджээ. Нүүрсээ угаана, боловсруулна, ган үйлдвэрлэнэ, газрын тосоо өөрсдөө боловсруулдаг болно гэж сүүлийн таван жилийн турш гоё мөрөөдөлдөө хөтлөгдсөн монголчууд энэ хугацаанд юу хийвээ.  Ямар ч байсан дээрх төслийг урагшлуулахын тулд Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх эхний ээлжинд найман тэрбумын санхүүжилтийг төрөөс гаргажээ. Энэхүү найман тэрбум төгрөгийг мөн л баахан зөвлөх компаниудад олгоод дууссан байна.

 Тодруулбал, "Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулсан бөгөөд энэ ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад даалгасан байдаг. Үүний хүрээнд "Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээ зэрэгт найман тэрбумыг Хөгжлийн банкаар дамжуулан олгосон  байна.  Тухайлбал,  Суурьшлийн бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөг "Гоби Травел” компаниар хийлгэж эхлээд 85 сая, дараа нь 57 сая төгрөгийг ажлын хөлсөнд өгчээ. Мөн хуулийн зөвлөхөөр ажилласан "Легал Полиси” компанид гэхэд эхлээд 181 сая,  241 сая төгрөг өгсөн байдаг.  "2012 оны сонгуулийн дараа "Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажлаа Баттулга хий. Үйлдвэр, хөдөө аж ахуйн ажлыг  чи сайн хариуц” гэж хэлсэн. Одоо тэгээд Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна? Тэнд чухам юу хийв? Саяхан би Сайншандтай холбогдоход Иргэдийн хурлын дарга нь "Алтанширээ суманд газрын асуудлыг шилжүүлэх шаардлагатай байна. Усны асуудал хүндрэлтэй байна. Сонгож авсан газар нь цэвдэг ихтэй юм” гэж хэлсэн. Ядаж энэ мэт зүйлийг судлаад, асуудлыг шийдэх хугацаа байсан шүү дээ. Энэ бүх боломж өөрт чинь байсан шүү” хэмээн Ерөнхийлөгч зэмлэсэн бий. Улс орны нийгэм эдийн засгийн чухал төслүүд хэмээн үнэлэгдэж байгаа төмөр зам болон Сайншандын төслийг урагшлуулахын төрөөс эхний ээлжид 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн. Харин энэ ажлын үр дүн хаана байна?

Ж.НЯМСҮРЭН

 

50 тэрбумын дэмжлэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани