- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шар нунтаг аюулгүй гэв үү?
Уран, шар нунтагийн талаар эрдэмтэд санал бодлоо солилцлоо. Уулзалтын эхэнд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр "Өнөөдрийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул хийх 58 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Гадна, дотно гэлтгүй компаниудад адилхан шаардлага тавьж, хуулийн дагуу ажиллахыг шаарддаг. Хуулиас гадуур үйл ажиллагаа гэж байхгүй. Цаашид ажил хийлгэхгүй байгаа хүмүүст хуулийн дагуу хандаж, хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэв.
Дөрвөн жилийн өмнө улсын төсөвт ураны салбараас 3.2 тэрбум төгрөгийг оруулж байсан бол өнгөрсөн жилд 1.1 тэрбум болтлоо буурчээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл буурч, гадаад, дотоодын компаниуд энэ салбарт ажиллах сонирхолгүй байгаа нь үүнд нөлөөлсөн хэмээн эрдэмтэд үзэж буй. Уран бол хортой гэж ямар ч ойлголтгүй бусдын үгээр улс төр хийх явдал эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг тэд хэлж байна. Тиймээс төрөөс ураны талаар иргэдэд зөв ойлголт өгөх тал дээр анхаарах, олон нийтэд зөв мэдээлэл, мэдлэг өгөх хэрэгтэйг сануулав.
Шар нунтагийг шууд цөмийн эрчим хүчинд реакторт ашиглаж болдоггүй бөгөөд юуны өмнө хийн төлөвт хувиргана. Үүний дараа шар нунтгийг баяжуулж, уран бий болгоно. Нэг кг баяжуулсан уран 170 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гаргадаг аж. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй байгаа нэг гол шалтгаан нь энэ хэмээн эрдэмтэд ярьж байна.
Улсын зөвлөх инженер, геофизикч Ц.Түдэв "Уран, шар нунтагаас айгаад байх шаардлагагүй. Дээхэн үед танкны хуяг хийхэд уран ашигладаг байсан. Яагаад гэвэл уран өндөр температурт тэсвэртэй, хатуу, нягт онцгой чанартай. Дэлхийг сөнөөх хүйтэн зэвсэг байсан түүх бий. Гэхдээ одоо дэлхийг аврах энхийн халуун гал болчихоод байна” гэдгийг сонирхууллаа.
Тэрээр манай орны хувьд ураны орд, олборлолт, шар нунтаг гэсэн гурван зүйл ярих ёстой. Гэтэл ард иргэдэд сөрөг мэдээлэл өгч буй хүмүүс нь уран баяжуулах процесс гээд хэтэрхий дээшээ огт байхгүй зүйлийг хөндөж яриад байгаа” гэдгийг илтгэлдээ дурдаж байлаа.
Семинарын үеэр дэлхийн эрчим хүчний чиг хандлага хаашаа чиглэж байгаа, мөн Монголын ураны нөөц, олборлолтын байдал, шар нунтагийн боловсруулалт, эдийн засгийн тооцоо судалгааны талаар эрдэмтэлд илтгэл тавьсан. Дэлхийн олон орон хүрэн эдийн засгаас татгалзаж ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Хэдийгээр уран хортой гэсэн ухуулга Монголд хүчтэй өрнөдөг ч дэлхий атомаас эрчим хүч гаргаж авахыг чухалчилж буйг өндөр хөгжилтэй орнууд атомын цахилгаан станцынхаа тоог нэмэх болсноос харж болох гэнэ.
Геологич Г.Жамсрандоржийн ярьснаар Монголд ураны олборлолт эхлээгүй, зөвхөн хайгуулын төвшинд судалгааны ажил хийж байгаа аж. Өнөөдөр ураныг дэлхийн улс орнууд хүн, байгальд хоргүй аргаар, газрын дор уусган баяжуулах маягаар олборлож байгаа гэнэ. Энэ нь хор хөнөөл багатайгаас гадна эдийн засагт ч хэмнэлтэй аж. Дэлхийн ураны нийт олборлолтын 45 хувийг ийм аргыг ашиглаж байгаа аж.
Эрдэмтдийн судалгаанаас харахад дэлхийн цөмийн энергийн хэрэгцээ 2030 он хүртэл тасралтгүй өсөх хандлагатай байгаа юм байна. Ураны олборлолтоороо Казакстан, Канад, Австрали, Нигер, ОХУ, АНУ зэрэг улсууд дэлхийд тэргүүлдэг байна. Харин Монгол Улс батлагдсан ураны нөөцөөрөө дэлхийд 13 дугаарт жагсдаг бөгөөд ураны ордын хайгуул судалгааг эрчимжүүлж ураны нөөцөө баталгаажуулвал манай улс ураны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт жагсах нөөцтэй аж.
Ийнхүү эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүс, цөмийн физикчид уран бол хоргүй гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||