- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Америкийн нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг Иран улс саатуулжээ
ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 12 /ВВС/. Өнгөрсөн онд АНУ, Ираны хооронд маргаан үүсэх гол шалтгаан болоод байсан нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг Оманы эргийн ойролцоо зэвсэгт этгээдүүд пүрэв гарагт барьцаалж, чиглэлийг нь өөрчилжээ. Үүний дараахан Ираны эрх баригчид шүүхийн шийдвэрээр тус хөлөг онгоцыг саатуулсан гэж мэдэгдсэн байна.
"Исламын Бүгд Найрамдах Иран улсын тэнгисийн цэргийн хүчин шүүхийн шийдвэрийн дагуу Оманы булангийн усанд Америкийн нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг саатуулав" гэж Ираны мэдээллийн IRNA агентлаг мэдээлжээ. Мөн Ираны мэдээллийн Mehr агентлагийн мэдээнд дурдсанаар "АНУ 2023 онд Ираны нефтийг хулгайлсны хариуд уг хөлөг онгоцыг хураан авсан" байна.
Тээврийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхэлдэг компаниудын мэдээлснээр, Маршаллын арлуудын далбаатай Грекийн "Empire Navigation" компанийн эзэмшилд байдаг "Гэгээн Николас" хөлөг онгоцыг Оман улсын Сохар боомтоос 90 км-ийн зайд барьцаалж, хөлөг онгоцны байршлыг тогтоогч AIS системийг салгаж, улмаар Ираны Жак боомт руу чиглэлийг нь өөрчилсөн байна. Уг хөлөг онгоц Иракийн Басра боомтод 145 мянган тонн нефть ачиж, Суэцийн сувгаар дамжин Туркийн баруун эргийг чиглэн явж байсан гэж "Empire Navigation” компани Ройтерс агентлагт мэдээлсэн юм. Хөлөг онгоцны 19 хүний бүрэлдэхүүнтэй багт Филиппиний 18, Грекийн нэг иргэн байсан бөгөөд хөлөг онгоцыг Туркийн нефть боловсруулах "Tupras” үйлдвэр түрээсэлсэн аж.
Йемений босогчид болох хутичууд ХАМАС-ын дайчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 дугаар сараас хойш Улаан тэнгисийн Баб-аль-Мандебын хоолойд худалдааны хөлөг онгоцууд руу халдаж байгаа юм. Харин "Гэгээн Николас" нефтийн тээвэрлэх гол замуудын нэг болох Ормузын хоолойд явж байх үед нь уг хөлөг онгоц руу халджээ.
Ийнхүү халдсанаар Ираны эрх баригчид АНУ болон түүний холбоотнуудын зүгээс хутичуудын эсрэг цохилт өгч байгаагаа эргэн харахыг албадах зорилготой гэж Financial Times-иййн шинжээчид үзэж байна. 2022 оны хоёрдугаар сард тухайн үед "Суэц Ражан” гэдэг нэртэй байсан уг хөлөг онгоц Ираны Харг арлаас нефть тээвэрлэж байна гэж сэжиглэж байгаагаа "Цөмийн Ираны эсрэг" байгууллага мэдэгдсэнээс хойш олны анхаарлыг татах болсон юм.
АНУ хориг арга хэмжээний хүрээнд 2023 онд уг хөлөг онгоцыг хураан авчээ. АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэхдээ "Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусынхан АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин Ираны нефтийг хууль бусаар Хятад руу тээвэрлэхийг оролдож байна" гэж байв. Иймээс АНУ-ын Хууль зүйн яамны шийдвэрийн дагуу 2023 оны наймдугаар сард хөлөг онгоцны нефтийг өөр хөлөгт шилжүүлэн ачиж, Хьюстонд буулгажээ. Үүний дараа хөлөг онгоцны нэрийг "Гэгээн Николас” болгон өөрчилсөн байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||