- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ураны “тоо”-нуудыг УИХ-гүйгээр тохирч болох уу?!
Манайхан уранаа Францтай хамт ашиглахаар болсон. Францын "Орано групп”-тэй Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн зун Монголд хэд хэдэн уулзалтыг хийсэн. Улмаар сарын өмнө манайхан Францад очоод хэлэлцээ хийж, протоколд гарын үсэг зурчихаад ирсэн. Тэгж ирснээс хойш "...Хачин сайхан тохирлоо. Тав, түүнээс дээш 19 хүртэл хувиар роялти авна. 30 жилийн хугацаанд 3.2 тэрбум орчим ам.долларын орлого олно. 4.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай байна. Үүнээс 1.6 орчим тэрбум ам.долларыг АМНАТ хэлбэрээр авна. Энэ нь төслийн ашгийн 25 орчим хувь болно. Ашиглалтад ороод л жил бүр татвар хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авна. "...Үндсэн хуулийн 6.2 дах заалтаа өгөөжийн 50+1 хувь нь Монголын талд байх ёстой” гэсэн зарчмыг баримталсан. Францын тал Монгол Улсын Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандлаа” гэцгээгээд л байна. Өөр олон "тоо” дуулдаж байна. Хальт сонсохоор нээрээ л хачин сайхан яриа тохироо гэмээр байгаа юм. Гэхдээ цаанаа ихээхэн ноцтой уршиг урхаг дагуулж мэдэхээр боллоо.
Яагаад гэхээр Францад гарын үсэг зурсан хэлэлцээний протоколоор нарийн ширийн маш олон тоог тохироод иржээ. Хамгийн гол нь энэ олон "тоо”-г УИХ-ын ямар нэг оролцоогүйгээр ярьж тохирсон. Энэ нь асуулт, асуудал хоёрыг дагуулаад эхэллээ. Тодруулбал, "...Ураны асуудлыг УИХ-гүйгээр ярьсан нь Үндсэн хуулийн хэд хэдэн зөрчил үүсгэчихэв үү” гэж энд тэнд мэр сэр яригдаад багагүй хугацаа өнгөрөв.
Үнэхээр ч Үндсэн хуулийн 3.1-д "...Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг. Энд "...Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага” гэж тодорхойлсон нь УИХ юм. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд ч "...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 6.2-т "...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн. Хуулийг зөвхөн УИХ тогтоодог. Нэг үгээр хэлбэл, ураны асуудлыг УИХ-аар яригдаагүй байхад ийм түвшинд хүртэл "ярина” гэдэг томоохон асуудал дагуулна.
Үүнээс гадна, эхэнд өгүүлсэн тоонууд дунд "...Энэ төслөөс бүх төрлийн татвараа авах, өсөн нэмэгдэх орлогоос роялти авах гэх зэргээр Монголын талын өгөөж 50+1 байна "гэсэн нь "...Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлдөө Монгол Улс давуу эрхийн 10 хувь эзэмших, эхний байдлаар тохиролцсон” гэдэг мэдээлэлтэй уягдаж байна. Өөрөөр хэлбэл, Зөөвч овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглахад Франц 90, Монгол 10 хувь эзэмшихээр яригдаад эхэлсэн бололтой юм. Гэтэл Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т "...Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гээд заачихсан байдаг. Энэ мэтийн хэд хэдэн асуудал одоохондоо "нууц”-аар яригдаж буй Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн гэрээний "халуун” сэдэв нь болоод байгаа аж.
Нөгөөтэйгүүр өмнө нь яг ингээд алдчихсан гашуун түүх манайд бий л дээ. Америкт оччихоод өнөөдрийг хүртэл баригдахгүй яваад байгаа Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээ бол яг энэ. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа УИХ мэдээгүй байхад Дубайд очиж хэлэлцээ хийгээд л буруутсан. Түүнийгээ дараа нь "...Дубайн гэрээ гэж андуураад байна. Гэрээ биш зүгээр л санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээр шүү дээ” гэж тайлбарлаад нэмэр болоогүй юм. Өнөөдрийг хүртэл өөрөө эзгүй, хөлд нь баахан хүн үрэгдчихсэн, чирэгдчихсэн баларч байна. Тэр утгаараа, Франц дахь ураны "гэрээ” нь Монголд улс төрийн "гэмт хэрэг” болоод дуусаж ч мэдэх юм. Ийм л болчихлоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин.
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||