- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
RFI: Монголын Ерөнхийлөгчийн айлчлалын гол сэдэв уран байлаа
Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц улсад төрийн айлчлал хийж байгаа. Түүний айлчлалын талаар Францын RFI агентлаг мэдээлснийг орчуулан хүргэж байна.
Ухнаагийн Хүрэлсүх Францад 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд айлчлах юм. Энэ нь тавдугаар сарын 21-ний өдөр Эммануэль Макрон Улаанбаатарт айлчилсны хариу, хоёр улсын түүхэнд Монголын төрийн тэргүүнийн анхны төрийн айлчлал юм. Макроны айлчлал ч мөн Францын төрийн тэргүүн Монголд айлчилсан анхны тохиолдол болж байлаа.
Уран
Францын тал ураныг сонирхох болсон ийм гэнэтийн сонирхол нь хэд хэдэн хүчин зүйлсээс үүдэлтэй. Нэгдүгээрт, ховор металлаар баялар Монголын байгалийн нөөц юм.
Хоёр орны төрийн тэргүүн пүрэв гарагт Елисейн ордонд Францын Орано групп ашиглахаар эрмэлзэж буй ураны орд газрын боловсруулалтын сэдвээр хэлэлцлээ. Энэ компани Монголд ураны орд газрын хайгуул хийж, 25 жилийн туршид үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Орано компани уран олборлох томоохон төслийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүнийг Монголын Засгийн газар дэмжих юм. Тэрбум еврогоор үнэлэгдэх энэ төсөл нь Францын стратегийн автономийг бэхжүүлнэ гэж Елисейн ордон өнгөрсөн зургадугаар сард онцолж байлаа.
Францын хувьд ийм гэрээ байгуулах нь нэн чухал. Учир нь Орано компани Нижерт ураны орд газар ашигладаг байсан ч энэ улсад цэргийн эргэлт гарч, Нижерийн босогчид Францын засгийн газартай зөрчилдөж эхэлсэн тул Орано Нижер дэх ураны орд газрыг алдах дээрээ тулаад байгаа юм. Тиймээс атомын цахилгаан станцын үйл ажиллагаанд нэн чухал уран нийлүүлэлтийн эх үүсвэрийг өөр орнуудаас эрэн хайх асуудлыг шйидэх зорилт Францын эрх баригчдын өмнө тулгарсан.
Франц шаардлагатай уранаа авдаг Нижерийн тухайд, энэ улс дэлхийн байгалийн ураны багахан хувь буюу 4,7 хувийг эзлэдэг, энэ нь мөн л Орано компани ураны орд газар ашигладаг Казахстаны нөөцөөс харьцангуй бага үзүүлэлт юм.
Тавдугаар сард Эммануэль Макрон Улаанбаатарт айлчлах үеэрээ энэ төслийг хэрэгжүүлэхдээ экологийн стандартыг хамгийн дээд зэргээр хангана гэж амлаж байлаа. Харин пүрэв гарагт болсон хоёр талын уулзалтын өмнө Елисейн ордон мэдэгдэл хийхдээ, "энэ цулсад сэргээгдэх эх үүсвэрийн эрчим хүчийг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгаа гэдгийг харгалзан Монголыг цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг даван туулахад нь туслахан бэлэн" хэмээн онцолжээ.
Одоогоор Монгол Улс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ 90 хувь нүүрснээс хамаарч байгаа нь томоохон асуудал болж байгаа гэж Франц үзэж байгаа аж. Нүүрснээс хамааралтай байдлыг даван туулахад Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, харин Франц ийм хөрөнгө оруулагч нь байж чадна гэсэн байр суурьтай байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||