- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний салбар дампуурав уу, Д.Ганхуяг сайд аа?
Монголын нүүрсний салбар тэг зогсолт хийлээ. Өнгөрсөн долоо хоногоос
"Эрдэнэс Тавантолгой”-гоос бусад Монголын компани нүүрснийхээ эскпортыг
зогсоожээ. Нүүрсний экспортын үнийн асуудлаар хятадуудтай тохиролцоонд
хүрч чадаагүйгээс болж Монголын компаниуд сул зогсолт хийхийг илүүд
үзсэн бололтой. Хэрэвзээ хятадуудын хэлсэн үнээр нүүрсээ зарвал асар их
алдагдлыг нүүрсний компаниуд хүлээх аюулд ороод байгаа гэнэ.
Монголын нүүрсний томоохон худалдан авагч болох "Шинхуа”, "Чинхуа”, "Чалко”, "Винсвей” зэрэг нь өнгөрсөн оны нүүрсний үлдэгдэл нөөц ихтэй учраас Монголоос нүүрс худалдан авах сонирхол бага байгаа аж.
Шинэ он гарсаар Хятад улсад нүүрсний үнийн уналт үргэлжлэх болсон. Тус улсад нүүрсний эрэлт хэрэгцээ буурсан нь Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх болжээ. Хятадуудын хувьд өнгөрсөн жил нүүрсийг их хэмжээгээр нөөцөлсөн нь эрэлтийг хязгаарлах болсон талаар салбарын мэргэжилтнүүд ярьж байгаа юм.
Өнөөдрийн хувьд "Эрдэнэс Тавантолгой” компани ганцаараа экспортод нүүрсээ гаргаж байгаа нь бодлогын сайндаа ч биш өрөө төлөхийн тулд нэг тонн нүүрсээ 35-хан ам.доллараар "Чалко”-д зарж буй юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь саяхан "Чалко”-д төлөх өр 150 сая ам.доллар үлдээд байгаа талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан. Энэ өрийг энэ жилийн эхний улиралд дарна гэсэн тус компанийн төлөвлөгөө энэ байдлаар дахиад л тасалдаж болзошгүй байна. Экспортод гаргахаар өнгөрсөн жил Зүүн Цанхийн уурхайгаас 2.2 сая тонн нүүрс олборлосон нь тэр хэвээрээ л байгаа аж. Тээвэрлэлтийн асуудал хүнд, хилийн боомтын нэвтрүүлэх чадвар муу зэрэг нь өр төлөлтийг удаашруулж байгаа гэнэ.
Монголын нүүрсний салбар тэг зогсолт хийсэн нь төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын алдаа гэдгийг салбарынхан нь шүүмжилж буй. Учир нь, Уул уурхайн яамнаас барьж байгаа бодлого нь чанарт гэхээсээ илүү тоонд шунаж байгаа.
Салбарын сайд нь сав л хийвэл их хэмжээний нүүрс олборлоно гэхээс нүүрсээ яаж үнэд хүргэх вэ гэдгийг ярьдаггүй. Өнгөрсөн жилийн өдийд 70 ам.доллараар нэг тонн нүүрсээ зарахаар үзэглэсэн өмнөх Засгийн газрыг гэрээг өөрчилнө гэж гүйсээр байгаа шинэчилсэн яам нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болчихсон билээ. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг өмнөх гэрээнээс хоёр дахин бага үнээр Чалкод нийлүүлж байна шүү дээ. Ийм л бодлогоор ажиллаж байгаа болохоор Монголын нүүрс ойрын жилүүдэд үнэд хүрэх нь эргэлзээтэй.
2014 онд 31.4 сая тонн нүүрс олборлож, улсын төсвийн орлогыг бүрдүүлнэ гэж Уул уурхайн яамныхан ярьж байгаа. Тэгвэл дээрх 31.4 сая тонн нүүрсээ яг хэдээр зарах вэ. Нүүрснийхээ үнийг сайжруулахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нууц асуудал болоод хувирсан. Үнэндээ бол нүүрсний үнийг сайжруулах талаар Монголын төр ямар ч алхам хийгээгүй. Харин хятадуудын хэлсэн үнээр нь нүүрсээ зараад мөнгө олно гэж тооцоод байгаа нь харамсмаар. Их хэмжээний нүүрс экспортод гаргалаа ч орж ирэх мөнгөн дүн бага байх аваас эдийн засгийн үр ашиггүйгээр баялгаа хямд зарснаас сул зогсолт хийсэн нь лүү дээр хувилбар.
Хоёр жилийн өмнө улсын төсвийн 40 хувийг бүрдүүлж байсан нүүрсний салбар уналтад орсон бас нэгэн шалтгаан нь дотоодын эх захгүй өрсөлдөөн. Төрийн өмчит компани нь хувийн компаниудтайгаа өрсөлдөж, нүүрсний зах зээлээ булаацалдаж байгаа нь хятадуудад харин ч олз болж байх шиг. Хил дээр овоорсон их нүүрсээ монголчууд зарахгүй гээд хаачих вэ гэсэн хандлагаар хятадууд нүүрсний салбарт өөрсдийнхөө бодлогыг тогтоож байна. Гэтэл Монгол Улс нүүрснээсээ их мөнгө олно гэсэн амттай зүүднээсээ хэзээ салах вэ. Нүүрсний салбарт нүүрлээд байгаа дампуурлаас гаргах бодлого хаана байна, Д.Ганхуяг сайд аа.

Ж.Нямсүрэн
http://economy.news.mn/content/167769.shtml
Нүүрсний салбар дампуурав уу, Д.Ганхуяг сайд аа?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани