- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Саусгоби Сэндс" ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Олны анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн болон хэргийг
шалгах явц ямар байгаа талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц. Батболдоос
тодрууллаа.
-Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн.
Энэ асуудалд прокурорын байгууллага ямар үүрэг оролцоотой ажиллаж байна
вэ?
-Энэ асуудалтай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй. Төрийн нууцын
тухай хуулийн 5.4.1, Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр
зүйлд зааснаар энэ асуудлын талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй.
-Өнгөрсөн
нэгдүгээр сард "Макс таур"-ын барилгаас төмөр унаж хүний аминд хүрсэн
асуудал гарсан. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байгаа.
-Цэцэрлэгийн
багш нар хүүхдүүдийг зодсон хэрэг цөөнгүй гарсан. Энэ талаар шүүхээс
шалгасан уу. Шалгасан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгнө үү?
-Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийн багш Д.Цэнд-Аюушт холбогдох
бага насны хүүхдийг байнга зодож тарчлаадаг хэрэг байсан. Энэ хэрэгт
мөрдөн
байцаалт явуулж, энэ сарын эхээр шүүхэд шилжүүлснийг шүүх шийдсэн.
Тодруулбал, энэ хүнд хоёр жилийн хорих ял оногдуулж, нэг жилийн
хугацаагаар тэнсэн харгалзсан. Мөн Сонгино-хайрхан дүүргийн 113 дугаар
цэцэрлэгийн багш Я.Ням-цэцэгт холбогдох гурван настай хүүхдийг өмдөндөө
шээлээ гэж төмсгийг нь асаагуураар түлсэн хэрэг гарсан. Энэ хэрэгт
гурван cap арав хоногийн баривчлах ял шийтгэсэн.
-"Саусгоби Сэндс" ХХК-ийн удирдлагуудыг шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэргийг шалгах явц ямар байгаа вэ?
-Тус компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла, санхүүгийн
ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком нарын татвараас
зайлсхийсэн хэргийг энэ сарын 4-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд
шилжүүлсэн. Энэ хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт болохоор тов нь
гарсан байгаа.
-Г.Сарангэрэлийн хэрэг ямар шатандаа явна?
-Г.Сарангэрэлийн хар тамхи мансууруулах бодис олж авсан хадгалж,
борлуулсан хэргийг шүүх шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт хэд
хэдэн хүн холбогдсон байгаа.
-"Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярын хэргийг шалгаж дууссан уу?
-"Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох орон
нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал
ашигласан, олборлосон хэргийг энэ сарын сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн.
Мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр Өвөрхангай аймгийн Засаг дарга,
ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн энэхүү хэргийг үйлдсэн болохыг
тогтоосон.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||