- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний салбарын нүүрийг "Эрдэнэс таван толгой " тахалж магадгүй
"Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайн агуулахаас өдөрт 100 тоннын
даацтай 300-400 машин нүүрс тээдэг гэнэ. "Тавантолгой" ганц компанид
нүүрсээ борлуулж байгаа бол "Энержи ресурс"-ийн борлуулалт ч
багасчээ. Тиймдээ ч авто зам, гаалийн хяналт шалгалт, нэвтрүүлэх
ачаалал буурсан байна. Зэргэлдээх уурхайнуудынх нь үйл ажиллагаа
хумигдсан нь "Эрдэнэс Тавантолгой"-д өрөө хурдан дарах, борлуулалтаа
нэмэгдүүлэх боломж олгож буйг уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэл ярьсан
юм. Хятадын "Чалко"-гоос 2012 онд зээлсэн 350 сая ам.долларын өрийг
"Эрдэнэс Тавантолгой" компани Цанхийн зүүн уурхайгаас олборлосон
нүүрсээрээ дарж байгаа. Одоо 90 гаруй сая ам.долларын нүүрс нийлүүлснээр
өрөө барагдуулж дуусах аж. Тэгвэл Цанхийн баруун уурхайгаас дөрвөн сая
гаруй тонн нүүрс Хятадын 10 орчим компанид борлуулах гэрээ байгуулжээ.
Уурхайн амнаас тонн нүүрсийг 34-36 ам.доллараар борлуулдаг гэсэн мэдээ
бий. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" компани нэг тонн нуүрснээс 3-5
ам.долларын ашиг олж байна гэсэн тооцоо гаргаж болно.
Монгол Улс энэ жил 31 сая тонн нүүрс олборлоно гэж төлөвлөсөн. Үүний 11 сая тонныг "Эрдэнэс Тавантолгой" компани дангаараа гүйцэтгэх төлөвлөгөөтэй. Тус компани одоогоор 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол агуулахдаа төдий дайны "хар алт" овоолоод байгаа гэнэ. Түүнчлэн хөрсийг нь хуулж, олборлоход бэлэн болгосон 1.5 сая тонн нүүрс бий аж. "Эрдэнэс Тавантолгой"-н борлуулалт хоёрдугаар улиралд огцом сайжирч, олон компанитай гэрээ хийсэн билээ. Хятадын нүүрсний зах зээл тогтвортой, борлуулалт энэ хэвээр байвал 11 сая шоо метр хөрс хуулж, 10-11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэнэ. Мэдээж тус компанийн энэ жилийн хамгийн том зорилт "Чалко"-гийн өрийг төлж дуусгах юм. Наймдугаар сар гэхэд төлж дуусгах төсөөллөө "Эрдэнэс Тавантолгой"-н-хон танилцуулж байсан.
Энэ өдрүүдэд Хятадын "Шинхуа" компанийн төлөөлөл Улаанбаатарт хүрэлцэн ирж, "Эрдэнэс Тавантол-гой'' компанийн удирдлагуудтай нүүрс худалдан авах хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ удахгүй эцэслэх бололтой. Уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэл "Шинхуа" компани тун удахгүй манайхаас нүүрс ачиж эхлэх байх" гэж хэлсэн юм. "Чалко"-той дүйцэхүйц энэ том компанид нэлээд их хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа. Нүүрсний боруулалт муудаж, зах зээл нь хумигдсан өнөө жил "Эрдэнэс Та-вантолгой" компани энэ салбарын нүүрийг тахалж магадгүй нь.
Дэлхийд нэр хүндтэй, Австралийн "Макмохан" компани таван жилийн гэрээ байгуулан "Эрдэнэс Тавантолгой"-н Цанхийн зүүн уурхайн олборлогчоор ажиллаж байгаа. Тус компанийн техникийн бэлэн байдал 64 хувьтай гэнэ. Уг нь техникийн бэлэн байдлыг 85 хувиас доошгүй байлгаж байж уурхайн олборлолт илүү үр ашигтай болдог байна. "Макмохан"-ы техникийн бэлэн байдал анхнаасаа шаардлага хангаагүй гэдэг. Олон оролцогчоос шалгаран өндөр хөлс, урт хугацаатай гэрээ хийж, морилон ирсэн "Макмохан" үндэсний том компанийн маань үйл ажиллагааг хойш чангааж буй нь тоогуй.
Харин "Хишиг арвин индустриал", "Мира", "Уул уурхайн үндэсний олборлогч" компанийн "Монгол уурхайчид" түншлэл сайн ажиллаж буйг "Эрдэнэс Тавантолгой"-нхон дуулгав. Ерөөсөө эднийх "Макмохан"-аас илүү ажиллаж байгаа нь харахад л андашгүй. Цанхийн зүүн аманд ганц экскаватор байсан бол "Монгол уурхайчид"-ын олборлолт явуулж буй баруун уурхайд дөрвөн "экска" ажиллаж байлаа. "Монгол уурхайчид"-ын техникийн бэлэн байдал 85 хувиас давж, шаардлага хангаж буй аж. Өдөрт 60 мянган шоо метр уулын цул олборлож буй уг нэгдлийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх боломжтой гэж "Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайн ерөнхий захирал ярилаа. Тус компанийн техникийн нөөцөд дөрвөн экскаватор, хүнд даацын 10 машин бэлэн байгаа гэнэ лээ.
"Эрдэнэс Тавантолгой" компани "Монгол уурхайчид"-тай нэг шоо метр уулын цулыг 8000 төгрөгөөр олборлуулах гэрээ хийснийг сонгон шалгаруулалтын дараа мэдээлж байсан. Тэгвэл хангалтгүй ажиллаж буй "Макмохан" компани нэг шоо метр уулын цул олборлосныхоо хөлсөнд хэдэн төгрөг авдаг бол. Энэ талаар Н.Нямгэрэл захирлаас тодруулахад тодорхой зүйл хэлсэнгуй. Нэгэн эх сурвалжийн хэлснээр "Макмохан" нь "Монгол уурхайчид"-аас Хоёр дахин их хөлс авдаг аж" '
Тавантолгойн ордын Цанхийн хэсгээс нүүрс олборлож буй гурван ам нийлэх нь ээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрс олборлодог Цанхийн зүүн, баруун ам нийлэхэд гучин метрийн "хана" үлдсэн харагдав. Бидний "жижиг" хэмээн нэрийддэг 'Тавантолгой" компанийн дөрөвдүгээр ам Цанхийн зүүн амтай нийлэхэд бас төдий хэмжээний зай байгаа аж. Хоёр компани уурхайн ам нийлэх хэсгийн нүүрсийг хэрхэн хувааж олборлох талаар гэрээ хийж буй гэнэ. Тохиролцоонд хүрсний дараа хоёр амыг тусгаарласан хамрын хөрсийг хуулж, олборлолт хийх юм байна. Өдгөөгөөс гурван жилийн өмнө Цанхийн хэсэгт 'Тавантолгой" компанийн уурхай хоёр амтай байлаа. Харин 2011 оноос "Эрдэнэс Тавантолгой" компани үйл ажиллагаагаа эхлүүлснээр энэ хөндийн нөөцийг томоохон нуурын дайтай хотгор үүстэл олборложээ.
6.2 тэрбум тонн нүүрсний нөөц-тэй Тавантолгойн ордыг "Эрдэнэс Тавантолгой" компани дор хаяж 100 жил ашиглана гэж төлөвлөж байгаа. Төдий хугацаанд нөөцийг нь олборлож, борлуулсны дараа энэ хөндийд хэдэн мянган жил хадгалагдсан үүц шавхагдана. Тэр үед Монгол Улс хэрхэн хөгжсөн байх бол гэж хүн бүр дотроо бодож суугаа. Улс орноо хөгжүүлэх, иргэддээ сайхан амьдрах орчин бүрдүүлэх хөрөнгө бий болгох зорилгоор монголчууд
ашигт малтмалын нөөцөө олборлон худалдаж буй билээ.
Уурхайтай нь танилцах үеэр "Эрдэнэс Тавантолгой" компани Тавантолгойн ордын зэргэлдээ орших Цогтцэций суманд нийгмийн хариуцдагаа хэрэгжүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Тус компани орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, тэдний хүсэлтээр сум дундын хүн эмнэлэгт нь түргэн тусламжийн тусгай тоноглолтой машин, баг бүрт нь бага оврын трактор бэлэглэсэн юм. Хүн ам олноор суурьшиж, уул уурхай дагасан үйлчилгээний бизнес хөгжин, өргөжин тэлж буй Цогт-цэций сумын хүн эмнэлгийнх нь түргэн тусламжийн автомашин нь хуучирч эвдэрдэг болжээ. Тус сумын Засаг дарга Н.Амгалан "Манай сумын хүн эмнэлгийн автомашин эвдэрч, малчдадаа түргэн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байсан" хэмээгээд эмнэлгийн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн шинэ автомашин бэлэглэсэн "Эрдэнэс Таван-толгой" компанийнханд талархлаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэднийх сумын төв гудамжинд гэрэлтүүлэг тавих, гурван га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажилд нийт 500 гаруй сая төгрөг зарцуулах юм байна.
Т.ЭНХБАТ "Өнөөдөр" сонин

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани