- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Протокол: “Тавантолгой” ХК-ийн удирдлагууд архивын баримтаа устгачихсан юм уу?
УИХ-аас байгуулсан Түр хорооноос Нүүрсний хэргийн сонсголын эхний хэсгийг өчигдөр эхлүүллээ. Өчигдөр эхэлсэн нээлттэй сонсголын протоколыг хүргэе.
Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
- Түр хорооны ирц бүрдэж олонх нь хүрэлцэн ирсэн тул сонсголын үйл ажиллагааг нээж байна. Энэ удаагийн түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсголыг дараах асуудлын хүрээнд арванхоёрдугаар сарын 4,7, 18-22 –нд хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон бусад бараа үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно.
УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл:
-Жил дамнасан, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн нүүрсний сонсгол эхэлж байна. Жижиг “Тавантолгой” компани энэ сонсголд хэр хамааралтай байсан юм бол доо. Одоогийн удирдлагууд ирсэн үү. 2011-2021 оны хооронд 25-400 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тус компани 2022 онд 2.5 тонн нүүрс олборлоод 700 тэрбумын борлуулалтын орлого, 350 тэрбумын зардалтай ажилласан байна. 2023 онд хэчнээн хэмжээний нүүрс олборлож, хэчнээн борлуулалт хийж хэдэн хувийн зардал гаргаж, хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ. 2022-2023 оны харьцуулсан тоог мэдмээр байна.
“Тавантолгой” ХК-ийн захирал Д.Артаг:
-Уурхайн олборлолт үйлвэрлэлийн ажил хэвийн явж байгаа. 2023 оны бизнес төлөвлөгөө гурван сая тонн нүүрс. Тиймээс зорьсон хэмжээндээ арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хүрч ажиллана. Бид нүүрсний орлогыг өмнөх жилээс дутаахгүй байх үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл:
-Та дутуу мэдээлэл өгөөд байна. “Тавантолгой” ХК-д шинээр бүрэн эрх төлөөлөгч томилсон учраас санхүүгийн үзүүлэлт илүү сайжрах ёстой байсан. Явцын дунд мэдээллээ илүү тодорхой болгож өгөхийг хүсье.
Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Шинжээчийн дүгнэлтэд гол асуудал нь баримт материалын бүрдэл дутуу байгаа байдал. Тухайлбал, 1995-1999, 2006, 2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 1995-2012 он хүртэлх ТУЗ-ийн хурлын тэмдэглэл байхгүй. 1995-2007, 2013, 2015 оны компанийн бизнес төлөвлөгөө байхгүй. 1995- 2014 он хүртэлх компанийн үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2010 он хүртэлх гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2010 он хүртэлх ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй. 1995- 2015 он хүртэлх ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 он хүртэлх хөрс хуулах ажлын гэрээ, 1995-2011 он хүртэлх хөрсний хэмжилтийн акт байхгүй. 1995- 2014 он хүртэлх тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байхгүй. 1995-2019 он хүртэлх тэсэлгээний ажлын акт байхгүй. 1995- 2004 он хүртэлх нүүрс худалдах, худалдан авах гэрээ байхгүй. 1995- 2004 он хүртэлх нягтлан бодох бүртгэлийн программын дата байхгүй. Өөрөөр хэлбэл энэ компани, байгууллага мөн үү. Устгачихсан юм уу.
Гэрч н.Шүрэнхишиг:
-2010 онд аймгийн Архивын газарт бүх баримтуудаа үзүүлээд шаардлагатай материалуудаа өгсөн. 2011 оноос хойш компани дээрээ бааз үүсгээд компанидаа хадгалдаг болсон.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун даргаас тодруулъя. Би иргэдийн хурлын процесс яаж явдгийг мэдэж байгаа. Гэхдээ та нар энгийн логикоор бод доо. 51 хувийг эзэмшиж байгаа иргэдийн хурлынхан бүх эрх ашиг нь ард түмэн. Хэзээ ч ард түмний талд 51 хувиа алдахгүй. Ард түмний төлөөллийн байгуулага 49 хувийнхаа төлөөллийн хүнийг 51-хувийн ТУЗ гишүүнээр оруулж байхдаа та юу бодож байв. Ард түмнээ бодов уу.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун:
-Энэ хурлын тэмдэглэл процессоор нотлогдох байх. Өнөөдрийг хүртэл бид 51 хувийн хувьцааныхаа эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Хувьцаа эзэмшигчид, тэдний эрх ашгийн төлөө аймгийнхаа иргэдийн төлөө ИТХ ажилласаар ирсэн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Нүүрсний сонсголын гол зорилго бол нүүрсний хулгайг таслан зогсоох. Нүүрсний хулгайгаас болж алга болж байгаа мөнгө орон нутаг, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд эерэг ач холбогдол өгөх ёстой. Гэвч нүүрсний хулгайн хэргээс болж өнөөдөр Өмнөговь аймгийн иргэдийн амжиргааны түвшин, ажилгүйдэл ямар түвшинд хүрсэнг 2009 оноос хойшхи статистик мэдээллээс харж болно. “Тавантолгой” ХК-ийн тухай танилцуулсан материал дотор ихэнх материал, ялангуяа 2011-2014 оны үйл ажиллагаатай холбоотой тайлан байхгүй байна. Энэ нь Ашигт малтмалын ерөнхий газар, Үндэсний геологийн албанд ч энэ мэдээлэл байхгүй байна гэж шинжээч хэлж байна. Яагаад Монголын төр энэ үед ажлаа хийхгүй байсан юм бол. Тайлан дутуу болохоор яаж нүүрсний сонсголыг шударга, бодитой явуулах вэ.
Шинжээч:
-Хяналт шалгалтын хүрээнд бид “Тавантолгой” ХК-д томилолтоор ажилласан. Ирүүлсэн баримт материалын хэмжээнд танилцуулахаар бэлдсэн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Гурав дахь эх үүсвэрээс зарим зүйлийг авч ашигласан гэж шинжээч хэлж байна. Энэ нь хэр бодитой гэж үзэж байгаа вэ. Эдгээр байхгүй материалууд Ашигт малтмалын ерөнхий газар, Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй үлдсэн шалтгааныг асуумаар байна.
Хянан шалгагч:
-Гурав дахь эх сурвалж болж ашигласан мэдээллийг Үндэсний Аудитын газар, Гаалийн Ерөнхий газар, Татвар ерөнхий газраас авсан. Тиймээс мэдээллийн үнэн зөв байдлыг хууль, төрийн байгуулага хариуцна. Мэдээж үнэн зөв мэдээлэл гэж үзэж ашигласан. Тодорхой жилүүдийн материалыг аймгийн Архивт хүлээлгэн өгсөн гэдэг тайлбарыг биднийг томилолтоор ажиллах хугацаанд тухайн компаниас өгөөгүй. Бид компаниас ирүүлсэн албан бичгийн хүрээнд танилцуулсан.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-“Тавантолгой” ХК-аас сайд, дарга эрх мэдэлтнүүд, ард түмнийхээ мөнгөнөөс хумсалсан. Би өмнө үндэсний компанийн талаар нэг ч ярьж байгаагүй. Одоо ярьж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууя. “Таван толгой” ХК-аас Өмнөговь аймгийн иргэдээс гадна ямар хүмүүс хувьцаа эзэмшдэг вэ.
Гэрч н.Шүрэнхишиг:
-Би 2022 он хүртэл “Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. 2006-2021 оны ногдол ашиг 561.4 тэрбум төгрөг нийт хувьцаа эзэмшигчиддээ тараасан. Үүний 286.3 нь орон нутагт.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Зах зээлийн үнэ нэмэгдчихээд байхад ИТХ юу хийж байсан юм бэ. ИТХ-аас ТУЗ-ийн дарга нарт удирдамж өгч байсан уу. Яагаад өнөөдрийг хүртэл зөвхөн цөөнх нь үйл ажиллагаагхэрэгжүүлээд хэдэн тэрбум төгрөг төсөв оруулсныгаа гайхалтай сайхан бодож
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун:
-Жил бүр ТУЗ-д чиглэл өгдөг. Юу хэлэлцэх үү, Өмнөговь аймгийнхаа төсөв хөрөнгийг яаж бэхжүүлэх үү, хөрөнгө төвлөрүүлэх үү гээд чиглэлээ тогтоол хавсралтаар өгөөд явдаг.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-“Тавантолгой” ХК хувь эзэмшигчдийн 12.9 нь бусад гэсэн ангилалд байна. Энэ арав гаруй хувьд иргэд байна уу эсвэл хуулийн этгээд байна уу. “Тавантолгой” ХК-ийн захирал Д.Артаг та яаж томилогдсон бэ
Шинжээч:
- Тавантолгой” ХК хувь эзэмшигчдийн 12.9 хувийг иргэд аж, ахуйн нэгж бүрдүүлж байна. Тоон мэдээллийг тодруулж хэлье.
“Тавантолгой” ХК-ийн захирал Д.Артаг :
-Би -“Тавантолгой” ХК-д энэ оны гуравдугаар сарын 1-нээс ажиллаж эхэлсэн. Зургадугаар сарын 9-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас хойш гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаагүй гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||