- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөрөнгө оруулалтаар халхавчилсан "РИО ТИНТО"-ГИЙН ШАНТААЖ
"Рио Тинто"-гийнхон дахиад л шантааж хийж эхэллээ. Шалтгаан нь Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид хүргүүлсэн албан бичигтэй холбоотой. Тодорхой хэлбэл, Татварын ерөнхий газраас Оюутолгой компанийг 130 сая ам.долларын татвараа гүйцээж төлөхийг шаардсан албан бичгийг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн юм. Үүнийг нь ч 2010-2012 онд төслийн эхний шатны үйл ажиллагааны явцад нийт 130 сая ам.долларын татвар, хураамж дутуу төлсөн хэмээн "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд бататгасан.
Гэвч "Рио Тинто" компанийн удирдлагууд энэхүү шаардлагыг эсэр-гүүцэж, зохих журмын дагуу татвараа төлсөн хэмээн тайлбарлаж буй. Цаашлаад Арбитрын шүүхэд хандахаа ч мэдэгдсэн. Энэ асуудлаас үүдэж далд уурхайн санхүүжилтийг "зогсоох" талаар хэлж байгаа. Нэг ёсондоо "Рио Тинто" компанийн зүгээс татвар төлөхөөс зайлсхийж, далд уурхайн хөрөнгө оруулалтаар барьцаалан шантааж хийж эхэлсэн нь энэ юм. Үнэндээ улсын данс улайж, эдийн засаг нь хямарчихсан энэ үед 130 сая ам.долларыг төсөвт оруулна гэдэг сайн хэрэг. Үүнийгээ дагаад гадаад валютын дарамт багасч ам.долларын ханш суларна.
Гэтэл дур нь хүрэхээр хөрөнгө оруулалт хийж, дургүй нь хүрэхээр зогсооно хэмээн шантааж хийж байгаа нь хачирхалтай биш гэж үү. Хуулиараа Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид акт хүргүүлснээс хойш 10 хоногийн дараа мэдээллийг олон нийтэд ил болгох учиртай. Энэ дагуу Оюутолгой компанийнхан 130 сая ам.долларын татвар төлөх эсэхээ өнөөдөр эцсийн байдлаар хариу мэдэгдэх юм. Гэтэл "Тurquoise Hill Resources" компанийн гүйцэтгэх захирал Кэй Пристли татварын асуудалтай холбоотойгоор далд уурхайн ТЭЗҮ хойшилно гээд мэдэгдчихсэн. ТЭЗҮ хойшилбол далд уурхайн бүтээн байгуулалт дахин хойшилно. Үр дүнд нь тэд биш бид хохирно. Энгийнээр тайлбарлавал төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарсан хэвээрээ л байна.
Үүнийгээ дагаад эдийн засгаа эрчим-жүүлэх энэ Засгийн газрын ажил ч гацаанд орно. Хатуухан хэлэхэд бүтэлгүйтнэ. Тэгээд ч Татварын ерөнхий газраас "Тurquoise Hill Resources"-ийг 130 сая долларын татвар төлөөгүйг нь тэнгэр ширтэж байгаад гаргачихаагүй болов уу. Тиймээс "Тurquoise Hill Resources" үнэхээр татвараас зайлхийсэн бол түүнийгээ төлөх л ёстой. Хамгийн гол нь биднийг бөхийх тусам тэд гэдийж байна. Гэхдээ хуультай түүнийг нь хэрэгжүүлдэг агентлагтаи улсын хувьд үнэхээр асуудал байгаа бол тэрийг нь мөрдүүлэх л ёстой. Усыг нь уувал ёсыг нь дагах л ёстой. "Тurquoise Hill Resources" компанийнхан ч далд уурхайн хөренгө оруулалтаар шантааж хийж, аль болох өөрсдөдөө ашигтай шийдвэрийг гаргуулдаг байж болохгүй билээ.
Одоогоос жилийн өмнөхөн яг ийм нөхцөл байдал үүсч байв. Тухайн үед Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн болон бусад асуудлаас "Рио Тинто", Монголын Засгийн газар хооронд үүссэн үл ойлголцол төслийн үйл ажиллагааг нэлээд хойш татаж, тодорхойгүй байдал үүсгэж байлаа. Үүгээр зогсохгүй Засгийн газар, "Рио Тинто" компани хоорондын үл ойлголцлын үр дүнд нь 2000 гаруй Монгол ажилчин цомхотголд орж байсан юм. Тухайн үед үүссэн үл ойлголцлыг хамтарч шийдэх хүртэл ийм алхам хийлээ хэмээн хөрөнгө оруулагчдын зүгээс зөөлрүүлж тайлбарлаж байсан ч "Рио Тинто" Монголын талд өгч буй сануулга, шантааж байхыг үгүйсгэхгүй гэж эдийн засагч, шинжээчид тодотгож байв. Харин энэ удаад татвараа төлөхөөс зайлсхийхийн тулд далд уурхайн хөрөнгө оруулалт, ТЭЗҮ-ийг барьцаалж эхэлж байх шиг. Ямартай ч, "Тurquoise Hill Resources"-ын удирдлагууд ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.
С.ГАНДӨЛ /Үндэсний шуудан/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||