- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ
БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хоёр төрлийн газрын ховор металлын экспортод хязгаарлалт тогтоосноос хойш сарын дараа хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд чухал шаардлагатай эдгээр элементийн экспорт наймдугаар сард бүрмөсөн зогсжээ.
Европын Газрын ховор металлын холбооны /CRMA/ мэдээллээр, Хятад улс дэлхий даяар хэрэглэж буй галлигийн 80 орчим хувь, германигийн 60 орчим хувийг дангаараа хангадаг байна. Гэтэл тус улс өнгөрсөн сард олон улсын зах зээлд эдгээр элементийг огт худалдаалаагүй гэдгийг лхагва гарагт танилцуулсан Хятадын гаалийн мэдээлэл харууллаа. Харин долоодугаар сард тус улс 5.15 тонн галли, 8.1 тонн германи экспортолжээ.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун өнгөрсөн сард экспорт зогссон талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа, манай яам уг хоёр металлыг экспортлох хүсэлтийг компаниудаас хүлээн авсан хэмээн мэдэгджээ. Тэрбээр зарим хүсэлтийг зөвшөөрсөн гэсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Технологийн дайн ширүүсэж байгаа энэ цаг үед Хятад улс эдийн засгийнхаа өсөлтөд санаа зовниж байгаа хэдий ч АНУ-ын экспортын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авахыг эрмэлзэж буйг дээрх хязгаарлалт харуулж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсад дотоодын эрэлт сул байгаагийн сацуу үл хөдлөх хөрөнгийн салбар хямралд ороод байгаа юм. Өнгөрсөн сард тус улсын экспорт сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хамгийн ихээр буурсан нь удаашралтай байгаа эдийн засгийн сэргэлтэд дахин нэг цохилт болжээ.
Экспортыг хязгаарлах нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээ тус улсаас дайжих явцыг хурдасгаж болзошгүй “хоёр талдаа иртэй сэлэм” хэмээн шинжээчид үзэж байна. Хятад улс дээрх хоёр металлын олборлолтоор тэргүүлж байж болох хэдий ч өөр бусад үйлдвэрлэгчид байгаа ба уг хоёр металлыг орлуулах боломжтой гэдгийг “Eurasia Group” фирмийн шинжээчид долоодугаар сард хийсэн судалгааны тайландаа бичжээ.
Экспорт зогссон нь дотоодод хэдийнээ мэдрэгдэж эхэлсэн бөгөөд их хэмжээний нөөц хуримтлагдсан тул Хятадад галлигийн үнэ буурсан байна. Пүрэв гарагт галлигийн спот хэлцлийн үнэ тонн тутамдаа 1900 юань буюу 260 ам.доллар болсон нь долоодугаар сарын эхэн үеийнхээс бараг 20 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Шанхайн металлын бирж мэдээлжээ. Харин германигийн спот хэлцлийн үнэ нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор бага зэрэг өсөж, пүрэв гарагт тонн нь 10 050 юань буюу 1376 ам.долларт хүрсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани