Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болчих вий?!

Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болчих вий?!

 

“...Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” гэж Д.Сэнгээ найрагч шүлгээрээ яг хэлсэн байгаа юм. Баялаг бол байна. Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт, Цагаан суварга, Асгат, Салхит, Төмөртэй гээд л үргэлжилнэ. Эднийгээ ашиглаад л байдаг. “Эзэд” нь харин таг хоосон хэвээрээ л байна. “...Баялагтаа эзэн Монгол” гээд л байсан.

Хүн амынх нь ердөө ганцхан хувь хамаг баялгийнх нь эзэн болчихсон. Судалгаа ингэж хэлдэг. Судалгаагүй ч мэдэгддэг. Халаасаа ухаад үз, тэгээд л ойлгогдоно. Харамсалтай гэхээсээ эмгэнэлтэй юм даа, бид. Хажуугаар нь “...Төрийн” хэмээх компаниуд эрх мэдэлд хүрсэн улстөрчдийн хувийн өмч болчихдог гашуун “хууль” манайд байна. Хүн улс төр рүү дайрдгийн цорын ганц шалтгаан энэ юм л даа. Гэхдээ өөрийн юм шиг идэж, уусан нь эхнээсээ дэлбэ үсэрч байна. Тэгвэл нэг хэсэг нь төрийн буюу орон нутгийн өмчтэй, үлдсэн нь хувьд байдаг компаниудад ийм асуудал байдаг. Хэтрэх тал руугаа ороод эхэллээ. 

Том жишээ нь жижиг “Тавантолгой” ХК юм. Тус компани Тавантолгойн нүүрсний орд дээр ашиглалтын 287А тусгай зөвшөөрөлд хамрагдах 169 га-д үйл ажиллагаа явуулдаг  Гурван том хувьцаа эзэмшигчтэй. Өмнөговь аймгийн ИТХ нь  26 859 252 ширхэг хувьцаа буюу 51 хувийг эзэмшдэг. Хувийн хоёр компани дээр 19 328 128ширхэг хувьцаа буюу 36.04 хувь нь байдаг.  Энэ нь нийт хувьцааны 87.04 хувь болно. Үлдсэн 6 827 250 ширхэг хувьцаа буюу 12.96 хувь нь  3206 “жижиг” хувьцаа эзэмшигч дээр байдаг.   “Тавантолгой” ХК-ийн нийт хөрөнгө нь 386 700 013 850.02 төгрөгөөр, эргэлтийн хөрөнгө нь 367 760 480 549.73 төгрөгөөр үнэлэгддэг. 2023 он гарсаар өнөөдрийг хүртэл 36 083 562 199.87төгрөгийн цэвэр борлуулалттай ажилласан. Үүнээс 12 439 544 026.79 төгрөгийн цэвэр ашиг олжээ. Харин тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийн зурваст хууль бусаар олборлолт явуулсан. “...Хэдэн жилийн өмнө мөргөцөг хулгайлсан” асуудалд холбогдсон. Энэ хохирлыг барагдуулахаар хоёр компани 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцсон байдаг. Тодруулбал, “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70.127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн. Энэ нь дуусаагүй байсан юм. Түүнээс болж эзэмшигчид, удирдлагууд нь хууль хяналтынханд шалгуулж байна. Хамгийн гол нь энэ үйл явдал “Тавантолгой” ХК-д тун хүнд тусаад байгаа юм. Дээрхтэй холбоотойгоор Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд тус компанид БЭТ томилсон. БЭТ нь 20 хоног ажиллаад “Тавантолгой” ХК-ийн данснаас 19.9 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” руу шилжүүлчихээд яваад өгсөн.

Эндээс нэг харамсалтай зүйл харагдаж байгаа юм. “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын арваад жилийн өмнөх үйл ажиллагаанаас болоод өнөөдөр данснаасаа 48 тэрбум төгрөгийг нэг дор өрөнд өгч байна. Энэ мэдээж компанийн үйл ажиллагаанд шууд нөлөөтэй “зарлага юм. Болж буй үйл явц, хууль хяналтынхны буруутгаж буй хүмүүсийг харвал үүний хохирогч нь Өмнөговь аймгийн ИТХ болон “жижиг” хувьцаа эзэмшигчид болж таарахаар байна. Гэхдээ төрийг төлөөлж буй дарга нар толгой дохиогүй бол хувийн компаниуд нь дур мэдээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хил дотор мөргөцөг ухна гэж байхгүй л дээ. Тэгэхээр Өмнөговийнхны өмчит хувьцаа хүчгүйдэж, өгөөж нь үнэгүйдэж байгаа юм.

Өмнөговийн жижиг “Тавантолгой” дээр ийм эргэлзээтэй асуудал үүсээд нэгмөр шийдэгдээгүй байтал Өвөрхангайн “Баянтээг”-тэй холбоотой ноцтой мэдээллүүд яригдах боллоо. Баянтээгийн нүүрсний орд бол Өвөрхангай аймгийн баруун өмнө хэсэгт Нарийнтээл сумын нутагт оршдог. Уурхай нь 1961 онд байгуулагдсан. 1995 оны есдүгээр сараас Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу “Баянтээг” ХК болж өөрчлөгдсөн. Баянтээгийн нүүрсний орд газарт MV-000367 дугаартай, 581.74 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өнөөдөр тус компанийн 176 825 ширхэг хувьцаа бүхий 70 хувийг Өвөрхангай аймгийн ИТХ, 59 452 ширхэг хувьцаатай 23.54 хувийг нэр бүхий хувийн компани, үлдсэн 16 331 ширхэг хувьцаатай 6.46 хувийг 240 хүн эзэмшдэг байна. “Баянтээг” ХК-ийн нийт хөрөнгө 17 144 977 479.00 төгрөг, эргэлтийн хөрөнгө нь 11 239 926 134.00 төгрөг аж. Энэ жилийн цэвэр борлуулалт одоогоор 5 715 298 387.00  төгрөг, үүнээс цэвэр ашиг нь 2 380 229 424.00 төгрөг болжээ. Гэвч энэ мэт нь нэлээд дарагдсан “тоо” байх магадлалтай байна. Учир нь “Баянтээг” ХК-ийг энэ нутгийн үе үеийн улстөрчид “саалийн үнээ” болгож иржээ. Тэр нь хэрээс хэтэрч, иргэд нь өөр хоорондоо ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзсэн. Одоо энэ нь савнаасаа хальж, зөвхөн Өвөрхангайнхан бус улс даяараа ярьдаг болов. Их олон асуудал байна. Аудитын байгууллага бараг жил бүр “...Ноцтой байна шүү” гэдэг анхааруулдаг. Тоодоггүй. Тэр бүрийг тоочин бичихэд уртаас урт жагсаалт болно. Ерөөсөө л энэ компанид хууль хийгээд санхүүгийн хатуу чанад хяналт хэрэгтэй болсон байгаа юм. Нэг үгээр хэлбэл, 70 хувийг нь эзэмшдэг Өвөрхангайн ИТХ буюу иргэдээс далдуур их олон хууль бус гэж болох үйл ажиллагаа өрнөдөг. Ганцхан жишээ дурдахад л, Өвөрхангайгаас төвийн хэдэн аймгийг Улаанбаатартай хамт дамжаад урагш хил давдаг авто зам дагуух “Баянтээг”-ийн нүүрсний ханган нийлүүлэлтэд тулгалт хийхэд нэлээд “но” илрэхээр байна. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болох магадлал бий болчихоод байгаа бололтой. Тэр утгаараа, энэ бол орхиж болохооргүй “сэдэв” юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болчих вий?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани