Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Миний харсан Азийн наадам

“Ханжөү 2022 · Азийн XIX наадам” 09-р сарын 23-наас 10-р сарын 08-ны өдрүүдэд “Хүний орчлонгийн диваажин” хэмээн алдаршсан Ханжөү хотноо нижгэр сайхан болж өндөрлөлөө.

- Би дунд сургуульд суралцаж байх үед Азийн наадам Бээжин хотноо болж “Азийн салхи” хэмээх гол дуу дэлгэрэн урсгал болж байсан болохоор дууны багш маань энэхүү дууг манай ангид зааж байсан тул тэр үеэс Азийн наадмын тухай бага сага ойлголттой болж эхэлсэн юм. Хожим нь хэвлэл мэдээллээс Азийн наадмын тухай олонтой харж сонсож байсан ч ер нь Азийн наадмын сэтгүүлч болно гэж арван зүүдэнд маань орж байгаагүй билээ.

   Хятад улсад гурав дахь удаа болж байгаа энэхүү “ногоон, ухаалаг, арвич хэмнэлтэй, соёлч”  байдлыг дэлхийд харуулсан Азийн дэлгэр наадамд сэтгүүлчээр ажиллах болсон маань Мөчир бид хоёулын хувьд үнэхээр олдошгүй аз тохиол байж, анх удаа дэлхийн хэмжээний наадамд оролцож, ялангуяа дэлхийн хэмжээний асар том спортын наадмын сэтгүүлчээр ажиллаж, энэ бүхэн нь бүр л “анх удаа” тохиосон болохоор бид хоёулаа догдлол бишрэл, сонирхол гайхашрал, харамсал хүлээлтийн мартагдашгүй мөртөө давтагдашгүй үлгэр учралд эрчлэгдэж, хятадын бахархал, Хятадын онцлогийг газар дээр нь үзэж бие сэтгэлээрээ мэдэрлээ.

              Догдлол буюу бишрэл

   Гавир цэцгийн улирал Ханжөүд саатаж, цэцэгсийн анхилуун үнэр бэрийн газраас ханхлаад Азийн наадмын үзэгчид, тамирчид, сэтгүүлчид, ажилтнуудын сэтгэлийг гижигдэнэ. Азийн наадмын өдрүүдэд баяр догдлолын мөч хором талбайгаас талбайд үргэлжилнэ. Харин бидний хувьд спортын уралдаан тэмцээнийг газар дээр нь үзэж мянга түмэн үзэгчдийн уухайлал, алга ташилтын дуутай хамт догдлон байсан маань хамгийн мартагдашгүй.

   09-р сарын 24-ний 19:30-д бид Ханжөү хот дахь Азийн хамгийн том усан спортын талбайд Азийн наадмын усан сэлэлтийн шийдвэрт тэмцээнийг газар дээр нь сонирхсон юм. Алга ташилт, уухайлал үргэлжилж хоёр цаг орчмын шийдвэрт тэмцээн үнэхээр нисэх мэт хурдан байж догдлол бишрэл аль алинд нь автсанаа мэдэлгүй өнгөрөв. Гэгээлэг булчинлаг тамирчин залуус түмний харааг булааж үзэгчид суудалдаа тогтож ядан өндөлзөнө. Миний хувьд хятадын тамирчдын багийн Ван Шүнь, Жан Юйфэй нарыг энэ талбайд таниж, усан сэлэлтийн сургалтад очиж усанд сэлэхийг сурч дийлэхгүй гачигдаж байсан гоморхол маань арилж дахиад л усан сэлэлтийн сургалтдаа очих урам зориг сэргэж байлаа.

Ялангуяа, энэхүү хоёрхон цагийн дотор Хятадын баг долоон төрлийн тэмцээний алтан медалийн эзэн болж, 6 төрлийн тэмцээнд адил бус хэмжээний тэмцээний түүхийн дээд амжилтыг үүдсэнд бишрэн тамирчдын хөдөлмөр эрч хүчинд гайхаж, спорт, урлагийн уралдаан тэмцээн нь үндэстэн угсаатны үг хэл, улс орны хилийн зааггүй байж хүн бүгдийн сэтгэлд хүрдэг нь бишрэлтэй. Энэ мөн спортын уралдаан тэмцээний татах хүч биз ээ.

   Мөчир маань:

- Эгч ээ, 09-р сарын 24-ний үдэш миний хувьд сэтгүүлчийн амьдралд маань мөнхрөн үлдэх өдөр боллоо. Азийн наадмын сэтгүүлчээр анх удаа ажиллаж байгаа миний хувьд иймэрхүү дэлхийн хэмжээний том тэмцээнийг газар дээр нь үзэж, Хятадын багийн тамирчдын гайхалтай хүч чадлыг газар дээр нь мэдэрсэндээ маш их догдоллоо гэж хэлж байсан юм.

09-р сарын 30-ны орой Хятадын арван зургаахан настай Чюань Хунцань охины 10 метрийн тавцангийн усан харайлт үнэхээр бүх талбайг бишрэл догдлолын ертөнц болгож байсан юм. Бид хоёр гадаад, дотоодын том том хэвлэл мэдээллийнхэнтэй мөр зэрэгцэн энэ оройн медалийн эзэд болон сэтгүүлчдийн уулзалтад оролцож, олны од болсон энэ жаахан охин ичимтгий мөртөө үг дуу цөөхөн. Олны асуултад ганц хоёр үгээр хариулах нь хөөрхөн байж, эрхгүй л хайр төрүүлж байлаа.

    10-р сарын 03-ны орой Ханжөүгийн төв цэнгэлдэх хүрээлэн болох их бадамлянхуат ордонд болсон хөнгөн атлетикийн тэмцээний талбай бол бүр буцалж байсан юм. “Нөхөрлөл нэгдүгээр уралдаан хоёрдугаар” гэх бага, дунд сургуулийн үедээ сургуулийнхаа спортын уралдаан тэмцээнд оролцож байсан үе маань санагдаж байлаа. Тэр үеийн манай суруулийн спортын төрөл нь голдуу хөнгөн атлетикийн тэмцээнүүд байж,  би гүйх, харайх гээд идэвхтэй оролцогч бөгөөд идэвхтэй хөгжөөн дамжигч байсан юм. Энэ оройн уралдаан тэмцээн намайг аргагүй л бага насанд маань буцааж хүүхэд насны миний цэвэр ариун дурсамжийг сэргээж байлаа.

Үнэндээ Азийн наадмын спортын уралдаан тэмцээн бүхэн нь үзэгчид бүгдийн догдлол бишрэлийн дунд явагдсан нь яриангүй юм. Бидний хувьд догдлон биширсэн мөч хором бүхнээ яриад барах ч биш дээ! Харин Азийн наадмын уралдаан тэмцээний талбай дахь догдлол бишрэл маань Азийн наадмын хамгийн сайхан дурсамж болон үлдэсэн юм.

       Сонирхол буюу гайхамшиг 

   Ши Ху нуурын соёлын үзэмж, Лан жү соёл түүхийн эртний хотхон,  Бээжин Ханжөүгийн их татмал гол гэх гурван их дэлхийн өвийг тээсэн Ханжөү хотын гоц сайхан өнгө үзэмж болон их, бага Бадамлянхуа цэнгэлдэх хүрээлэн гээд л. “Ханжөү 2022 · Азийн наадам”-ын юу бүхэн нь сэтгэлийг соронздон нүдийг минь хужирлаж гайхаш алдуулж байсан юм. Энэ бүгдийн дундаас Хятадын уламжлалт соёл урлаг болон орчин үеийн хөгжлийг гайхамшигтай уялдуулсан нь давтагдашгүй юм.

   Ханжөү Азийн наадмын өлзийт гурван хүүхэлдэй болох Цэнь Цэнь,  Лянь Лянь, Цүн Цүн нь Ханжөү хот байх гурван том дэлхийн өвөөс ирэлттэй байж, хамгийн бодитой гэрч болсон байдаг сан.

Хятадын уламжлалт тэмдэглэлт баярын өдөр болох тэргэл сарны баяр (09-р сарын 29-ний өдөр ) болон Улсын баяр (10-р сарын 01-ний өдөр) нь Азийн наадмын өдөртэй давхардсан нь найран дээр хөг нэмсэн явдал болж, наадмыг улам ч өнгөтэй болгож билээ. 09-р сарын 29-ний өдөр бид Азийн хотхон, хэвлэл мэдээллийн хотхон,  тамирчдын хотхон дахь Торго дурдангийн соёл урлаг зэрэг уламжлалт соёлын үзүүлбэр, Цайны соёл урлаг, цаасан хайчилбар, гүчин хөгжим зэргийг биечлэн ойлгох талбаруудаар сонирхон явж ойлгон мэдэрч явлаа. Зөвхөн л спортын уралдаан тэмцээн явагдуулах биш харин нэг удаагийн эчнээ гайхамшигт уламжлалт соёлоо дэлхийн хараанд дэлгэж үзүүлсэн төдийгүй орчин үеийн хөгжлийн байдлыг тохитой уялдуулан Хятадын хөгжил, Хятадын дүр төрхийг гүйцэд харуулж, Хятадын бахархлыг үзүүлж байгаа томоохон үзэсгэлэн болсон байна.

Дижитал гал бамбарчин, жолоочгүй автомашин, “робот ажилтан”, Азийн наадмын нээлт хаалтын ёслолын арга хэмжээний өндөр технологи нь дэлхийд хэд хэдэн хамгийн “анх”-ыг  үүдэж билээ. Энэхүү сонин сайхан “Анхны” зүйлс нь хүмүүсийн сонирхлыг татаж байсан төдийгүй бүр цаашид Хятадын технологийн хөгжилд гайхишралыг төрүүлж байсан юм.

   Азийн наадмын бүх талын үйлчилгээ нь боловсролын дээд төвшинд хүрсэн нь бас нэгэн гайхамшиг юм. Азийн наадмын сайн дурын ажилтнууд ба технологийн ажилтнуудын олонх нь Ханжөү хот,  Же Жян муж бүс нутгийн их, дээд сургуулийн оюутнуудаас бүрэлдсэн юм. Азийн Наадмын талбайн өнцөг бүлэн бүрт цоглог жавхаалаг залуу хүмүүсийн цайлган мишээл, гэгээлэг царай харагдаж, Хятадын ирээдүйн дүр төрхийг харуулж байлаа. Хамгийн дурдууштай нь Азийн наадмын өдөр тамирчид, ажилтнууд бүгд төлбөргүйгээр метро, автомашинаар аялах зам харилцааны дөт дөхөм үзүүлсэн явдал нь гадаад, дотоодын зам мэдэхгүй хүмүүст багагүй тус дэм болжээ. Азийн наадмын Хаалтын ёслолын арга хэмжээний дараа бүх үзэгчдэд зориулан төлбөргүй зам харилцааны үйлчилгээ үзүүлсэн билээ.

Уралдаан тэмцээний хувьд бидэнд сонирхолтой санагдсан зүйл гэвэл 09-р сарын 26-ны оройн E спортын тэмцээн байлаа. Анх удаа Азийн наадмын уралдааны төрөл болсон энэхүү Хятадын уламжлалт үлгэр түүхэнд суурилан бүтээсэн тэмцээний тухай таг ойлгохгүй, электрон тоглом нааддаггүй миний хувьд талбай дүүрэн суусан залуустай хамт хөгжөөн нэмж суух нь залуу бага насыг минь санагдуулж, эрч хүчтэй болох сайхан мэдрэмжтэй. Ахуй талбайд үзэгчид пиг таг дүүрэн байж, тэр мөртөө бүгд залуус байж уухайлал тасрахгүй буцалж байлаа.

      Харамсал буюу хүлээлт

    Харамсал нь дараагийн уулзалт буюу хүлээлтийн шалтаг болдог учиртай.

Азийн наадмын нээлтийн ёслол болох “Азийн давалгаа” гэх арга хэмжээг газар дээр нь сонирхож чадсангүй нь бид хоёрын хамгийн их харамсал болж билээ.Энэ удаагийн Ханжөү Азийн наадамд дотоод, гадаадын арван хоёр мянга гаруй сэтгүүлчид оролцосон байдаг. Үүнд мянга гаруй сэтгүүлчид л наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцож газар дээр нь мэдээ мэдээлэл хийсэн байна. Бид хоёр нээлтийн ёслолын арга хэмжээний ахуй байдлыг мэдэрхийн тулд Азийн хотхоны хэвлэл мэдээллийн төвд багийн хамт олноосоо салж үлдсэн билээ. Хэвлэл мэдээллийн төвийн шууд дамжуулан нэвтрүүлэх талбайд мөн уухайлал тасрахгүй байлаа. Бид бүх улс орны төлөөлөгчид талбайд орсны дараа буудал зүг буцахаар болов. Гадаа зөөлөн салхи намуухан илбэж тэнгэрийн цаг хүний санаа нийлсэн нь илхэн. Бид Ханжөү хотын ээж гол болох Чянь Танжян мөрний гүүрийг явган гаталж байхад нээлтийн ёслолд оролцсон үзэгчид унадаг дугуйтай хөөрөлдөн давхих нь энэхүү арга хэмжээ амжилт төгөлдөр болсныг бүрэн гэрчилж байлаа.

   Монгол Улсын тамирчдын баг болон төлөөлөгчдийн багтай уулзаж сурвалжилж чадсангүй, ялангуяа Монгол Улсын Азийн аварга болсон гурван тамирчны ахуй тоглолтыг газар дээр нь үзэж чадсангүй маань энэ удаагийн бас нэг их харамсал болон үлдэж билээ.

Хятадын онцлог, Азийн хэв маяг, гайхамшигт гоц сайхан байдлыг харуулж чадсан Ханжөү Азийн наадам өндөрлөж, хүн болгонд Ханжөүгийн дурсамж адил бус байдлаар үлдсэн нь лавтай.

   Хятадын тамирчдын багаас Азийн аварга 201 гарсан ба Өвөр Монгол орноос Азийн аварга тодорсон ба Өвөр Монголын ах дүү хоёр бөх Азийн наадамд зодоглож, хүрэл медалиар энгэрээ мялаасан нь түүхийн дээд амжилтыг бүтээж хүн түмний амнаас ам дамжин яригдаж байлаа. Азийн наадам нь олимпийн үзэл баримтлалыг бадруулан Азийн орны ард иргэд хоорондын нөхөрлөлийн гүүр болон гүнзгийрүүлж чадсан нь яриангүй.

Миний хувьд тамирчдын нөр их хүч хөдөлмөр болон яруу алдар, улс орнуудын спортод анхаарал хандуулж байгаа сайн сайхан байдал болон спортын уралдаан тэмцээн нь хүн түмэнд, улс оронд үзүүлж байгаа үнэлшгүй үнэ цэнийг үнэнхүү мэдэрсэн явдал юм.

Азийн наадамд догдолж, гайхаж, биширч, харамсаж өнгөрсөн хором бүр маань мартагдашгүй давтагдашгүй Ханжөүгийн дурсамж болж үлдлээ. Нагояд уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье !

 

Зохиогч: Нийтлэл \ Ш.Цогзолмаа Д.мөчир
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СЛМ
Миний харсан Азийн наадам
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани