Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хиймэл оюун ухаанаар орд нээх боломжтой

Хиймэл оюун ухаанаар орд нээх боломжтой

 

Олон улсын эрчим хүчний агентлагаас 2040 он гэхэд өндөр хөгжилтэй орнуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн гуравны хоёрыг нүүрстөрөгч багатай сэргээгдэх технологи эзлэнэ гэж төлөвлөжээ. Үүнийг дагаад ойрын 20 жилд нефть, хийн салбар дижитал технологийн хувсгал руу шилжих юм. Энэ нь эрчим хүчний системийн шинэ бүтэц архитектурыг бий болгох боломж гэж дэлхийн улсууд харж байна. Нүүрс шатааж эрчим хүч гарган авдаг загвараас цөмийн болон усан цахилгаан станц, биоэнерги,нар, салхи,газрын гүнийн дулаан зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээр тэлж буй. Энэ шилжилтэд Европын Холбооны орнууд манлайлж байна.


Манай орны хувьд түлшний зарцуулалтыг багасгах хүлэмжийн хийн ялгарлтыг бууруулахын тулд хэмнэхийн тулд технологийгн дэвшлийг ашиглах хэрэгцээ үүсчээ. Учир нь улс орнууд цахим шил­жилтийг хийж байна .Ер нь цахим шилжилт рүү аажмаар шилжихэд юун түрүүнд эрчим хүчний дэд бүтэц хэрэгтэй. Төв азийн цээжинд орших манай улсын хувьд нар, салхи, усны асар их нөөцөд тулгуурлан станцуудыг барьж одоогийн төвийн эрчим хүчний нэгдсэн систем рүү дамжуулах, түгээх аргаар шилжилт хийх боломжтой хэмээн судлаачид хэлж байна. Одоогоор Налайхын салхин станц ийм маягаар түгээлтээ хийдэг. Түүнчлэн Азийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд хамрагдах боломж бий. Иймээс шинээр бий болох дэд бүтцийн программ болон бусад дагалдах хэрэгслүүдийг бүтээхэд газрын ховор элемент нэн чухал. Харин манай улс эдгээр металлын хайгуулын судалгааг эрчимжүүлэх шаардлага байна. "Чухал ашигт малтмалын стра­­тегиар дамжуулан Монголын уул уур­хайн салбарт шинэ салхи оруулах. Мөн криткал минералын зах зээлд хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны "Friendshаring” тактик чухал” гэж ШУТИС-ийн багш, судлаач М.Дагва хэлж байна.

 

Зэсээ чухал ашигт малталын жагсаалтад авъяа


сонин mn


Монгол Улс чухал ашигт малт­мал тодорхойлох жагсаалтаа батлах шаардлагатайг мэргэжилнүүд сануулдаг. Учир нь дэлхийн улсууд жагсаалтаа зарлахын зэрэгцээ зарим улс зэсээ энэ жагсаалтад оруулсан байна. Тэгвэл зэсийн нөөцөөр баялаг манай улс жагсаалтаа даруйхан зарлах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, зэсээ чухал ашигт малтмалын жагсаалтад оруулах шаардлагатай. Эрчим хүчний шилжилтэд цахилгаан дамжуулах хамгийн найдвартай эх үүсвэр бол зэс гэдэг. Тэгэхээр криткал минералын эрэлт нийлүүлэлт тун эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд критикал метал (critical metal) критикал эрдэс (critical mineral), критикал түүхий эд (critical raw material) гэх зэргээр нэрлэх болсон. Тэдгээрийн дотроос хамгийн их эрэлт нь газрын ховор элементүүд. Иймд дэлхий даяар газрын ховор элементийн судалгаа, эрэл хайгуул, эрэлт нийлүүлэлтэд анхаарал хандуулж байна. Европын Эдийн засгийн холбооноос 2010 онд өндөр технологийн түүхий эдийг критикал метал нэршлээр анх олон улсад зарлаж, 2020 онд дахин шинэ мэдээлэл түгээхдээ хангалтын эрсдэл өндөртэй ашигт малтмалаар газрын ховор элементийг нэрлэсэн. Жил ирэх бүр энэ ашигт малтмалын хэрэглээ нь ихэсч, нийлүүлэлт багасаж буй. учраас эрдэмтэн судлаачид дэлхий даяар критикал металыг судалж, эрж хайж байна.

 

Гуравдагч орнуудтай түншлэх боломж газрын ховор элемент


сонин mn


Манай орны хувьд одоогоор газрын ховор элементийн зургаан орд бүртгэлтэй. Үүний нэг нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт ил­рүүл­сэн Халзан Бүрэгтэй. Хэдийгээр орд агуулга дунд зэрэг хэдий ч нөөцийн хувьд боломжтой нэмэлт хайгуул хийж хүдрийн биетээ бүрэн хүрээлж өнөөгийн нэмэгдсэн үнээр нөөцийн тооцооллыг дахин хийвэл дэлхийн хэмжээнд газрын ховор элемнтийн то­моо­хон ордуудын нэгд очиход ойрхон гэж ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийнТехнологи, эрдэс судлал, инновацын төвийн захирал,профессор С.Жаргалан ярьж байна. Тэрбээр, "Халзан Бүрэгтэй ордын газрын ховор элементийн нөөцийг баталгаажуулах шаард­лагатай. Энэ ордын нийлбэр ислийн нөөцийг барагцаалбал 1.4 сая гаруй тонн гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн энэ төрлийн нөө­цийн нэг хувиас илүү гэсэн үг бө­гөөд багад тооцогдохгүй юм байна” гэсэн юм.

Газрын ховор элементийн баялаг нөөцөөрөө дэлхийн анхааралд орчих­сон урд хөршийн тухайд энэ төрлийн ашигт малтмалын ихэнх нөөц нь Өвөр Монголд бий. Манай улс газрын судлаараа ойрхон бүс гэдэг утгаараа газрын ховор элементийн нөөц ихээр илэрч болох өндөр магадлалтай орон. Дахин онцлоход энэ давуу тал маань гуравдагч хөршүүдийн овоо хараанд орчихсон, Монголыг "моод”-ноос гаргахгүй яваа. Газрын ховор элементийн хэд хэдэн илэрц, ордтой Азийн Монголын хувьд эрэл хайгуул дээр жаахан анхаарчихвал газрын ховор элементийн нөлөө бүхий ордууд нээгдэх өндөр магадлалтай гэж Үйлдвэр, худалдааны сайд асан, доктор Ц.Даваадорж "Газрын ховор элементийн олон улсын чиг хандлага ба боломж, сорилт” сэдвээр тавьсан илтгэлдээ онцолсон. 2009 онд Америкийн геологийн мэргэжилтнүүд Монгол Улс 31 сая тонн газрын ховор элементийн таамаг нөөцтэй гэсэн судалгаа хийжээ. Хэрэв энэ нөөц батлагдвал Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийн нийт нөөцийн 16.8 хувийг бүрдүүлж дэлхийд БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигдэнэ гэжээ. АНУ-ын геологийн судалгааны өнгөрсөн оны тайлангаар БНХАУ газрын ховор элементийн 44 сая тоннын батлагдсан нөөцөөр тэргүүлж байгаа бол түүний араас Вьетнам 22 сая тонн, Бразил болон ОХУ тус тусдаа 22 сая тонн, Энэтхэг 6.9 сая тонн, Австрали 4.2 сая тонн, АНУ 2.3 сая тонн, Грийнланд 1.3 сая тонн хэмээн бүртгэжээ. Тэгэхрээ Монголчууд газар ховор элементийн салбартаа анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Шинжлэх ухааны технологи, түүний хэрэглээтэй холбоотой судалгаа шинжилгээ, нөөцийн таамаг, олон улсын чиг хандлага ямар байгааг, мэдэрч үйл хөдлөл, хийх боломжтой гэж "Australia Mongolia Extractives Program” /AMEP/ -н тайланд онцолжээ. Газрын ховор элементийн эрэлт өсч байна. Энэ нь эрэлт, нийлүүлэлт тэнцвэрээ алдах магадлалтай тул үнийн хамгийн өндөр цэгтээ хүрчээ. Соронзон үйлдвэрлэл өсч байгаа нь газрын ховор элементийн нийлүүлэлтээс давах эрсдэл үүсч буй. Газрын ховор элементийн эрэлт өсч буй нь  цахилгаан хөдөлгүүрийн (EV train) технологийн өсөлттэй шууд холбоотой. Харин Я п о н ы Ге ол о г и й н а л б а н ы судалгаагаар 2040 он хүртэл газрын ховор элементийн эрэлт өснө хэмээн таамаглжээ. Хятадын эрдэмтэд ч мөн ийм таамаг хийсэн байна. Хос хөдөлгүүрт болон, дан хөдөлгүүрт болон автомашины үйлдвэрлэлийн харьцуулсан үзүүлэлтээс харахад, хос хөдөлгүүрт машины үйлдвэрлэл нь 2030 он хүртэл ихээхэн өсөх нь. Тээврийн хэрэгслийн зарим томоохон үйлдвэрлэгч 2030 он гэхэд турбо хөдөлгүүрээ бүрэн халж, цахилгаан автомашин нийлүүлэх талаар илүүтэй ярьж байна. Энэ нь газрын ховор элементүүдийн эрэлт улам бүр өсөх нь тодорхой болсныг харуулж буй. 

 

Уул уурхайн ордыг хиймэл оюун ухаанаар хугацаанд нээх боломжтой

 

сонин mn

Хиймэл оюун ухаанд суурилсан технологиудыг дэлхийд өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал, "CHAT GPT”-ийн тусламжтайгаар боловс­руулалт хийж орд байх магадлалыг тодорхойлж байна. Ингэснээр хайгуулд зарцуулах уламжлалт зардал, хүний нөөц, судалгаа шинэжилгээний үй олон цаас үйлдвэрлэл зэргийг халахын зэрэгцээ түүнд зарцуулах эрчим хүч буурна. Оюу толгойн ордод бүхэлд нь хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем суурилагдсан. Энэ нь томоохон ордуудыг хиймэл оюун ухаанаар нээж илрүүлэх боломж бүрдсэний илрэл. Түүнчлэн дэлхийн уурхайнуудад ашиглагдаж буй дизелиэр ажилладаг тээврийн хэрэгслийг цөөрүүлэх зорилгоор ца­хил­гаан тээврээр солих ажил хурдтай явагдаж байна. Манай томоохон уур­хай­нуудад цахилгаан машин ашиг­лан уурхайн зардлыг тодорхой түв­шинд бууруулаад байгаа тухай энэ чиглэлээр олон жил дагнасан судалгаа, хөгжүүлэлт хийж буй "Ай,Ти Экспертс” ХХК-ны захирал А.Мөнхбадрал ярьж байна. Өнөөдрийн Оюу толгой, Эрдэнэт, Багануурын ордуудын геологи, хайгуулын ажил 30-40 жил үргэлжилсэн. Тэгвэл орчин үед хиймэл оюун ухаан, дижитал технологийн түвшинд геологи хайгуулын ажлыг хурдасгаж ордыг богино хугацаанд илрүүлэх нь манайд том давуу тал аж. Түүнчлэн үүрэн холбооны 5G, сансрын холбооны нам орбитын хиймэл дагуулын интернет (Starlink) нэвтэрснээр Монголын уул уурхайн салбарт бага зардлаар дижитал шил­жилт хийх дэд бүтэц бүрдээд байгаа юм байна. Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт техно­логиудыг Монгол Улс уул уурхайн сал­бартаа ашиглаж экспортын орлогоо нэмэг­дүүлэх боломжтой. Мөн, ордын нөө­цийг 5-10 минутад тооцоолон хиймэл оюун ухаанд суурилсан "Domain MCF” шийдлийг өнгөрсөн онд "Digitalization in Mining” арга хэмжээний үеэр та­нил­цуулсан.Энэхүү шийдэл ордын хамгийн үр ашигтай, өндөр агуулгатай нөөцийг тогтооно гэсэн үг. Өндөр хүчин чадалтай GPU болон үүлэн тех­нологиудыг ашиглаж богино хугацаанд мэдээллийг боловсруулж байгаа явдал.

 

Хятад ховор элементтэй холбоотой патентын 80 гаруй хувийг эзэмшиж байна


сонин mn

Газрын ховор элементийн нийлүү­лэлтийн сүлжээ геополитикийн өрсөл­дөөнд хэт автаад буйг уул уурхайн сал­барын судлаач хэлж байна. Хятад улс түүхий эдийг бусад орноос импортолж цэвэршүүлэх, ялгах өвөрмөц чадварыг хөгжүүлсэн нь тэдний давуу тал болж байна. Хятад энэ зах зээл дээр өрсөлдөгчтэйгээ дайтахаас илүү найзлах, хамтрах тактик барьж буй. Тиймдээ ч Австралийн хайгуулын компаниудад гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн 2012 оноос хойш тус улс нэмүү өртгийн сүлжээг ахиулах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн. Хятадын эрх баригчид ховор элементийн олборлолт, боловсруулалтыг төрийн өмчит үйлдвэрийн газруудад нэгтгэж, судалгааны гол төвүүдийг байгуулжээ. Тэд газрын ховор элементтэй хол­боотой патентын 80 гаруй хувийг эзэмшиж байна. Одоо Хятад улс ховор элементийн хамгийн том импортлогч, экспортлогч орон бөгөөд энэ нь соронзын материалыг боловсронгуй болгох, ялгах, үйлдвэрлэх зэрэг ховор металлын боловсруулалтын дийлэнх хэсгийг хянадаг гэсэн үг. Өнгөрсөн оны эхний хагаст Хятад улс 90 мянган тонн газрын ховор элементийн хүдэр, металын ихээхэн хувийг АНУ-аас импортолж, 26 мянган тонн цэвэршүүлсэн газрын ховор элемент, тэр дундаа соронзон материал экспортолжээ. Зөвхөн газрын ховор элементээс гадна Хятад бол цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой олон чухал ашигт малтмалын тэргүүлэгч бөгөөд хамгийн хэмнэлттэй нийлүүлэгч юм.

 

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хиймэл оюун ухаанаар орд нээх боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өнөөдөр, 15:40
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани