- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Г.Ганбаяр: Уул уурхайн салбар дахин нэг шат ахих ёстой
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор уул уурхайн инженер, зөвлөх Г.Ганбаярыг урилаа.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА
Блиц
Боловсрол:
-1990-2000 онд: Нийслэлийн 33-р дунд сургууль
-2000-2005 онд: ОХУ-ын Санкт-петербург хотын уулын уурхайн сургуулийн уулын инженер маркшейдерын бакалавр, магистр
-2015 онд: АНУ-ын Вашингтон хотын Georgetown University-ын Бизнесийн удирдлагын сургалт
Ажлын туршлага:
-Монголын Алт МАК ХХК
-2005-2007 онд: Үйлдвэрийн бодлогын газрын мэргэжилтэн
-2007-2008 онд: Элдэвийн нүүрсний уурхайн уулын инженер, маркшейдер
-2009-2011 онд: Геологи хайгуул маркшейдерын газрын ахлах маркшейдер
-2011-2014 онд: Нарийн Сухайтын нүүрсний уурхайн ерөнхий инженер 2014 онд: Барилгын материалуудын уурхайн дарга
-2014-2017 онд: Үйлдвэрлэлийн бодлогын газрын орлогч захирал, захирал
-2019-2022 онд: Барилгын материалын борлуулалт эрхэлсэн Дэд ерөнхийлөгч
-2010-2015 онд: Евро Азиа Майнз ХХК гүйцэтгэх захирал
-2013-2014 онд: Сейфкидс Монголиа ХХК Сурагчдын аюулгүй байдлын тоног төхөөрөмж программ хангамжийн төслийн менежер
-Уул уурхайн салбар нь Монгол Улсын гол тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа төдийгүй цаашид тэргүүлсээр байх нь дамжаагүй. Эрдэс баялгийн салбар сүүлийн 30 жилийн хугацаанд идэвхитэй хөгжиж байгаа. Тэр дундаа сүүлийн 10 жилд нүүрсний салбар илүү эрчимтэй хөгжиж манай улсын экспортын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Ийнхүү эрчимтэй хөгжиж байгаа нь салбарын хөгжлийн дэвшлээс илүүтэй улс орны эдийн засагт өгөөжтэй байгааг хэлэх нь зүйтэй. Энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт зөв үлгэрлэл, жишиг үзүүлэхийн зэрэгцээ инженер, техникийн ажилтнуудад мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх суурь болж ирсэн.
Тодруулбал, инженерүүд гадаадын уул уурхайн компанид уригдан ажиллах хэмжээнд мэргэшиж байна. Түүнээс гадна байгальд ээлтэй, үр өгөөжтэй, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд суралцаж байгаа.
Харин ирээдүйд буюу 2030 он гэхэд Монгол Улсын уул уурхайн салбар нэг шат ахих ёстой. Учир нь тус салбарын хөгжил ахиц, дэвшилийн эрэмбийг мэргэшсэн инженерүүд, техникийн ажилтнуудын ур чадвараар илэрхийлэгддэг. Тэгвэл манай инженер, техникийн ажилтнууд гадны томоохон уурхайнуудад уригдаж ажиллах, бусдад зааж сурган чиглүүлэх түвшинд хүрсэн гэдгийг цаг хугацаа харуулж байна. Нөгөөтэйгүүр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бэлтгэгдсэн инженерүүд уул уурхайн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгоод эхэлсэн. Миний хувьд нэлээд хэдэн инженерийн чиглэлийн компаниудын зураг төслийн ажил гүйцэтгэж өгөхөөс гадна зөвлөх, консалтингийн үйлчилгээ үзүүлдэг.
ХАЙГУУЛЫН САЛБАР ОЛБОРЛОЛТООС ТҮРҮҮЛЖ АЛХАХ ХЭРЭГТЭЙ
-Хайгуулын лиценз ашиглалтынхаас 2-3 дахин их олгогдож байж дараагийн мега төсөл болох ордууд нээгдэх боломж бүрдэх учиртай. Гэтэл 2009 оноос хойш хайгуулын лиценз олгох ажлыг удаашруулах, чирэгдэл ихтэй, хүндрэлтэй олгож эхэлснээс улбаалан дараагийн томоохон орд хаана байна вэ буюу шинэ хөрөнгө оруулалт хайгуулын салбарт маш бага хийгдэж байна гэсэн үг.
Нэгэнт Монгол Улс уул уурхайн салбараас хараат байгаа энэ үед зөвхөн өнөөдрийг харж төлөвлөж болохгүй. Урт хугацаанд цаашилбал 50-100 жилийн дараа ашиглах мега төслийг одоо л илрүүлэх ёстой. Үүний тулд хайгуул хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үг.
Үнэндээ уул уурхайн салбар тасралтгүй ажиллахын сацуу хөгжихөд хайгуулын үр дүн маш чухал. Тэгэхээр хайгуулын салбар ашиглалт, олборлолтынхоо салбараас түрүүлж алхах учиртай юм. Үүний тулд хайгуулын ажлыг эрчимжүүлэн хөрөнгө оруулалтыг өсгөх гарцыг нээх хэрэгтэй. Ингэснээр Оюутолгой, Эрдэнэт шиг том хэмжээний ордуудыг илрүүлэх боломж нээгдэнэ. Мөн дэлхий даяар эко эдийн засгийг хөгжүүлэхэд төвлөрч байгаа тул үүнтэй холбогдуулан тэрхүү ногоон эдийн засагт шаардагдах түүхий эд материалыг эрэл хайгуулаар илрүүлэн гадны хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй. Энэ нь манай улсын эдийн засгийг хөгжүүлэх, өсгөхөд чухал хөшүүрэг байх болов уу.
Ил уурхайн олборлолтыг Монгол инженер техникийн ажилтнууд дэлхийн жишигт хүртэл хийж чадаж байгаа ч, далд уурхайн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг инженерүүдийг бэлтгэх хэрэгтэй. Мэдээж төслүүдэд гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулцуулж байж бид далд уурхайд туршлагатай мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх боломж бүрдэх юм.
Нэг талаасаа тухайн хөрөнгө оруулагч төслөө хэрэгжүүлэхдээ өөрийн орны инноваци, шинэлэг санаачлагыг нутагшуулахын зэрэгцээ, инженерүүдийг нарийн мэргэших боломж бүрддэг. Нөгөө талаас нь харвал уул уурхайн салбар тэр дундаа далд уурхайд ажиллах нарийн мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй болно. Түүнчлэн эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөөллийг үзүүлнэ. Энэ нь бидний хувьд нэн тэргүүний хүртэх өгөөж гэж боддог.
НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ОЙРЫН 30 ЖИЛДЭЭ БУУРАХГҮЙ
-Нөгөөтэйгүүр дэлхий нийтийн чиг хандлага хүлэмжийн хийг бууруулж байгаль орчноо хамгаалахад чиглэж байна. Гэхдээ олон улсын судалгаанаас харвал 2050 он гэхэд Хятад улсын нүүрсний хэрэглээ буурахгүй бөгөөд илүү нэмэгдэх магадлалтай гэж гарсан байгаа юм. Тэгэхээр Хятад, Энэтхэг улс нүүрсийг хэрэглэсэн хэвээр байгаа үед бид нүүрсээ экспортод гаргах боломжтой. Хэдийгээр Хятад улс хатуу түлшээр ажилладаг эрчим хүчний цахилгаан станцууд болон гангийн үйлдвэрлэлээ бууруулах бодлого баримталж байгаа ч бусад салбарын үйлдвэрлэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг судлаачид хэлдэг. Тиймээс нүүрсний хэрэглээ ойрын 30 жилдээ төдийлөн буурахгүй болов уу гэж харж байна. Манай улсын хувьд нүүрсний нөөц ихтэй бөгөөд дийлэнх нь нутгийн өмнөд хэсэгт байдаг. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл, гангийн үйлдвэрлэл эрхэлдэг дэлхийн томоохон улсын нэг нь манай урд хөрш. Тэнд нүүрсний хэрэгцээ байгаа цагт бид нүүрсээ гаргасаар байна. Ингэхдээ олборлолтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнэ цэнийг нь өсгөхөд анхаарах ёстой. Дэлхийн чиг хандлагыг дагаж хөгжихийн тулд манай улс ч ялгаагүй тухайн ашигт малтмалыг хэрхэн үр дүнтэй, хаягдалгүй ашиглах вэ гэдэгт хөрөнгө оруулалт хийж байгаа. Нүүрс химийн үйлдвэр байгуулан кокс, дизель түлш, бензин, устөрөгч, тос, газаас гадна, тухайн ордын метан хийг олборлолтын шатанд ашиглан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг хайж байна шүү дээ. Энэ нь агаарт шууд метан хийг цацахгүйгээр байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах олон давуу талыг гаргах юм.
УУЛ УУРХАЙН ГУРАВДАХ ГОЛ БАГАНА НЬ БОЛОВСРУУЛАХ САЛБАР
-20 жилийн өмнө уул уурхайн салбар геологи хайгуул, уул уурхай олборлолт гэсэн хоёр баганатай байсан бол өнөө цагт геологи хайгуул, олборлолт, боловсруулалт гэсэн гурван баганатай болсон байна. Уул уурхайн салбар нь маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт төдийгүй их урт хугацаанд тэвчээртэй хөрөнгө оруулдаг тул тус салбарт төдийлөн хөрөнгө оруулагчид орж ирэхийг хүсдэггүй гэж болно. Тиймээс энэ салбарыг хөрөнгө оруулагчид сонирхож байвал бид маш ойлгомжтой нээлттэй байж тухайн хөрөнгө оруулагчдыг алдалгүй авч үлдэх хэрэгтэй. Гэтэл манай улс хайгуулын лиценз олгох процессийг хүндрүүлснээс үүдэн хайгуулын салбар зогсонги байдалд л байна. Хэдийгээр жил бүр уул уурхайн салбарынхан чуулга уулзалт зохион байгуулж хөрөнгө оруулагчдыг урьдаг ч ам ажил хоёр нь зөрүүтэй байвал хөрөнгө оруулалт татна гэдэг маш хэцүү байх болно. Тиймээс бодлогын бичиг баримт тодорхой, хууль эрх зүйн орчин тодорхой, бизнесийн зарчим ёс зүй ч тодорхой, итгэл даахуйц байх ёстой.
Учир нь олон улсын зах зээл дээр “найдваргүй”, “итгэлгүй”, “хууль эрх зүйн орчин тодорхойгүй”, “улс төрийн нөлөө ихтэй” гэх мэтчилэн “гүй” гэдэг тодотгол олон байх тусам бидэнд найдвар бага. Харин үүнийг “ОК” гэдэг үгээр сольчихвол, бидний бусдад гайхуулдаг байгалийн баялгийнхаа үр шимийг, өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлж болно.
2000-аад оны эхээр уул уурхайн салбарт ажилладаг манай улсын томоохон компаниуд ирээдүйд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг олж харсан байдаг. Тиймээс тэд энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажилласаар байна.Гэхдээ л бид маш хурдацтай өөрчлөгдөж байгаа цаг үед тухайн салбарт ажиллах мэргэшсэн инженерүүд багатай гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Энэ талаар өнгөрсөн хавар зохион байгуулагдсан “Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн”-ий үеэр ярьж байсан. Учир нь орчин үед боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр эдийн засгийн болоод нийгмийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг нийтээрээ харж байгаа.
Гэхдээ одоо хэр нь энэ салбарын инженер, техникийн ажилтан бэлтгэх сургалтын орчин дутмаг байна гэж хардаг. Нөгөөтэйгүүр боловсруулах үйлдвэрлэлийн салбар цаг хугацаатай уралдан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Энэ хэрээрээ техник технологи нь хувьсан өөрчлөгддөг. Тэгэхээр үүнийг дагаад мэргэжилтнүүд нь бэлтгэгдэж байх хэрэгтэй.
Тиймээс манай улс боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байгаа бол энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай. Нэгэнт төр бодлогоор боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байгаа бол үүнтэй зэрэгцэн боловсон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг. Бид олон улсын түвшинд ажиллах боловсон хүчнээ бэлтгэхээс гадна тэдгээр бэлтгэсэн инженер, техникийн ажилтнуудаа тогтвортой Монгол улсдаа ажиллуулахад ч анхаарах шаардлагатай. Учир нь Монгол Улсад бэлтгэгдсэн маш олон чадварлаг инженер техникийн ажилтнууд нь гадаадын томоохон үйлдвэр уурхайнуудад ажиллаж байгаа төдийгүй цуг ажиллаж байсан инженерүүддээ ажиллах замыг гаргаж өгч байна. Мэдээж илүү цалин хөлс, амьдрах нөхцлийг санал болгож байвал бид нарийн мэргэжлийн боловсон хүчнийг олон улсын зах зээл рүү алдахаас сэргийлэх хэрэгтэй юм.
Доржийн ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Ганбаяр: Уул уурхайн салбар дахин нэг шат ахих ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани