Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялагтаа эзэн монголчууд дараагийн 100 жилийн амбицаа зарлая

Баялагтаа эзэн монголчууд дараагийн 100 жилийн амбицаа зарлая

 

Монголын уул уурхайн салбар 100 жилийн ойгоо 2022 онд тэмдэглэсэн. Зуун жилд уурхайчдын илрүүлсэн орд, эдийн засагт оруулсан нөлөө чамгүй их. 2022 оны байдлаар Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 28.5 тэрбум ам.долларт хүрсний 21.3 тэрбум нь (75%) уул уурхайн салбарт хийгджээ. Улсын төсвийн орлогын гурван төгрөг тутмын нэг нь уул уурхайгаас хамааралтай болжээ. Энэ тоо баримт уул уурхайн салбарын үнэ цэнийг илэрхийлнэ. Одоо харин дараагийн 100 жилд Монголын уул уурхайн салбарын хайгуул олборлолт хаашаа чиглэж, дэлхийн анхаарлыг юугаар татах вэ гэдэг асуулт салбарынхны санааг чилээж байна.

Улс орнууд критикал минералын жагсаалтаа зарласаар байна 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт малтмал гэх ойлголт нэлээд өргөн хүрээнд яригдаж, дэлхийн хөрөнгө оруулалтын салхи тийш чиглэх болжээ. Их гүрнүүдийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрснээс татгалзах амлалт болон эрчим хүчний шилжилтийг дагасан ашигт малтмалын эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Ерөнхийдөө, цахилгаан машин, батерай үйлдвэрлэл, өндөр технологиудад ашиглагдах металлыг улс орнууд критикап минерал буюу чухал ашигт малтмалд тооцож буй бололтой. Сүүлд Канад, Австрали, Энэтхэг зэрэг улс критикал минералд багтаах ашигт малтмалаа зарласан байна. Улс орнууд критикал минералд багтаах ашигт малтмалаа ингэж зарлаж байгаа нь дэлхийн шинэ геополитикт оролцох өөр өөрсдийн сонирхлыг илэрхийлж буй хэлбэр гэж харж болохоор байна. 

Энэ бүхэнд Монгол Улс чухам хаана нь явж, хаашаа чиглэх ёстой талаар уул уурхайн салбарт олон ажилласан экспертүүдийн үгийг сонсох боломж тохиов.

quote photo
 
Монгол Улс шилжилтээс хоцормооргүй байвал дэлхий улс орнуудын адил критикал минералын бодлого, стратегиа зарлах ёстой.
М.Давга
 

ШУТИС-ийн багш, судлаач М.Давга хэлэхдээ "Дэлхий түлшээ солих бэлтгэл хийж байна. 140, 150 жил явсан газрын тос суурьтай эдийн засаг ирээдүйд металл суурьтай эдийн засаг руу шилжих гэж байна. Ойрын 20-30 жилд дизель түлш, авто бензинээр явдаг автомашиныг цахилгаан машинаар бүрэн сольж, батерайн үйлдвэрлэл идэвхжих нь тодорхой байна. Энэ шилжилтийн аж үйлдвэр Хятадаас хамааралтай байх юм уу, Америкаас хамааралтай байх юм уу гэдэг асуулт гарч байгаа. Энэ дунд ширүүн өрсөлдөөн явагдах хандлагатай байна.

Цахилгаанд шилжихэд ашиглах эх үүсвэр нь бүх төрлийн металл, ашигт малтмалууд болж хувирна. Тэгэхээр түлшээ солих ашигт малтмалд хэн давуу эрхтэй байх вэ гэдэг нь шинэ геополитик бий болж байна. Жишээ нь, АНУ цахилгаан машин, батерайн үйлдвэрлэлд ашиглах ашигт малтмал, металлыг зөвхөн АНУ-тай чөлөөт худалдааны гэрээтэй улсуудаас олборлоно, худалдан авна гэдгээ зарлачихлаа. Өөрөөр хэлбэл, тэд дайснаасаа, өсрөлдөгчөөсөө олборлохгүй, худалдан авахгүй, зөвхөн найзаасаа авна гэдэг шинэ стратеги барих нь.

Монгол Улс шилжилтээс хоцормооргүй байвал дэлхий улс орнуудын адил критикал минералын бодлого, стратегиа зарлах ёстой. Мөн критикал минериалд ямар ашигт малтмал, металл багтааж байгаагаа зарлах хэрэгтэй. Үүний дараа бид хайгуулд хөрөнгө оруулалт татаж, металлын ордуудыг нээх хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн критикал минералын гол хэрэглэгч нартай хамтран ажиллаж шинэ гинжин хэлхээ рүү ойртох хэрэгтэй” гэсэн юм.

Баялагтаа эзэн монголчууд дараагийн 100 жилийн амбицаа зарлая
 

2023 оны гуравдугаар улирлын байдлаар дэлхий даяар 1.3 сая цахилгаан автомашин борлуулагдсан байна. Улс орноор нь авч үзвэл дэлхий дээр борлуулагдаж байгаа гурван цахилгаан автомашин тутмын хоёр нь Хятадад борлуулагдсан байна. Түүнчлэн, Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч BWD-ийн борлуулалт Америкийн "Телса"-г гүйцэхэд ойрхон иржээ. Өнгөрсөн жил Телса 1.8 сая цахилгаан автомашин үйлдвэрлэсэн бол BWD-ийнх 1.6 сая давсан байна. Өөрөөр хэлбэл, цаашид Хятад цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг тэргүүлэх хандлагатай болжээ.

АНУ 2029 он гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашиглаж байгаа чухал ашигт малтмалууд АНУ болон чөлөөт худалдааны гэрээтэй улс орнуудаас нийлүүлэгдэх ёстой гэдэг шаардлага тавьж байгаагийн цаана цахилгаан автомашины ханган нийлүүлэлтийг Хятадаас тусгаарлах бодлого барьж байгаа аж.

Саяхан Япон улс АНУ-тай зөвхөн ашигт малтмалаар чөлөөт худалдааны гэрээ байгуулаад амжжээ. Тэгэхээр Монгол Улс ганцхан Хятад гэдэг зах зээлээс хамааралтай байх уу, эсвэл дэлхийн худалдааны гинжин хэлхээнд холбогдох уу. Эсвэл гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд ашигт малтмалын салбартаа Япон шиг тоглолтуудыг хийх хэрэгтэй юу, үгүй юү гэдгийг бодох л хэрэгтэй.

 Зэс дэлхийн ч, Монголын ч чухал ашигт малтмал

Ихэнх улс критикал минералын жагсаалтдаа зэсийг оруулсан нь манай улсын хувьд сайн мэдээ. Зэсийг критикал минералын жагсаалтад хамгийн анх Канад улс оруулсан байна. Мөн АНУ критикал минералын жагсаалтаа шинэчлэхдээ зэсийг оруулсан аж. Тэгэхээр зэс бол дэлхийн болоод Монголын критикал минерал мөн гэдэг нь тодорхой байна. Шинжээчид цахилгаан автомашин, зай хураагуурын үйлдвэрлэлийг дагаж ирэх гучин жилд зэсийн эрэлт хэрэгцээ хоёр дахин өсөх тооцооллыг танилцуулсан. Манай улсын хувьд Оюу толгой гүний уурхай 2028 оноос бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх бөгөөд одоо гаргаж байгаа зэсийн гарц гурав дахин нэмэгдэх хүлээлт бий. Цаашлаад Цагаан суварга, Хармагтайн ордыг эргэлтэд оруулбал Монгол Улсын экспортолж байгаа зэсийн хэмжээ 2.5 дахин өсөх боломжтой. Яг энэ тооцоогоор урагшилбал манай улс дэлхийн нийт зэсийн хэрэглээний тав орчим хувь буюу шилдэг 10 зэс олборлогч оронд багтах магадлалтай.

Дэлхийн хамгийн том гурван тоглогч критикал минералд дараах ашигт малтмалыг багтаасан байна.
Дэлхийн хамгийн том гурван тоглогч критикал минералд дараах ашигт малтмалыг багтаасан байна.

Гэхдээ ирээдүйн шилжилтэд зэс бол ганцхан түүхий эд. Зэсээс гадна олон ашигт малтмал, металлын хэрэгцээ өсөн нэмэгдэж, улс орнууд тэр чиглэлд хайгуулаа эрчимжүүлж байна. Газрын тос суурьтай Саудын Араб гэхэд ирэх арван жилд уул уурхай тэр дундаа чухал ашигт малтмалд суурилсан хөрөнгө оруулалтаа 150 хувиар нэмэгдүүлэхээ зарлаж, түлшээ солих гинжин хэлхээнд нэгдэж эхэлжээ.

Дэлхийн уул уурхай хайгуулын салбарт жилд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эргэлддэг бөгөөд критикал минералын эрэл хэрэгцээг дагаж хайгуулын салбарын хөрөнгө оруулалт ирээдүйд 50, 100 тэрбум ам.долларт хүрч магадгүйг шинжээчид онцолж байна. Энэ хөрөнгө оруулалтын салхи Монголоор дайрах эсэх нь мөн эргэлзээтэй байна. Учир нь манай улсад хайгуул бараг л зогссон.

З.Ган-Очир
З.Ган-Очир

Энэ талаар "Иннова Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир "Дэлхийн хамгийн том зах бидний урд байгаа ч манай улс төө хоцорсон явж байна. Хайгуул бүр хоцорсон байна. Гэхдээ шилжилтээс хоцрохгүйн тулд ирэх 5, 10 жил хайгуулаа хөгжүүлбэл том боломжууд гарч магадгүй. Хайгуулыг хөгжүүлснээр эрчим хүчний шилжилтэд чухал үүрэгтэй никель, лити газрын ховор элемент, гянтболд, цайр зэрэг бүтээгдэхүүний ирээдүйг тодорхойлох боломжтой болно.

Эрчим хүч болоод автобензиний хувьд манай улсын хамаарал их. Энэ сул талаа эрчим хүчний шилжилтээр давуу тал болгох боломж бий. Тиймээс Монгол Улс эрчим хүчний шилжилтэд бэлдэх хэрэгтэй" гэдгийг онцолсон.

Баялагтаа эзэн монголчууд дараагийн 100 жилийн амбицаа зарлая
 

Мөн Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэлэхдээ "Дэлхий даяар хэрэглээ талдаа ч тэр дотоод шатлалт хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүрт шилжиж байна. Уг шилжилт нь критикал минералын эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэх гол эх үүсвэр болж байна. Шинэ үе, шинэ цикль гарч ирж байна. Манай улсын хувьд энэ нь нэг талаар маш том боломж. Үүнийг бид ашиглаж чадвал боломжоо бодит хөрөнгө оруулалт, ажлын байр, өсөлт хөгжил болгож хувиргана. Ялангуяа, эрэл хайгуулын хувьд том боломж. Хайгуулын салбараа идэвхжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэх тэр үүд хаалгыг илүү нээх хэрэгтэй байна" гэдгий тодотгосон юм.

 Монгол амбицаа зарлая

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны сонгуулиар "Баялагтаа эзэн монгол” гэх үгийг уриа болгож ард түмнээс сонгогдож байлаа. Гэхдээ монголчууд баялагтаа эзэн байна гэдгийг баялгаа газарт нь нам дараад сууна гэж ойлгоогүй нь мэдээж. Өөрсдөдөө олгосон газар нутгийн давуу тал, байгалийн баялгаа ашиглаж улс шиг хөгжье, эзний ёсоор үр шимийг нь хүртэе гэж ойлгосон байх. Харамсалтай нь, Монголчууд, Монгол Улс баялгаа "нам дарах” ажлыг илүү хийгээд байх шиг. Ялангуяа сүүлийн арав гаруй жил байгалийн баялгийг олж илрүүлэх хайгуулын ажил нам зогслоо. Тавантолгой, Оюу толгойгоо тойрч эргэлдээд цаашаа алхахаа мартсан мэт...

Монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн мөн юм бол дэлхийн түлшээ солих шилжилтэд Монгол Улсын амбиц, Монголын критикал минерал буюу чухал ашигт малтмалд юу, юуг багтаах, хайгуулын салбараа аль чиглэлд идэвхжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлая.

 

https://itoim.mn/a/2024/01/22/analyze/wib

Баялагтаа эзэн монголчууд дараагийн 100 жилийн амбицаа зарлая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани